С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг хорих хугацааг сунгалаа

2018-04-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Нэгэн үе Монголын төрийг удирдаж явсан эрхмүүд өнөөдөр яллаг­дагчаар татагдаад байна. 2007-2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас саатуулаад гурав хонож байна.Тэднийг  Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” компани, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны арав­дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж буйгаа АТГ тайлбарласан. Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт прокуророос яллах дүгнэлт үйлдсэн бол өчигдөр шүүхээс 30 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргалаа. Шүүх хурлын дараа өмгөөлөгчид нь мэдэгдэл хийсэн юм. Ерөнхий сайд асан С.Баярын өмгөө­лөгч А.Ариунаа “Миний үйлчлүүлэгч С.Баярыг шүүгчийн зөвшөө­рөл­гүйгээр хорьсон. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн ул мөр нотлох баримтыг үрэгдүүлж, зөөвөрлөж, устгаж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан. Бид энэ үндэслэлийг үгүйсгэж гомдол гаргасан. С.Баярт хэрэг үүсгэсэн гол үндэслэл нь Оюутолгойн гэрээний асуудал. Тэгвэл Оюутолгойн гэрээтэй холбоотой бүх материал ЗГХЭГ, УИХ, ҮАБ-ын архивт бий. Гэтэл С.Баяр яаж зөөвөрлөж, устгах юм бэ. Цагдан хорьсон ч үндэслэлгүй. Дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлээр хорилоо. Монгол Улсыг төлөөлж гадаадад Элчин сайдаар ажиллахдаа албан тушаалаа өгч, шалгуулах өргөдлөө өгсөн хүн шүү дээ” гэлээ. Мөн Ерөнхий сайд асан С.Баяр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон хуралд хорих ангиас онлайнаар оролцсон байна. Энэ үеэр “Надад нэг сарын хугацаатай хоригдох сонин биш. Хамгийн гол нь  Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг нь хорьсон нь Монголын нэр хүндийг дэлхийд унагаж, эдийн засагт сөргөөр нөлөөлнө” гэсэн байр суурийг илэрхийлснийг өмгөөлөгч нь хэллээ. Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 30 хоног хорихоор шийдвэрлэсэн юм. Түүний өмгөөлөгч Л.Данзанноров “Шүүх хууль бус шийдвэр гаргалаа. Гэрчийн мэдүүлэг авна гэж дуудсан. Бид дараагийн шатны шүүхэд хандана” гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин