Маргааш 11:00 цагаас бүх нийтийн их цэвэрлэгээтэй

2018-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Их цэврэлгээний 90 минут” үйл ажиллагаа болон “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагын талаар мэдээлэл хийлээ.   Их цэвэрлэгээний ажилд ороогүй байгууллагыг торгоно   Энэ сарын 14-нд “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах аж. Бүх нийтийн их цэвэрлэгээний нээлт 10:30 цагт Сүхбаатарын талбайд болох бөгөөд 11:00-12:30 минутын хооронд нийслэлийн хэмжээнд өрнөх юм байна. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн харьяа газар, агентлагийн бүх ажилтан албан хаагч, ЕБС-ын Эко клубын сурагчид, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн ажилтан, албан хаагчид болон үйл ажиллагааг сурталчлахаар автомашины болон мото спорт, ууланд авирагчдын клубууд оролцоно. Их цэвэрлэгээний 90 минутыг 11:00 цагаас тоолж эхлэх ба энэ хугацаанд аж ахуйн нэгж, байгууллагуудыг үйл ажиллагаагаа түр зогсоож, хотоо цэвэрлэх ажилд нэгдэхийг уриалж буй. Энэ 90 минутын хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг их гэрлээ асааж, 11:00 цагт дуут дохиогоо гурван удаа өгч их цэвэрлэгээнд нэгдэхийг уриаллаа. Мөн их цэвэрлэгээний ажилд ороогүй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд торгох арга хэмжээ авна гэж зохион байгуулагчид мэдээллээ.  Цэвэрлэгээг таван чиглэлд хуваах бөгөөд гудамж, зам талбай, голын ай сав газар, төмөр замын хамгаалалтын зурвас газрын хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийг эрчимжүүлэх юм. Түүнчлэн гудамж, зам талбайн сандал, хогийн сав, хайс хашлага, гэрэлтүүлгийн шон, хөшөө, баримлыг угааж, засварлана. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах юм байна. Түүнээс гадна байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийн өнгө үзэмжийг сэргээж, угаах ажлыг хийхээр төлөвлөжээ.   500 гаруй ажлын байр санал болгож байна Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ сарын 13-нд Улаанбаатар чуулгын танхимд зохион байгуулахаар боллоо. Хөдөлмөрийн яармагт нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй, ажлын байранд шууд зуучилна. Мөн нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, оператор, зоогийн газар, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 35 аж ахуйн нэгж 500 гаруй ажлын байрыг санал болгох аж. Зарлагдсан ажлын байрнаас хөтөч, орчуулагч, жолооч, зохион байгуулагч, зочин хүлээн авагч, угтагч, тогооч, бармен, зөөгч, угаагч, мужааны ажлын байр хамгийн их эрэлттэй байдаг тухай албаныхан хэллээ. Мөн тус арга хэмжээний үеэр “Оюутан цагдаа” хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнуудыг бүртгэх юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин