“Ам.доллар аа, мах шиг бай л даа”

2013-08-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

Америк мөнгөн дэвсгэртийн ханш 1600 төгрөгийн наана, цаана гарч үзэж дураараа дургиж, дунд чөмгөөрөө наадаж байна. Гадаадаас орж ирэх ногоон мөнгө ховордчихоор “Бурхангүй газрын бумба галзуурна” гэгч л болж байна. Банкууд найдвартайг нь бодоод ам.доллараар зээл өгчихдөг болсныг хэлэх үү, ийм зээлтэй хүмүүс хэтэвчээ гөвөөд дуусч байна. Багын найзынх маань гэхэд ам.долларын орон сууцны зээлтэй. Барилгын компанидаа далаараа тавиулаад зээл төлж эхэлсэн хугацаа­наасаа хагас жилийн дараа байрандаа орсон.

Дампуурсан зургаан хувийн зээлээр түрий бариад барилгын компаниуд ажлаа зогсоож, будаг нь ханхалсан байр хүлээсэн хүмүүс зээлээ төлөхөөс өөр хийх зүйлгүй үлдсэн юм. Алданги тооцуулж банкнаасаа аваагүй, удаан хүлээлгэсэн байрандаа ороод жил гаран өнгөрсөн ч ордер нь гараагүй болохоор өнөөх найман хувийн зээлд хамрагдаж чадаагүй. Банкинд сард 320 ам.доллар төлөх нормтой. Анх байрны зээл авч байхад нь ам.долларын ханш 1347 төгрөг байж. Харин одоо мань хүн нэг ам.доллар тутмыг өмнөхөөсөө бараг 300 төгрөгөөр илүү дүнгээр тооцуулж банкинд тушаахад хүрээд байгаа юм. Гадаад мөнгө чангарахад монголчуудын санхүүгийн “өвчлөл” хэрхэн нэмэгдэж буй энгийн жишээ энэ. Найз маань валют чангарахаас өмнө 430 мянган төгрөг зээлдээ төлдөг байсан бол одоо 512 мянган төгрөг тушаах жишээтэй. Аргаа бараад идэх уух, өмсөх зүүхээ цөөлөхөөс аргагүй болсноо хуучилж байна лээ.

Тооцоод үзвэл, өнгөрсөн сард нэг ам.доллар 1490 төгрөгтэй тэнцэж байсан. Харин одоо 1600. Ганц сарын дотор 110 төгрөгөөр чангарсан хэрэг. Ирэх аравдугаар сараас УИХ ээлжит бусаар чуулж иргэд бидний хэтэвчийг валютын “галзуурал”-аас аврах төлөвлөгөө боловсруулах юм гэсэн. Тэр хүртэл дахиад хэдэн төгрөгөөр чангарах юм бүү мэд. Тэглээ гээд миний багын найз мэтийн хүмүүст тулгарч байгаа санхүүгийн бэрхшээл энэ эрчээрээ чангараад байх уу, яах юм бас л бүү мэд.

Монголчууд Цагаан ордны зурагтай ногоон цаасны тухай баахан бухимдаж хөмсөг атируулах зуур чихэнд чимэгтэй ганц мэдээ дуулдлаа. Угаас махчин монголчуудыг ногоон идэштэн болгох дөхсөн махны үнэ хямдрах улиралтайгаа золгосон бололтой. Өнгөрсөн сард хонины мах 8000-9000 төгрөгийн ханштай байсан бол өчигдрийн байдлаар “Дэнжийн мянга” захад хямдарчээ. Бөөнөөр нь авбал 4500-4600 төгрөгийн үнийг худалдаачид санал болгож байгаа юм байна. Үхрийн мах гэхэд 5000-6000 төгрөгт хүрч сарын өмнөхөөсөө бас л 1000 орчим төгрөгөөр хямдарсан байна лээ. Хичээл сургууль эхлэх гээд малчид махны нийлүүлэлтийг давуулан биелүүлж захууд ийнхүү хямдралаар бороо оруулж байгаа тухай хэн хүнгүй л ярьж байна.

Ганц сарын дотор ам.доллар 110 төгрөгөөр чангарч байхад монгол айл бүхний гал тогооны гол түүхий эд мах 1000 төгрөгөөр хямдарчихаж. Гадаад мөнгө тараа таниулж, бидний хэтэвчийг нэгжиж  зовоогоод байгаа ч  үндсэн хүнс маань хямдарч буй нь муугүй л мэдээ шүү. “Ам.доллар аа, мах шиг бай л даа” гээд хэлээд үзвэл яадаг юм бол. Аз болж валютын ханш буурах ч юм билүү. Бас л бүү мэд.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

5 цаг 17 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 34 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

9 цаг 25 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 37 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 43 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин