Хичээлийн шинэ жил эхэллээ

2013-09-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ, Э.ОРХОНСҮРЭН

 

ЗУРГААН НАСТНУУД ДЭГГҮЙ Ч ЭНЭ ӨДӨР ТЭД ОГТХОН Ч ҮЙМҮҮЛЭЭГҮЙ

 

Бидний очсон эхний газар бол хотын төвийн 23 дугаар сургууль. Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай учраас боломжийн амьдралтай хүн бүр хүүхдээ энэ сургуульд оруулахыг хүсдэг. Тэр утгаараа  бага, дунд гэлтгүй аль ч анги нь хүүхэд олонтой, эцэг, эхчүүдийн дотор энэ сургуулийн эрэлт хэрэгцээ их байдаг.  Тус сургууль энэ өдөр хичээлийн шинэ жилийн нээлтээ  өглөө эрт  хийсэн юм. Ингэхдээ албан ёсныхоо үйл ажиллагааг ахлах ангийхандаа  зориулсан гэж болно. Харин хичээлийн шинэ жилээ угтаж буй зургаан настнуудаа  өдөр 12 цагаас хүлээж авсан юм.  Тус сургуулийн үүдээр ороход  баглаа цэцэг барьсан  бяцхан  сурагчид аав, ээжийнхээ гараас хөтлөн зогсоно. Өглөө эрт ирсэн зарим нь  залхсан янзтай, энд тэнд сууж харагдана. Харин зарим нь зүггүй, дэггүй  өнөөх л зангаараа нааш цааш гүйлдэж, өөр хоорондоо тоглож харагдав. 

Жил бүрийн хичээлийн шинэ жилийн хамгийн хүндтэй зочид бол эрдмийн их аянд хөл тавьж буй нэгдүгээр ангийн сурагчид байдаг. Тиймээс хүү, охиноо дагуулан ирсэн аав, ээж бүхэнд энэ өдрийн юм бүхэн шинэ, содон санагддаг.  Нийслэлийн  23 дугаар сургуульд энэ жил 323 сурагч шинээр элсэн суралцаж байна. Нэгдүгээр ангийн  зургаан бүлэгтэй хичээлийн шинэ жилээ угтаж байгааг Сургалтын албаны менежер нь хэллээ.  Тус сургуулийн гаднах зай талбай жижигхэн учраас    хичээлийн шинэ жилийнхээ нээлтийг өмнөх цэцэрлэгт хүрээлэндээ тэмдэглэсэн. Товлосон цагт нээлтийнхээ  ажиллагааг  морин хуурын аялгуугаар эхэлж,  монгол ёс заншлаа дээдэлсэн ардын бүжгээр  дугуйлангийн сурагчид нь  бэлэг барьж, бяцхан үзэгчдийн нээлтийн ажиллагаа элдэв нүсэр зүйлгүй, цомхон болов. 

Цэцэрлэгийнхээ зөөлөн тоглоомыг энэ жил дэвтэр, үзгээр сольж буй зургаан настнууд олон ч бид тус сургуулийн  англи хэлний сургалттай 1-ийн “в” ангид “Шинэ сурагч” маягаар зочиллоо. Энэ ангийнхан нэлээд олуулаа суух нь. Нэрсийн жагсаалтаар 46 хүүхэдтэй гэж байгаа ч маргааш нөгөөдөр хүүхдийн тоо бас нэмэгдэнэ. Хичээл жигдрэхээр өөр ангид орсон, төөрч будилсан хүүхдүүд маань ангиа олоод цэгцрэх байх хэмээн ангийн багш нь ярьж байна. 1-ийн “В” ангид охид, хөвгүүд энэ тэнцүүхэн харагдах аж. Зургаан настнууд сахилгагүй, дэггүй. Юм л бол дүрсүйтэх гээд суудлаасаа өндөлзөж харагддаг. Гэтэл тэд энэ өдөр бүгд томоотой сууж харагдсан.  Анги танхимтайгаа танилцаж буй анхны өдөр учраас  бүгд айсан, гайхсан янзтай, зарим нь “Аав гадаа үлдчихсэн” гэж  нүүрээ даран уйлж сууна.

Ангийн багшийг нь Э.Саранчимэг гэдэг бөгөөд боловсролын байгууллагад 32 дахь жилдээ ажиллаж буй туршлагатай нэгэн аж. Тэрээр Монгол Улсын Зөвлөх багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан, “Алтан гадас” одонт  аварга багш гээд дуудах цол гуншин ихтэй нэгэн юм.  Тиймээс  хичээлийн шинэ жилээ шинэ сурагчидтай угтаж буй эрхэм багшийн сэтгэгдлийг нь сонслоо.

 

УДАХГҮЙ ТЭД  БУСДЫГАА ХОШУУЧИЛНА

“Би 2008 онд анхныхаа зургаан настнуудыг хүлээн авч байсан.  Энэ жил тавдугаар анги дүүргэсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдээ зургадугаар ангид нь хүлээлгэж өгсөн. Энэ жил англи хэлний сургалттай 1-ийн “В” ангийг хүлээж аваад баяртай байна. Зургаан настай хүүхдэд хичээл заана гэдэг амаргүй. Эцэг, эхийнхээ өврөөс гараагүй нялх хүүхдүүдээс янз бүрийн ааш гардаг. Ангидаа орж ирчихээд уйлаад суучихдаг, аль эсвэл бие засна гээд  гарч явдаг, эргээд ангиа олоод ирж чаддаггүй, ийм л гэнэн цагаахан хөөрхөн амьтад ирдэг. Тийм болохоор бид тэднийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх төлөвшүүлэх бүх л үйл ажиллагааг цогцоор нь явуулж байна.  Миний өмнөх дааж авсан ангийн бүх хүүхэд маань амжилттай сайн суралцсан.  Сургуулийнхаа урлаг, спортын олон тэмцээн уралдаанд амжилттай оролцож, “Шилдэгийн шилдэг анги” болсон. Манай ангийн бүжгийн хамтлаг хотын аварга болсон. Нийслэлийн хэмжээнд зохиогдсон Монгол хэлний олимпиадад III байр эзэлсэн гээд олон амжилтыг нь дурьдаж болно. Тиймээс энэ хичээлийн жилд шинээр хүлээн авч байгаа энэ ангийнхан маань ч гэсэн тун удахгүй хичээл сурлага, урлаг спортоор бусдыгаа хошуучилсан сурлагатай анги болно” гэсэн юм.

 

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

6 цаг 50 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Өчигдөр 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Өчигдөр 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18