Шүүхийн хүрээлэнгийн мэдэгдэл ба Д.Гантулга

2018-04-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Хүчингийн хэрэгт орооцолдож үг, үйлдэл нь сунжирч явсаар сүүлдээ яллах тогтоол гардаад буй энэ парламентын хамгийн залуу гишүүн Д.Гантулгыг тойрсон дуулиан мөддөө намжихгүй нь. Хэрэг нь сунжрах тусам түүнд бухимдсан олны дургүйцэл газар авах шинжтэй. Угаас Д.Гантулгыг хүчингийн хэрэг хийсэн гэдгийг эд мөрийн баримтад анхны шинжилгээг хийсэн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн тусгай шинжээч О.Даваасүрэн гэх бүсгүй бараг л нотолчихсон гэж хэлж болно. Хууль хяналтын байгууллага ч гэсэн хэргийн мөрөөр мөрдөн шалгаад яллах тогтоол гаргасан нь Д.Гантулгын бурууг хангалттай нотоллоо гэдгийг хуулийн хүрээнийхэн хэлж байна. Д.Гантулга ч гишүүнээсээ түдгэлзэх хүсэлт өгсөн боловч эрх баригч намын 65 гишүүн хуулийн мухардалд орчихоод байгааг олон нийт мэднэ. Тэгвэл Д.Гантулга гишүүнтэй холбогдуулан Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс өдөр тутмын сонинуудаар дамжуулан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “...Шүүхийн шинжилгээний тухай Монгол улсын хуульд “Шүүхийн шинжилгээний байгууллага нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж, бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн” гэж тодорхойлсон байдаг бөгөөд уг хуулинд зааснаар шинжээч нь “шинжилгээ хийх явцад илэрхий болсон төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах” үүрэгтэй байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2018 оны Б/125 дугаар тушаалаар “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлах, хэвлэл мэдээллийн бага хурал зохион байгуулах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Тус байгууллагын болон шинжээчдийн зүй бус үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авах 94124666, 264018 дугаартай 24 цагийн үйлчилгээтэй утас ажиллуулж эхэлсэн бөгөөд иргэд, албан байгууллага, албан тушаалтан Та бүгдийг хуулийн хүрээнд хамтран ажиллахыг Уриалж байна” гэжээ. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин