Ц.Дэлгэрмаа: Би эрэн сурвалжлагдаад байх хүн биш

2013-08-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ТУУЛ

1990-ээд оны залуус “Уруулын будаг” хамтлагийг андахгүй сайн танина.  Cүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамтлагийн ахлагч Дээгийг их хэмжээний мөнгө залилсан хэргээр эрэн сурвалжилж байна гэх болов. Энэ мэдээллийн дагуу БНСУ-д ажиллаж, амьдарч буй  Ц.Дэлгэрмаатай холбогдож,  дараах ярилцлагыг  авлаа.

 

-Сайн байна уу, Дээгий. Ажил, амьдрал дажгүй юу?

-Сайн сайн байна уу. Та бүхний ажил сайн биз дээ? Би Солонгост ажиллаж, амьдраад  найман жил болж байна. Энэ хугацаанд  эрдэм номын мөр хөөгөөд зав муутайхан л явна даа.

-Одоо болтол суралцсаар байгаа хэрэг үү. Анх 2005 онд “Уруулын будаг” хамтлаг тарах гэж байхад таныг Солонгост суралцахаар явж байгаа гэж байсан шүү дээ?

-Тийм ээ. Би суралцсаар л байна. Одоо БНСУ-ын Инчон их сургуульд докторын зэрэг хамгаалахаар  суралцаж байна. Сургуулиа удахгүй төгсөнө. Солонгост магистрын ангиа төгсчихөөд эндээ үргэлжлүүлээд суралцсан. Одоо дипломын ажлаа бичээд явж байна. Шалгалт шүүлгээ амжилттай сайн өгсөн.

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр таныг их хэмжээний мөнгө залилсан, эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ үнэн үү, ямар учиртай мэдээлэл юм бол оо?

-Би  энэ мэдээллийг интернэтээс олж харсан. Өчигдөр хүртэл  chuhal.mn сайт нүүрэн дээрээ энэ мэдээллийг тавьсан байсан. Энэ бүхнийг үзээд зарим хүн байж боломгүй зүйл бичиж байгаад үнэхээр их бухимдсан. Яагаад гэвэл, би тэгж эрэн сурвалжлагдаад байх хүн биш шүү дээ. Монголын урлаг соёлын  олон хүн надтай ирж уулздаг, тэд намайг хаана, юу хийж явааг минь их сайн мэднэ. Би энд ажиллахын зэрэгцээ  орчуулагч хийдэг. Тэр утгаараа олон хүнтэй уулздаг. Ийм мэдээлэл тархсанд үнэхээр их гайхаж байна.

-Тэгвэл “Зоос” банкнаас их хэмжээний мөнгө залилсан гэх мэдээлэл худлаа байх нь ээ?

-Худлаа мэдээлэл. Х­эрэв хүсвэл, интер­нэтээр эсвэл зурагт радиогоор өргүй гэсэн баримт бичиг, бүх тооцоог нь  дэлгэхэд бэлэн байна. Би Монголд байсан бол энэ талаар тодорхой мэдээлэл өгөх байлаа.  Даан ч Солонгост байгаа учраас  чадахгүй байна. Тэгээд дэмий л “Хүний нэр төрд яаж ингэж халдаж чадаж байна аа. Бусдын амьдрал руу өнгийж, мууг нь үзэх гэж нүгэл хийж явдгаа больмоор юм” гээд бухимдаад сууж байна.  Энэ бол худлаа мэдээлэл гэдгийг дахин хэлмээр байна. Хэн нэгэн надад дургүйдээ ийм зүйл бичсэн  байх. Зарим нэг сайтуудын дор бичсэн сэтгэгдлийг уншсан. Бас хэн ингэж бичээд, ийм мэдээлэл тараагаад байгааг нь гадарлаж байна. Тиймээс ийм худлаа мэдээлэл тараагаад байгаа хүмүүсийг шүүхэд өгөх тухай бодож сууна. Би холбогдох газарт нь  хандаж, шалгуулна. Одоо чинь хүний мууг үзэх гэж гүйдэг харанхуй, бүдүүлэг үе  өнгөрсөн шүү дээ. Гэрэл гэгээтэй, оюунлаг цаг үе ирсэн. Хүн бүр сайн сайхан зүйл бодож, өөдтэй, өнгөтэй амьдрахыг хичээдэг болсон. Бусдыг дандаа зөвөөр ойлгож, өөдрөгөөр харж байх хэрэгтэй. Хүмүүст  үүнийг хэлмээр байна.

-Солонгост одоо ямар чиглэлээр суралцаж байгаа вэ. Урлагаас  бүр хөндийрчихсөн үү?

-Би урлагийн чиглэлээр суралцаж байгаа. Хөгжмийн гоц авьяастай хүүхдүүдийг яаж шалгаруулж авах вэ, тэдэнд хэн багшлах вэ гэсэн чиглэлээр суралцаад, судалгааны ажлаа хийгээд явж байна. Мөн БНСУ-ын Боловсролын яамны мэргэжилтнээр ажиллаад, ажиллахын зэрэгцээ суралцаж байгаа юм. Би хөгжмийн гоц авьяастай хүүхдүүдийг яаж шалгаруулж авах вэ, ямар хүүхдүүдийг гоц авьяастан гэх вэ, тэдэнд хэн багшлах вэ гэсэн хоёр том төсөл хөтөлбөр дээр ажиллаж байгаа.  Энэ хөтөлбөр манай БШУЯ-наас хэрэгжүүлж буй хүүхэд нэг бүрийн авьяасыг хөгжүүлэх төсөл хөтөлбөртэй төстэй гэсэн үг.

-Сургуулиа төгсчихөөд эх орондоо ирж, ажиллана биз дээ. Монголд хэдийд ирэх вэ?

-Монголдоо очилгүй яахав. Ирэх онд сургуулиа төгсчихөөд очих төлөвлөгөөтэй байна.  Уран бүтээлийн хувьд, өсвөр насны хүүхдүүдийг урлагийн чиглэлээр бэлтгэж, хөгжүүлэх болов уу гэж бодож байна. Мэдээж, Монголд очсон даруйдаа энэ талаарх мэдээллээ хийнэ.

 -1990-ээд оны сүүлчээр шуугиулж явсан “Уруулын будаг” хамтлаг тараад 7-8 жил болж байна. Хамтлагийн гишүүд бүгд өөр өөрийнхөө зам мөрийг хөөгөөд явсан гэдэг.  Хамтлагийн ахлагч Дээгийгийн хувьд өдийд гэр бүлтэй болсон байх. Нууц биш бол хувийн амьдралаа товчхон танилцуулаач?

-Гэр бүлтэй болсон. Хань ижилтэй, хөөрхөн хүүтэй болсон. Хүү маань одоо зургаан настай.  Сургуульд орох арай болоогүй. Гэсэн ч хүүгээ хөгжүүлэх гээд англи сургуульд явуулж байгаа.

 

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

Өчигдөр 17 цаг 44 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

Өчигдөр 17 цаг 04 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин