Үүргэвчтэй аялагч  хатагтай Ци

2018-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Х. Оюунболд БНХАУ-ын нийтийн цахим сүлжээний шинэ од 73 настай хатагтай Ци яагаад настай хүмүүс ач гучаа харж асарч,гэрийн ажлыг хийх ёстой гэж  асууж сууна. Тэрээр багшаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ. Тэтгэвэрт гарснаасаа хойш хадгалж хураасан хөрөнгө, хадгаламжийнхаа нэг хэсгийг түүний хүсэл болох аялж жуулчлахад зориулахаар шийджээ. Мөн тэрээр тус улсын ихэнх настай хүмүүсийг үр хүүхдээ албадан харуулдагийн улмаас ийм шийдвэрийг гаргасан байна. Ци ихэвчлэн ганцаараа аялдаг бөгөөд хямд үнэтэй зочид буудалд буухаас гадна замд нь тааралдах аялагчидтай замын зардлаа хуваадаг ажээ. Хятадын “Pear video” нийтийн цахим сүлжээнийхэн түүнийг хамгийн сүүлд Цюаньчжоу хот руу хийсэн аялалд нь хамт явсан байна. Тэд түүнийг тэнд очоод зугаалж, нутгийн хоолноос идэж байхыг харжээ. Түүний амьдралын хэв маяг, Цигийн насны хүмүүс нийгэмд  хамтран үүргийнтухай  ёстой  сэтгэгдэл нь олон залуучуудын хүсэл эрмэлзлийн эх сурвалж болж өгчээ. Тэд түүний хийж байгаа үйлдлийг нийтийн цахим сүлжээгээр магтсан   байна.  Тэрээр миний хүүхдүүд ач нар над дээр ирэхэд надтай тэдэнтэй хамт байх таалагддаг. Гэхдээ надад хувийн амьдрал гэж бий. Амьдралаа би зөвхөн нөхөртэйгээ өнгөрүүлэхийг хүсдэг.  Зарим аялалд тэрээр  нөхөр болон эгчтэйгээ аялж байсан ч ганцаараа аялах нь хамаагүй амар гэж ярьжээ. Аялж явах үедээ залуучуудаас их зүйл сурдаг гэв. Хатагтай Ци хятадын олон хотуудаас гадна Япон, Тайвань, АНУ болон Европт очиж үзжээ. Мөн хэдэн сарын өмнөөс  Ве чатад түүний аялалын зураг, туршлагаа хуваалцахын тулд хаяг нээсэн байна. Тэрээр өдөр бүр 92 настай ээжтэйгээ ямар байгаа болон аялалынхаа тухай ярихын тулд ярьдаг гэлээ. Манай ээж бас аялахыг хүсдэг. Надад үргэлж өөртэйгээ авч яваач гэж хэлдэг.  Тэгж чаддаг байсан бол. Гэвч би түүнд өөртөө анхаарал тавихад хэцүү байхад” Би таныг яаж авч явж чадах вэ? гэж хэлдэг тухайгаа ярьсан байна.  Харин түүний аялалын бичлэгийг үзсэн ихэнх цахим сүлжээний хэрэглэгчид Хятадад  нас ахиад ирэхээрээ нийгмийн хангамж муудаж, бага тэтгэвэр авдаг. Энэ нь хүүхдүүдтэйгээ амьдарч үр ачаа харж хандахаас аргагүй байдалд хүргэдэг талаар бичжээ. Ийм учраас би хүүхэдтэй болохыг хүсдэггүй. Би амьдралаа хүссэнээрээ эрх чөлөөтэй өнгөрүүлэх эрхтэй гэж нэг хэрэглэгч бичсэн байхад... өөр нэг хэрэглэгч хэн нас ахиад ирэхээрээ ийм амьдралыг хүсэхгүй байх юм гэж бичжээ.  Харин зарим нэг нь амьдрал хатуу гэж бичсэн байдаг аж. Гэхдээ бүгд биш хатагтай Цигийн гаргасан шийдвэртэй санал нэг байгаагаа  зөвшөөрдөг байна. Мөн энэ нь хамгийн их тохиромжтой шийдвэр байх гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.  Гэвч зарим хэрэглэгчид түүнтэй санал нэг биш байгаагаа бас бичсэн байна. Тухайлбал, Энэ ямар амьдрал вэ? Хамгийн сайхан амьдрал бол зөвхөн өөрийгөө бодож амиа бодох биш гэр бүлийнхэнтэйгээ байх явдал юм.  Зөвхөн өөрийгөө бодох нь амиа хичээсэн, утгагүй үйлдэл гэж бичсэн байна.  Эх сурвалж: elpais.com сайтаас
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин