Хүйтэн дайнаас ч дор нөхцөлд байна гэв

2018-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х. Оюунболд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “ВВС” телевизийн  “Хард Талк” нэвтрүүлэгт оролцож Сиригийн талаар ярилцлага өгсөн байна. Тэрээр “ОХУ болон барууны орнуудын хооронд үүссэн нөхцөл байдал хүйтэн дайны үеийнхээс ч дор  байна. [caption id="attachment_36572" align="aligncenter" width="624"] АНУ, Франц, Их Британийн агаарын дайралтад өртсөн Сирийн цэргийн байгууламж[/caption]   Яагаад гэвэл хүйтэн дайны үед харилцаа холбооны сувагтай байсан” гэв. Тэрээр харилцаа тогтоох суваг хаагдсанд барууны орнуудыг буруутгаж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн одоо үүсээд байгаа нөхцөл байдал их аюултай. АНУ, Франц болон Их Британийн зүгээс Сирийн байгууламжийн эсрэг өнгөрсөн долоо хоногт агаарын дайралт хийлээ. Энэ нь  Мосвка болон барууны орнуудын хоорондын итгэлцлийг эвдэж байна гэв. [caption id="attachment_36573" align="aligncenter" width="550"] Газар дундын тэнгисээс Сири рүү харвасан францийн пуужин[/caption] Нэвтрүүлгийн үеэр “ВВС”-гийн сэтгүүлч түүнээс ОХУ Сирид агаарын дайралтаас хамгаалах S-300 пуужингийн системээр хангах боломжтой юу гэхэд “Тэд агаарын дайралтаараа ОХУ Сирид бүх талын туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаа эсэхийг шалгаж байна. Энэ нь тэдний зүгээс ирэх дайралтыг няцаахын тулд Сирийн зэвсэгт хүчинд бололцоотой бүхнээр туслахад бэлэн байх хэрэгтэй гэдэгт биднийг итгэхэд хүргэж байна. Мөн тэд хэлснээрээ дайралтаа үргэлжлүүлсэн тохиолдолд ОХУ-ын тусламж нь Сирийг хамгаалахад хэрэг болно. Үндсэндээ бид манай барууны найзуудад итгэх итгэлээ алдаж байна. Тэд маш ховор логикоор ажиллах нь илүү дээр гэж үзэж байна” гэжээ. Үүнээс  гадна Сергей Лавров эдгээр орныг Дума хотод ерөнхийлөгч Башар Аль Асадын Засгийн газрын зүгээс химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруутгаж байгааг батлахыг хүлээлгүй Сири рүү довтолсныг буруутгалаа. Гэвч тэд эхлээд Дума хот руу довтолсон. Үүнийхээ дараа химийн зэвсэг хэрэглэхийг хориглох байгууллагын байцаагчид хэргийн газар очиж шалгалт хийхийг хүлээж байна” хэмээн онцлов. Мөн түүний хэлснээр АНУ, Франц, Их Британи Сирийн Засгийн газрын химийн зэвсгийн байгууламж байгаа гэж үзсэн гурван газрыг бөмбөгдсөн. Гэхдээ Дума хотод химийн зэвсэг ашигласан халдлага болоогүй. Тэнд болсон үйл явдал бол зохион байгуулалттай хийсэн жүжиг гэжээ. Мөн Сергей Лавров энэ талаар “Энэ үйл ажиллагаанд Их Британийн нууц албаныхан Сирийн мөргөлдөөний хохирогчдыг анхаарч ажилладаг цагаан дуулгатнууд хамтарч ажилласан байх боломжтой” гэж үзэж байна. Мөн тэрээр “ВВС” телевизийн сэтгүүлчид “Би өөр орны ерөнхийлөгч нарт  хүндэтгэлгүй хандаж болохгүй. [caption id="attachment_36574" align="aligncenter" width="550"] Орон нутгийн хэвлэлийнхний мэдээлснээр химийн зэвсэгт халдлагад хүүхэд,эмэгтэйчүүд өртжээ.[/caption] Гэтэл та АНУ, Франц болон Их Британийн ерөнхийлөгчийн хэлснийг иш татан хэлж, хийсэн дайралтынхаа талаар ярьсан бүхнийг нийтийн цахим сүлжээ болон хэвлэл мэдээллээс авсан мэдээлэлдээ тулгуурлан чөлөөтэй ярьж байна” гэв. Тухайлбал, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Дума хотын химийн халдлага болсон газарт Сирийн нисдэг тэрэгнүүд нисч байсан. Мөн энэ газраас химийн хорт хий агуулсан чингэлэгтэй зураг олдсон зэрэг ерөнхийлөгч Башар Аль Асадын Засгийн газрын хийсэн халдлагын тухай дурдсан талаар ярьсан байна. Гадаад хэргийн сайд Сергей Лавров химийн зэвсэг хориглох байгууллагын байцаагчдын очихыг хүссэн Дума хотод болсон хэргийн газрыг өөрчилсөн гэж АНУ-ын төлөөлөгчийн мэдэгдсэнийг няцаажээ.  Мөн Их Британи одоо Сири болон ОХУ-ын зэвсэгт хүчний хяналтад байгаа химийн зэвсгийн халдлага үйлдсэний нотолгоог олох боломжтой хэмээн үзэж химийн зэвсэг хэрэглэхийг хориглох байгууллагын байцаагчдыг нэвтрүүлэхээс татгалзсан гэж буруушааж байгаа юм. Харин ОХУ аюулгүй байдлын улмаас татгалзсан гэж ярьсан байна.   Эх сурвалж: BBC
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин