Ус бохирдуулагчдад хуулиар найр тавих уу?

2018-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Байгальд балагтай, усанд халтай хуулийг Засгийн газар нь санаачилж Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулах болоод байна. УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны  өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн явцад  ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулж, төрийн байгууллагуудын чиг үүргийг илүү тодорхой болгож хуулийг хэрэгжүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлсэн хууль боллоо” гэж хууль санаачлагчид үзэж УИХ-д өргөн барихаар болжээ.  Ус бол улс орны стратегийн бүтээгдэхүүнд тооцогддог онц чухал нөөц мөн. УИХ-ын  2016 оны арваннэгдүгээр сарын 23-ны 03 тоот тогтоолоор Засгийн газар  ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг өгсөн. Гэтэл Засгийн газар  нь хуулийг хэрэгжүүлэх нь битгий хэл эсрэгээр нь ажиллаж, хуулийг өөрчилж, ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувь бууруулах төслийг  оруулахаар болов. УИХ-ын гишүүдийн ой санамж алдагдав уу, ашиг сонирхол бүхий гишүүдийнхээ лобби нөлөөнд автав уу, бараг бүгд уухайн тас дэмжиж байна. Энэ асуудлыг маш хурдан хэлэлцэж энэ долоо хоногт батлахаар болжээ. Ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгж бүр тохирсон хариуцлагаа үүрч, бохирдуулсны төлбөрийг төлөх ёстой. Гэвч Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд УИХ-аар баталсан ч дагалдан гарах журмыг батлаагүйгээс өнөөдрийг хүртэл зургаан жилийн турш хэрэгжээгүй. Энэ хугацаанд ус бохирдуулсан нэг ч этгээд бохирдуулсны төлбөрийг төлж хариуцлага хүлээгээгүй байна. Хуулийг нэн яаралтай хэрэгжүүлэх ёстой атал “...аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд татварын хэт дарамт үүсгэхгүй, нөгөө талдаа байгаль орчны хамгаалах бодлоготой уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулж..” хэмээн үзэж байгаа нь байгаль орчны эсрэг, Монгол Улсын хүн амын ирээдүйд ундаалах усны хэрэглээг шууд хязгаарлаж байгаа, нөгөө талаар ус бохирдуулагч аж ахуйн нэгжүүдэд найр тавьж байгаа маш том ухралт гэж үзэж байна. ААН-д хэт дарамт болно гэдэг нь үндэслэлгүй. Хуучин хуулиар бол жилд дунджаар зургаа орчим  сая төгрөг болох байсныг бууруулж гурван сая орчим болгосон. Зургаан  жил төлбөр аваагүй, хууль хэрэгжүүлээгүй хариуцлагыг хэн хүлээх вэ. Хэний нөлөө эрх ашгийн төлөө хэрэгжүүлээгүй хуулиа өөрчилж байна вэ гэж  Төлсөн авснаа нийтэд эвсэл /ТАН/ эсэргүүцэж УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Засгийн газар, ҮАБЗ, БОАЖЯ, БХ-нд шаардлага хүргүүлэхээр болжээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл агаар ус хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж энэ талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, үүрэг хариуцлагын тогтолцоог бий болгохыг зөвлөсөн байдаг. Уг  зөвлөмжийг 2017 оны нэгдүгээр сарын 10-нд гаргасан. БОАЖЯ зөвлөмжийг хэрэгжүүлэх  төлөвлөгөөг 2017 онд баталсан ч юу ч хийсэнгүй. Өмнөд Африкийн нийслэл Кэйптаун хот усны хомсдолд ороод дөрвөн жил болж байна. Өдөрт нэг  хүн 50 л ус хэрэглэх норм тогтоосон. Эмэгтэйчүүд нь Авсралийн үржил шимтэй  акаши хэмээх ургамлаас гүний болон борооны усаа хамгаалж тайрч устгаж байна. Энэ ажилд 30 жил зарцуулна гэнэ. Хэрэв бороо орохгүй бол энэ бүх хөдөлмөр талаар өнгөрөх ажээ. Удахгүй Улаанбаатар усны хомсдолд орно гэдгийг судлаачид анхааруулсаар байгаа. Гэтэл төр үүнд анхаарал огт хандуулахгүй байсаар усны төлбөрийг бууруулахаар зүтгэж байгаад харамсалтай. Тиймээс амьдралын эх булаг болсон усны  төлбөрийг бууруулахгүй байхыг УИХ-ын гишүүдээс хүсье. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин