Домог амилав

2018-04-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол киног дэлхийн брэнд болгоё
Ч.Гантулга Домгийн цагаан шувуу мөнх тэнгэрээс бууж, хан хуурын сүүлчийн удмыг хамгаалж үлдэх зарлиг тараав. Ингэж дромог амилав. Домог ингэж өрнөв.  Дээд тэнгэрээс заяатай монгол түмэн морин хуураа дээдлэн шүтэж, хосгүй тансаг аялгуунд нь хорвоогийн жаргал зовлонгоо багтаасаар ирсэн түүхтэй. Гэтэл тэнгэрт хар үүл нөмрөв. Хан хуурын сүүлчийн удмыг таслах харис хааны зарлигаар дуу хуур тасарч, 20 намрыг үдэв. Монгол хүмүүн туйлдаж, талаар нэг тарав. Яруу эгшиглэн тасладаж, мартагдахын ирмэгт тулжээ. Говь өөрөө домгийн ертөнц юм. Хүний сэтгэлийг татах далдын хүчтэй. Говьд анх үүссэн гэдэг морин хуур хөгжмийн тухай нэгэн шинэ бүтээл мэндэллээ. Өмнийн шаргал говьд зураг авалтаа хийсэн “Говийн домог” кино нь “UBS” телевизийн долоо дахь бүрэн хэмжээний дэлгэцийн уран бүтээл юм. Киноны зохиолыг С.Сумъяа бичиж, найруулагчаар О.Эрдэнэ ажиллажээ. Киноны зураг авалтыг Өмнөговь аймаг, Хэрмэн зав, Баянзаг, Хонгорын элс, Ёлын ам, Мухар шивэрт гээд байгалийн үзэсгэлэн бүрдсэн газруудад авчээ. Зураг авалт хоёр жилийн турш үргэлжилсэн бөгөөд жилийн дөрвөн улирлыг харуулснаараа онцлог байв. Домгийн сэдэвт багтах тус бүтээлд 500 хүний хүч хөдөлмөр шингэсэн юм. Тиймдээ ч кино үзүүштэй, чансаатай бүтээл болсныг энд дурьдая. Киног чимсэн Тува жүжигчин “Говийн домог” киноны харгис хэрцгий Иглэр хааны дүрийг ОХУ Тува улсын Ардын жүжигчин, Азидаа олон кинонд амжилттай тоглосон Эдуард Ондар бүтээсэн юм. Түүний европжуу төрх чиног чимж байв. Тэр хаан болохыг хүссэн. Хан хуурын удмыг голомтоор нь таслаж, хааны сэнтийд заларах нууцхан хүслийг тээв. 16 –хан настай балчир гүнжийн сэтгэлийг эзэмдэж, нуган үртэй болох хэтийн бодлыг өвөртөлдөг. Гэвч киноны төгсгөлд юу болох бол. Жүжигчин гэдэг киноны амин сүнс, гол шугамыг чиглүүлэгч байдаг. Тэгвэл Эдуард Ондарын хувьд нүдний харц, эрэлхэг байдал, тулааны эрдэм нь энэ бүтээлийг төгс амилуулж, чимж чадсан юм. Тэрээр “Монгол улсад ирж домгийн сэдэвтэй энэ бүтээлд тоглосондоо сэтгэл хангалуун байна. Юуны өмнө халуунд халж, хүйтэнд хөрж, бэрхшээл бүхнийг даван туулж чадсан кино багийнхандаа баярласнаа хэлье. Энэ бол та бүхний бүтээл юм шүү. Намайг монголд байх хугацаанд гэргий минь надад удам залгах хүү төрүүлж өгсөн. Хайртай ханьдаа баярлалаа гэж хэлье” гэсэн юм. Мэргэн гүнж Эгээрэл Киноны өөр нэгэн шигтгээ нь онилсон байгаа алдалгүй харвадаг, үзэсгэлэн гоо 16 настай Эгээрэл гүнж юм. Тэр Хан овгийн эзний охин. Гэвч харгис хааны өврийг дулаацуулж, хаан удмыг үрийг тээх хувьтай төрсөн нэрээр ордонд ирэв. Ижий аавыгаа алдсан их хорсол охиныг нөмөрдөг. Бяцхан биедээ баймгүй хүчтэй, удам сайт гоо гүнж хан хуурын сүүлчийн удмыг хэвлийдээ тээж, тасалдах гэж байсан монгол түүхийн дөлийг ноцоож, эргэн амилуулсан гавьяатай. Эгээрэл гүнжийн дүрийг төгөлдөр хуурч, дуучин Б.Замилан бүтээсэн юм. Тэрээр “Би СУИС-ийн жүжигчний гуравдугаар дамжааны оюутан. Жүжигчний анхны гараагаа домгийн сэдэвтэй энэ мундаг бүтээлээр эхэлж байгаадаа баяртай байна. Миний хувьд дэлгэцийн анхны бүтээл байлаа. Мэдэхгүй, чадахгүй олон бэрхшээлтэй тулсан. Тэр бүхэнд дэм болж, надад зааж зөвлөсөн UBS телевизийнхээ чадварлаг хамт олонд барялсанаа илэрхийлье” гэсэн юм. Ухаант хатан Исэргэн Исэргэн бол Иглэр хааны их хатан. Эгээрэл гүнжээс ч балчирдаа хүйтэн хөндий энэ ордонд ирж, хаан заяаг түшилцдэг. Гэвч түүнд үрийн заяа хайрласангүй. 20 жилийн турш сэтгэлийн шархтай амьдарсан эгэл нэгэн бүсгүй. Тэрээр хан хуурын удмыг авч үлдэх их үйлсэд нууцхан оролцдог байсныг хаан мэдээгүй. Исэргэн хатны дүрийг залуу жүжигчин С.Очгэрэл бүтээсэн юм. Тэрээр “Энэ миний UBS телевизтэй хамтарч байгаа гурав дахь уран бүтээл. Өмнө нь домгийн сэдэвтэй бүтээлд тоглож байсангүй.  Их туршлага хуримтлуулж, олон зүйл сурсан гайхалтай бүтээл боллоо. Эсрэг дүр уран бүтээлчээс илүү хөдөлмөр, мэдрэмж шаарддаг юм байна” гэв. Говь нутагт зураг авна гэдэг том шалгуур байдаг тухай ерөнхий зураглаач Д.Цэрэнчимэд онцолсон юм. Киног орчин үеийн шинэ технологит суурьлан хийжээ. Тиймээс ч зураг авалт өвөрмөц юм. Ялангуяа тулаан болон нум сум харвах хэсгүүд. Нэг бүрчлэн детальчилж авсан учир илүү чимэгтэйгээс гадна, зураглаачаас мэргэжлийн ур чадвар шаардсан нь харагдаж байв. Энэ бүтээлд компьютер график түлхүү хэрэглэсэн ч “амьд” чанараа алдаагүй нь сайшаалтай. Кинонд зөвхөн зураачийн группт 30 гаруй хүнм ажиллажээ. Тэд бүтээлдээ зориулж олон павилон босгосон бөгөөд хааны ордон, дүрүүдийн хувцас хэрэглэл XIII зуунд очсон мэт үнэн мэдрэмжийг төрүүлж байв. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин