Халхын сайхан Юндэн А.ЦЭРЭНДЭНДЭВ

2018-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА “Зууны мэдээ” сонин “Сонгодог урлаг” булангаараа дэлхийн болон Монголын сонгодог урлагийн анхдагчуудыг танилцуулж байна. Энэ удаад Монголын үндэсний анхны дуурь “Учиртай гурван толгой”-н Юндэнгийн дүрийг анх амьдруулсан гавьяат жүжигчин А.Цэрэндэндэвийн тухай онцоллоо. УДБЭТ-ын тайзнаа 80 гаруй жил эгшиглэж буй бүтээл бол Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурь билээ. Энэ бүтээл Монголын сонгодог урлагийн ууган бүтээлээс гадна дэлхийн тайзнаа анх дуулагдсан монгол дуурь гэж түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг. Нэрт зохиолч Д.Нацагдорж Орос, Герман улсад зорчиж, өрнийн соёлыг үзэж ирээд энэхүү бүтээлээ “Үйлийн гурван толгой” нэрээр анх бичиж байжээ. Зохиолд Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын янаг амрагийн эмгэнэлт явдлын тухай өгүүлдэг. Жүжгийг анх 1934 онд нэрт зохиолч Д.Намдаг гуай “Бөмбөгөр ногоон” театрт тавьсан. Харин 1942 онд дуурь хэлбэрээр УДБЭТ-ын тайзнаа тогложээ. Цаг үе бүхийн өөр, өөрийн Юндэн, Нансалмааг төрүүлсэн. Тэгвэл бидний онцлох Юндэн Монголын “анхны Юндэн” гэдгээрээ онцлог. Тэрээр насан туршдаа халхын сайхан Юндэн хэмээх эрхэм алдрыг хүртсэн гавьяатай нэгэн билээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Аюурын Цэрэндэндэв Төв аймгийн Бор-Өндөр сумын уугуул. Анх 1923 онд Цэргийн клубт жүжигчнээр орж, урлагийн гараагаа эхэлсэн түүхтэй. Харин 1942 онд “Учиртай гурван толгой” дуурьт тоглосноор түүний уран бүтээлийн зам тодоос тод гэрэлтэж эхэлсэн юм. Тэрээр уран бүтээлчээс гадна монгол эр хүний шинжийг хадгалсан, гүндүүгүй хүн байсан гэж одоо ч мөр зэрэгцэн ажиллаж байсан ахмадууд дурсдаг.   ГАДААДАД ТОГЛОСОН АНХНЫ ДУУРЬ 1942 онд УДБЭТ-ын тайзнаа энэ бүтээл амьдарснаас хойш дэлхийн олон оронд очиж тоглогдсон байдаг. Үүний нэг жишээ нь 1947 онд Чехословак улсад болсон Дэлхийн залуучуудын анхдугаар фестивальд А.Цэрэндэндэв, Л.Цог­зол­маа нар дуурийн хэсгээс дуулж оролцжээ. Тэгэхээр А.Цэрэндэндэв агсан дуурийн дуучдаас анх удаа монгол бүтээлээ дэлхийд дуулсан уран бүтээлч юм.  Үүнээс гадна 1959 онд Хятадын хувьсгалын 10 жилийн ойгоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод уг дуурийг тоглоход Ардын жүжигчин С.Гэндэн туслах найруулагчаар ажилласан байна. Уг тавилт нь хятад дуурьтай төстэй болсон бөгөөд тайз, хувцасны загварыг Л.Гаваа, Ц.Доржпалам нар хийжээ. Мөн “Учиртай гурван толгой” дуурийг 1955 онд Тагна Тувад бүрэн бүрэлдэхүүнээр нь тоглосон бол 1988 онд Казахстаны Алма-Ата хотод “Ламбугайн нулимс” дуурийн хамт тоглосон байдаг. А.Цэрэндэндэвийн алтан хамтрагч бол Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа билээ. Тэрээр хамтрагчийнхаа тухай “Бид Юндэн Нансалмаад олон жил хамт дуулсан. А.Цэрэндэндэв маань хамт дуулахад их түшигтэй хүн байж билээ. Дэлхийн залуучууд, оюутны анхдугаар наадамд оролцож байхад бидний урд, урдаасаа гүйдэг хэсэгт монгол,орос эмэгтэйн гүйлт өөр байдаг юм гээд намайг зэмлэж билээ. Өөрөө жинхэнэ монгол эр хүний шинжийг хадгалсан моринд эрэмгий хүн байсан” гэж дурссан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин