Яарч тавьсан зам эхнээсээ эвдэрчээ

2013-09-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

Нийслэлийн Сон­гинохайрхан дүүргийн “22  товчоо”-ны зам дахин эвдэрчээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 1.3 тэрбум гаргаж байж наадмын өмнө ашиглалтад оруулсан ч өнгөрсөн өдрүүдэд орсон борооны улмаас эвдэрчээ. Энэ талаар Нийслэлийн Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягт “Бүтээн байгуулалтын цаг”-аар учирлалаа. Харин зам тээвэр, барилгын салбарт бүтээн байгуулалт үргэл­жилж байгааг албаныхан дуулгасан.

ЭНЭ ЖИЛ 1700 КМ ЗАМ АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Сайншанд Замын-Үүд чиглэлд баригдаж буй 120 км авто замын ажилтай өнгөрсөн долоо хоногт Зам тээврийн сайд А.Гансүх танилцсан байна. Гэрээний дагуу энэ замыг ирэх жил ашиглалтад оруулах байсан ч ирэх аравдугаар сарын 30-нд ашиглалтад оруулахаар болжээ.  Энэ зам ашиглалтад орсноор нийслэлээс Замын-Үүд чиглэлд хатуу хучилттай замаар холбогдож байгаа юм байна. Чойроос Сайн­шанд чиглэлийн авто замыг мөн барьж байгаа бөгөөд ирэх пүрэв гаригт улсын комисс хүлээж авахаар товложээ.  Шинэчлэлийн Засгийн газраас энэ жил зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбохоос энэ до­лоо хоногт Чойр-Сайн­шанд чиглэлийн авто зам ашиглалтад орох юм. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Улаанбаатарыг Баянхонгор аймагтай холбосон замыг нээсэн. Харин удахгүй  Дундговь, Дорнод, Хөвсгөлийн за­­мыг дарааллаар нь ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэж А.Гансүх сайд онцолсон.  Энэ жил улсын хэмжээнд нийт 2900 км замын ажил хийгдэж байгаагаас 1700 км замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна.

                       

ЗАМУУДЫГ  ЭНЭ САРЫН 15-НД АШИГЛАЛТАД ӨГНӨ

Засгийн газраас аймгуудыг хот болгох, сумдыг шинэ сум болгох төслийг эхлүүлсэн.  Үүний эхлэл болгож Баянхонгор аймгийг Бууцагаан, Баянлиг сумдыг “Шинэ сум” төслийн хүрээнд Канадын модон барилгажуулалт хийж байгаа. Төслийн хүрээнд дээрхи хоёр сум энэ сарын 20-нд ашиглалтад орох байсан ч цаг агаарын нөхцөл, Канадын модны нийлүүлэлт удаашралтай байсан учраас ирэх сарын 20-нд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа гэв.  Нийслэлийн авто замын түгжрэлийг буу­руулах зорилгоор шинээр авто замын уулзваруудыг байгуулж, шинэчилж байгаа. Үүний хүрээнд өнгөрсөн долоо хоногт хоёр уулзварыг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзвар ашиглалтад оруулахаас, тууз хайчилсан найм, бэлэн болсон 12 уулзвар байгаа гэдгийг танилцууллаа. Төв зам болон “Гермес” төв, “Бэгдү” хорооллын зам огтлолцдог Х хорооллын уулзвар, Гурвалжингийн гүүрний урд талын Ажилчны уулзваруудыг тус тус нээсэн байна. Мөн энэ долоо хоногт Бөхийн өргөө, III, IV хорооллын эцсийн уулзвар, Тасганы овооны уулзваруудыг нээхээр төлөвлөжээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй зам засварын ажлыг энэ сарын 15-нд дуусгавар болгоно гэлээ.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

5 цаг 3 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 20 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

9 цаг 11 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 23 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 29 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин