Эдийн засгийн “хүйтрэл” ургацад заналхийлж байна

2013-09-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Тариа буудайны түрүүч энэ долоо хоногтоо үтрэмд бууна. Энэ жил манай улс 293 гаруй мянган га-д үр тарьж, 404.6 мянган тонн буудай авахаар төлөвлөсөн. Ингэснээрээ гурилын гол түүхий эдийг өмнөхөөсөө 100 мянга гаруй тонноор илүү хураах юм байна. Ийм сайн мэдээгээр ургац хураалтыг бид угтаж байгаа ч ойрын хэдэн өдөр цаг агаар базаахгүй нь. Хөрсөн дээр цочир хүйтэрч, хур тунадас ч ихтэй байх төлвийг цаг уурчид анхааруулаад байна. Үүнээс гадна бас нэг асуудал бий.

Тэр нь эдийн засаг дахь цаг агаарын “хүйтрэл”. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш өнгөрсөн долдугаар сараас эхлэн бараг арван хувиар уналаа. Долдугаар сарын 19-нд 1480 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар өчигдрийн байдлаар 1657 төгрөг хүртлээ чангарлаа. Валютын ханшийн чангарал нь гадаадаас тоног төхөөрөмж оруулж ирж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд хамгийн ихээр нөлөөлдөг байна.

Хамгийн энгийн жишээ дурдахад, хувийн студитэй нэгэн найз минь АНУ-аас микрофон захих гэж бараг 20 хоног хүлээж байна. Яагаад гэхээр, ам.долларын ханш улам өсөөд байгаа болохоор авах, уу байх уу гэж эргэлзээд байгаа хэрэг.

Арилжааны банкууд ам.долларыг өчигдөр 1653-аар аваад 1657-оор зарж байна. Нэг микрофон худалдан авахад наанадаж 1500 “ногоон” шаардлагатай гэвэл мань хүн 2.5 сая төгрөг төлнө гэсэн үг. Өнөөдрийн ханшаар шүү дээ. Хэрэв ханш арай сулхан, ядаж л долдугаар сарын 1480 төгрөгт багтаж байсан бол үүнээс 200 мянган төгрөгөөр бага зардал гаргах байж. Энэ мэтээр гадаадаас импортын бараа таваар ашиглаж байгаа хүмүүс дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихож. Тариаланчдын хувьд ч ялгаагүй. Тэдний хэрэглэдэг хамгийн энгийн тоног төхөөрөмж гэхэд 2,4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үрлэгчтэй, дөрвөн үйлдэл зэрэг явуулах трактор, комбайн, бордоо, хор цацагч, олон тоннын багтаамжтай будааны бункер зэрэг техникүүд. Эдгээр нь 220-250 га-г өдөртөө үрлэдэг гэхээр яах аргагүй тариаланчдын гол “зэвсэг” юм.

Ийм их хөрөнгө мөнгө заран байж энэ бизнест хөл тавьсан тариаланчдын хувьд хамгийн том дайсан нь цаг агаар байдаг юм. Өнгөрсөн сард айхтар мөндөр орж, усан бороо шаагихад үр тарианы өлгий нутаг Сэлэнгийн тариаланчид дөрвөн тэрбум төгрөгийн алдагдал хүлээхэд хүрсэн. Нэн шаардлагатай тоног төхөөрөмж нь л гэхэд хоёр тэрбум төгрөгөөс давдаг гэвэл яалт ч үгүй тэд энэ тохиолдолд өндөр алдагдал хүлээж буй хэрэг юм. Учир нь тарианы болц цаашид цаг агаарын байдлаас шууд хамааралтай болсон гэдгийг албаныхан мэдээлжээ. Улсын хэмжээнд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тариа, будааны ургац  хэвийн байгаа бол Булган, Хэнтий аймгуудад ургацын болц хожуу эхэлсэн байна. Энэ жилийн тавдугаар сар өмнөх оныхоос сэрүүхэн байсан тул зургадугаар сарын 20-нд тариалалт эхэлсэн юм. Долоо, наймдугаар сар сэрүүхэн, бороо ихээр орсон нь ургацын болц оройтоход хүргэх нь. Өнгөрсөн сард орсон их борооны улмаас Сэлэнгэ аймгийн Түшиг, Сайхан сумдад нийт 200 га талбай мөндөрт  цохигдон үр тариа хураах боломжгүй болжээ. Энэ дүн нь албаны хүний өгсөн мэдээлэл хэдий ч тариалалтын талбай нь ямар ч  даатгалгүй учир хохирлын дүнг гаргахад бас хүндрэлтэй байна.

Тэгэхээр валютын ханшийн өөрчлөлт болоод цаг агаарын хүйтрэл нь ургац хураалтад хамгийн их нөлөө үзүүлж мэдэхээр байна. Эрс тэс уур амьсгалтай Монгол Улсад хамгийн эрсдэлтэй бизнесийн тоонд газар тариалан ордог. Харин тэдгээрийн эрсдэлийг хэрхэн тооцож, хэрхэн барагдуулахад нэг бол үнээ өсгөх нөгөө бол даатгуулах гэсэн хоёр сонголт тариаланчдад бий. “Тухайн жилд усалгаагүй тариалсан үр тарианы нийт талбайн 20 хувь, усалгаатай тариалсан үр тариа болон баруун бүсийн усалгаагүй тариалсан үр тарианы нийт талбайн 10 хувийг үрийн тариалан гэж үзэж өмчийн хэлбэр үл харгалзан албан журмаар даатгуулна” гэж Үр тариалангийн даатгалын тухай хуульд заажээ. Харин нөхөн төлбөр нь нийт даатгалын үнэлгээний 80 хувьтай тэнцэнэ хэмээн тусгасан байна.

 

 

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

6 цаг 50 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Өчигдөр 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Өчигдөр 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18