Х.Баттулга сайд ургацын талаар мэдээлэл өгөх байсан ч ирсэнгүй

2013-08-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нарыг ирэх долоо хоногт хийх бүтээн байгуулалтаа танилцуулахыг урьж байв. Гэвч өчигдөр болсон хуралдаанаар Х.Баттулга сайд ирсэнгүй. Эх сурвалжийн мэдээлснээр эрхэм сайд хөлөө хугалаад эрүүл мэнд нь базаахгүй яваа учраас ирж чадаагүй юм байна. Улсын хэмжээнд авах тариа, ногооны тухай мэдээлэл сонсох ёстой байсан Ерөнхий сайд Н.Алтанхуяг  сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийн талаар мэдээлэл сонсч өнжив. Ер нь үндэсний шилдэг дизайнеруудын ур хийцээр, дотоодын түүхий эдээр чанарын өндөр түвшинд оёсон 350 шахам мянган дүрэмт хувцас энэ намар сурагчдад очих юм байна.  Энэ нь ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдын 70 хувийг хангах тоо гэнэ.  Сурагчдын дүрэмт хувцас оёход дотоодын 100 гаруй үйлдвэр оролцож, 1300 гаруй ажлын байр хадгалагдаж, 100 гаруй ажлын байр шинээр бий болсноос гадна оёдлын үйлдвэрлэгчдээ нэгтгэн кластер зохион байгуулалтад оруулсан нь дараа дараагийн ажлуудыг амжилттай хэрэгжүүлэх суурь боллоо гэж оролцогчид онцоллоо. Дөнгөж ярьж төлөвлөж байсан гурван сарын өмнөхтэй харьцуулахад үйлдвэрлэсэн хувцас нь эзэддээ очиход бэлэн болжээ. Өнөөдрийг хүртэл хариуцсан яамд, хамтран ажилласан хувийн хэвшлийнхэн аль аль талаасаа сэтгэл гаргаж хурдтай ажилласныг Засгийн газрын тэргүүн тэмдэглэв. Нэг талаас дотоодын үйлдвэрлэгчдээ, нөгөө талаас иргэдийнхээ аюулгүй хэрэглээг дэмжсэн том ажлын ард гарлаа гээд тайвширч болохгүй, Засгийн газраас зээлээр олгосон 23 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дүрэмт хувцас борлуулсан орлогоос буцаан төвлө­рүү­лэх ёстойг Ерөнхий сайд ажил хариуцсан ал­баныханд сануулсан юм.

 

150 МЯНГАН АЖЛЫН БАЙР НЭМНЭ

 

Хөдөлмөрийн салбарт шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн том төслүүдийн үр дүнгээс Я.Санжмятав сайд танилцуулсан.  2015 оны төгсгөл гэхэд 150 мянган ажлын байр бий болгосон байхын тулд найман чиглэлд дорвитой ажлууд хийж байна. Оны эхний долоон сарын байдлаар 30 мянган ажлын байр нэмэгдэж, гадаадаас авах ажиллах хүчний тоо 22 мянгаас 18 мянгад хүртэл, гадагшаа гарсан дотоодын ажиллах хүчний тоо 45 хувь буурчээ. Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтаар л гэхэд өмнөх жилүүдтэй ижил төсөв хөрөнгөөр хэрнээ хоёр дахин олон буюу 6900 хүн сургаж төгсгөсөн байна.

 

ӨНӨӨДӨР БАЯНХОНГОР ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ НЭЭНЭ

 

Эрчим хүчний салбарт өнгөрсөн долоо хоног түүхэн хугацаа байсныг М.Сономпил сайд тодотголоо. Амгалан ДЦС-ын ажлыг эхлүүлсэн, V цахилгаан станцын сүүлчийн сонгон шалгаруулалтыг явуулсан зэрэг нь энэ салбарт тулгамдсан олон асуудлыг шийдэх томоохон ажлууд гараанаас хөдөлсөн гэсэн үг юм. Энэ жил нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбох зургаан аймгийн эхнийх болох Баянхонгорын замыг маргааш /өнөөдөр/  хүлээлгэн өгнө. Бусад аймаг дахь удаашраад байсан замуудыг гүйцэтгэгчдэд шинээр хуваарилсан, төлөвлөгөөт хугацаандаа шахаж дуусгана гэж Зам тээврийн сайд А.Гансүх хэллээ. Харин “Гудамж” төслийнхний хувьд гүйцэтгэгч компанийн хүчин чадлаас шалтгаалан ажлаа төлөвлөсөн хугацаандаа хүлээлгэж өгч чадсангүй гэсэн тайлбар тавьж, Ерөнхий сайдаас зэмлэл хүртлээ. Ургац хураалтын тухайд, энэ жил улсын хэмжээний гурилын хэрэгцээнд 328 мянган тонн улаанбуудай шаардагдах ба үүнийг  дотоодоосоо бүрэн хангана гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан хэлсэн юм.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

5 цаг 17 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 34 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

9 цаг 25 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 37 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 43 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин