
Монгол Улсын Засгийн газар “Газрын шинэтгэлийн бодлогыг эрчимжүүлэх” асуудлыг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгож, газрын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, газрын талаархи багц хуулиуд, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон заавар журмуудыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх, газрыг эзэнтэй болгох, Монгол Улсын иргэд зах зээлийн нийгмийн жам ёсны дагуу өөрийн өмчийн газартай байж, түүний үр шимийг хүртэх нөхцлийг бүрдүүлэх үүднээс газрыг иргэндээ өмчлүүлэх түүхэн шийдвэр гаргасан билээ.
Монгол Улсад анх удаа газар өмчлөлийн үндсийг тавьсан “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш 15 жил болж байна. “Монгол Улсын иргэдэд газар өмчлүүлэх тухай хууль”-ийг хэрэгжүүлж эхлэхэд зохион байгуулагдсан, Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний зөвлөл”-ийн анхны хуралдаанаар “Газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын календарчилсан төлөвлөгөө”-г агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд боловсруулан, үндэсний зөвлөлийн даргаар батлуулж, батлагдсан төлөвлөгөөний дагуу богино хугацаанд сургалт, сурталчилгаа хийх, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, газрын албадад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зэргээр зохион байгуулалтын олон арга хэмжээ авлаа.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн ГЗБГЗЗГазар хуулийг хэрэгжүүлэх гарч байгаа алдаа зөрчлийг арилгаж хууль эрх зүйг орчинг боловсронгуй болгох дагаж мөрдөгдөх журам,аргачлалыг боловсруулж мөрдүүлэх, өмчлөлийн үйл ажиллагааг зохион байгуулахад мэргэжил арга зүйн удирдлагаар хангах тухайн жилд Монгол улсын иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг аймаг,нийслэлээс саналыг нэгтгэж Монгол Улсын Засгийн газраар баталгаажуулан хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна.
Газар өмчлүүлэх чиглэлээр хийгдсэн томоохон ажлын нэг нь УИХ-ын 2002 оны 37 дугаар тогтоолын дагуу ГХГЗЗГазар дээр 6 жилийн хугацаатай хэрэгжсэн “Кадастрын зураглал ба газрын бүртгэл” төслийн хүрээнд Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Багахангай, Багануур, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрт кадастрын зураглал ба газар зохион байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэн, эдгээр мэдээлэлд тулгуурлан кадастрын мэдээллийн санг байгуулан холбогдох дүүргүүдийн газрын албанд хүлээлгэн өгч, дүүргүүд уг мэдээллийн санг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж ирснээр нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэх газар бүрэн хэмжээгээр нарийвчилсан кадастрын зурагтай болсон юм.
“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр батлагдаж, 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн. 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын иргэн бүрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр хуульд заасан хэмжээгээр өмчлүүлэхээр нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдон газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх, иргэн бүрт газар өмчлүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 103 дугаар тушаалаар “Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батласан бөгөөд уг бүтцийн дагуу Газар өмчлөлийн хэлтэс анх байгуулагдаж байжээ. Тус хэлтэс нь Монгол улсад газар өмчлүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шинэчлэх, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, газар өмчлөлийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар иргэдийн амжиргааны түвшинг дээшлүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байсан ба 2012 онд ГХБГЗЗГ- нь ГХГЗЗГ болж бүтцэд өөрчлөлт орсноор тус хэлтсийг татан буулгаж ГХГЗЗГ-ын Газар зохион байгуулалтын хэлтэс, Кадастрын хэлтэст газар өмчлөлийн ажлыг хариуцсан мэргэжилтэн ажилласан бөгөөд 2016 онд Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар ГЗБГЗЗГ-ын бүтцийг батласнаар ГЗБХ-т өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллаж байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт 570771 иргэн 57767.26 га газрыг өмчлүүлсэн байна. Үүнд:
- 563383 иргэнд 57140.03 га газрыг гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэгүй;
- 654 иргэнд 5.59 га газрыг гэр бүлийн хэрэгцээнд үнээр нь худалдаж;
- 21806 иргэнд 1824.1 га газрыг улсын чанартай замын дагуу үнэгүй;
- 217 иргэнд 27.43 га газрыг аж ахуйн зориулалтаар давуу эрхээр худалдаж;
- 31 иргэнд 1.42 га газрыг аж ахуйн зориулалтаар дуудлага худалдаагаар;
- 128 иргэнд 147.36 га газрыг газар тариалангийн зориулалтаар давуу эрхээр худалдаж өмчлүүлээд байна.
- Хууль хэрэгжиж эхэлснээс хойш газар ємчлєлийн байдал / оноор/
- МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ӨМЧЛYYЛСЭН байдал / аймаг,нийслэл/
Өнгөрөгч 15 жилийн хугацаанд Дорнод, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ,Төв аймгуудад газар өмчлөлийн явц эрчимтэй явагдаж ирлээ.
ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН ХУУЛЬ ЭРХЗҮЙН ОРЧИН
“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр батлагдаж, 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн. 2003 оны 4 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан “Монгол Улсын иргэнд газар өмчүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний зөвлөл”-ийн анхны хуралдаан зохион байгууллагдаж байв. Хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-д 4 удаа нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд хамгийн сүүлд 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 4.1.1-д заасан зориулалтаар Монгол улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх тухай энэхүү хуулийн 19.1.2, 19.1.3, 19.1.4 дэх заалтыг 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр өөрчлөлт орсон.
Хууль 2003 онд хэрэгжиж газар өмчлүүлэх ажил эхлэхэд иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран өмчилж /өрх/ байсан ба 2008 онд газрыг иргэн бүрт өмчлүүлэх, мөн өмнөх 5 жилийн хугацаанд иргэний дундаа хамтран өмчилсөн газрыг гэр бүлийн нэг гишүүнд өмчлүүлж бусад гишүүдэд шинээр газар өмчлөх эрх үүсэхээр нэмэлт өөрчлөлт орсон юм. Мөн 2008 онд Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт /сумын төвөөс бусад газар газар/ 0.07 га газар өмчлүүлэх зохицуулалтыг нэмж оруулсан байна.
“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-д орсон бусад нэмэлт, өөрчлөлт нь бусад холбогдох хуулиуд шинээр болон шинэчлэн батлагдсан, нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор орсон байна.
Монгол улсын иргэнд гэр бүлийн хэрэгцэээий зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хуулийн заалт 2018 оны 5-р сарын 1-ны өдөр дуусч байгаатай холбогдуулан тус газраас хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад шаардагдах урьдчилсан судалгааны ажлыг гүйцэтгэж нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулах урьдчилсан тандан судалгааны үнэлгээг хийсэн. Уг тандан судалгааны үнэлгээний тайланг үндэслэн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалыг БХБЯ-тай хамтран боловсруулж батлуулах ажлыг зохион байгуулж байна. Цаашид тус газраас газар өмчлөлийн талаар ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн зураг төсөл, төсөв тооцоо бүхий газарт өмчлүүлэх, иргэдийн өмчийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиг шимийг хүртэх боломжийг нь нэмэгдүүлэх, газар өмчлүүлэх үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, хүртээмжтэй, түргэн шуурхай байдлаар зохион байгуулах талаар хууль эрхзүйн орчныг сайжруулах бодлого, зарчмыг баримтлан ажиллаж байна.


