Монгол улсын хэмжээнд 9537 дурсгалт газарт 93 соёлын өв байна

2018-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА ЮНЕСКО-ийн Ерөнхий ассемблейн  XXII чуулганы хуралдаанаар 1983 онд жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-ныг “Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарчээ. Тэр цагаас хойш дэлхийн улс орнууд энэ өдрийг нэгдсэн хэлбэрээр 34 удаа тэмдэглэсэн байна. Энэ өдөр өөрийн өв соёлоо хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, талаар ажил өрнүүлж, ёслон тэмдэглэдэг уламжлалтай. Дэлхийн “Байгаль болон соёлын өвийг хамгаалах конвеци”-иор ач холбогдолтой, хосгүй үнэт, гайхамшигтай үл хөдлөх дурсгалуудыг хамгаалдаг аж. Одоогоор дэлхийн 1000 гаруй өвийг бүртгэжээ.Үүнээс 800 гаруй нь соёлын өв байна. Харин манай улс энэ конвецид 1990 онд нэгджээ. Энэ үеэс Орхны хөндийн соёлын дурсгалт газар, Алтайн нурууны хадны зургийн цогцолбор дурсгалууд, Бурхан халдун, түүнийг хүрээлсэн тахилга шүтлэгт газруудыг бүртгүүлээд байна.  Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Соёлын гавьяат зүтгэлтэн, ЮНЕСКО-гийн үндэсний элч Н.Уртнасан: “Соёлын өвийг хойч үеийнхэндээ” уриан дүр тэмдэглэнэ -Дэлхий нийтэд энэ арга хэмжээг ЮНЕСКО-ийн “Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл” буюу “ICOMOS” зохин байгуулсаар ирсэн.  Энэ байгууллага нь дэлхий нийтэд хөшөө дурсгалаа хамгаалах талаар олон талт ажлыг зохион байгуулж байна. Манай улсад энэ байгууллагын төлөөлөгч байгууллага үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ жилийн хувьд “Соёлын өвийг хойч үеийнхэндээ” уриан дүр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. -“Соёлын өвийн үндэсний төв”-ийн захирал Г.Энхбат: 93 мянга гаруй соёлын өв байна -“Соёлын өвийн үндэсний төв”-өөс явуулсан судалгаараар үзлэг тооллого хийхэд монгол улсын хэмжээнд  9537 дурсгалт газрын 93 мянга гаруй соёлын өв байна гэсэн статисик гарсан гэдгийг эхлээд онцлоё. Энэ өдрийн гол зорилго нь үе, үеийн хүмүүс бие, биедээ үнэт өв соёлоо харилцан солилцож, хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээхэд оршиж байна. Мөн соёлын өвийг хамгаалах залуу удирдагчид, судлаачид, мэргэжилтнүүдийг төрүүлэх, энэ сэдэв рүү сонирхлыг нь татах зорилготой. СУИС-ийн соёлын сургуулийн багш Б.Мөнхбадрал: “Соёлын өв” анхдугаар олимпиадыг зохион байгуулна -Манай сургууль энэ өдрийг тохиолдуулан улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны дунд “Соёлын өв” анхдугаар олимпиадыг зохион байгуулж байна. Гол зорилго нь соёлын биет болон биет бус өвийг  хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хүмүүст мэдээлэл өгөх зорилготой. Өнөөдөр олимпиадын эхний шат сургууль бүрт явагдаж байна. Тэргүүлсэн сурагчид СУИС-д суралцах эрх өгөх юм. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин