Ерөнхий сайдыг угтах Гашуунсухайтын бодит төрх ямар байна вэ?

2018-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ
Засгийн газрын тэргүүн урд хөршид айлчлаад буцахдаа Гашуунсухайт боомтод саатна.Энэ мөчөөс эхлэн түүний орон нутаг дахь айлчлал эхэлж буй юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ дахь албан ёсны айлчлал өнөөдөр /2018.04.12/ өндөрлөж үдээс өмнө  Монголын Өөртөө Засах орны Баяннуур аймагт ажиллаж байгаа бол үдээс хойш Ганц мод болон Гашуунсухайтын боомтод ирэх юм. Тэгвэл Ерөнхий сайдын БНХАУ дахь айлчлалын үр дүнгээс илүүтэй Ганц мод, Гашуунсухайт боомтын хэдэн мянган жолооч нарын эрх ашиг, ажиллах орчин нөхцөл, аюулгүй байдал чухлаар тавигдаж байна гэж хэлж болно. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт боомтын тээврийн жолооч нарын оочер 60-70 км цуваа үүсгэж байна Мөн замын нөхцөл байдлаас болж осол аваар их гарч, жолооч нарын амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байдаг гэж хэлж болно. Жолооч нарын хэлж буйгаар нэг машин 10 хоногт нэг л удаа хилээр нэвтэрч, сард гурван удаа татаас хийдэг байна. Түүнчлэн боомтын захиргааны байр, ажилчдын орон сууц, талбайн тохижилтоос эхлээд хөгжлийн хувьд хол хоцорсон гэсэн асуудал байнга хөндөгддөг ч үе үеийн Ерөнхий сайд нар очоод дорвитой үр дүн гараагүйг өнөөгийн нөхцөл байдал харуулна.  Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаагийн томилолтоороо дээрх асуудлыг хэрхэн цэгцлэх вэ гэдгийг зөвхөн тээврийн жолооч болон тэнд ажиллагсад биш улс даяараа хүлээж, сэтгэл зовниж байна. Харамсалтай нь Ерөнхий сайдыг очих сургаар боомтын удирдлагууд урьдчилсан арга хэмжээ авчээ. Өөрөөр хэлбэл, 70-80 км үргэлжилдэг тээврийн жолооч нарын цувааг багасгаж ачилтыг зогсоож машинуудыг пааркалсан байна. Мөн ажилчдын боомтын орчин нөхцлийг сайн байгаа мэтээр харагдуулах гэж угааж, цэвэрлэж бүх зүйлийг эмх цэгцэнд нь оруулжээ. Тэр бүү хэл энгийн үед байнгын хогтой байдаг ч өчигдрөөс эхлэн хур хогийг ачиж эхэлжээ. Ерөнхий сайдын явах замыг чөлөөлж, машинуудыг замаас буулгасан бол харин Ерөнхий сайд явахгүй шороон замд 1000 гаруй машины урт цуваа үүссэн байна. Эндээс харахад сайд ажил хийх биш дарга нарын урьдчилан бэлтгэсэн үзүүлэн тоглолтыг хараад буцах бололтой. Бид нөхцөл байдлын талаар тэндхийн зарим жолооч нартай холбогдсоноо нэмэлт хачиргүйгээр хүргэж байна. -Говийн зам болон Цагдаа нар нь цаг хугацаагаа тааруулж замаа чөлөөлж чадлаа. Ажилаа сайн хийж байна гэж үзэх үү? Жирийн үед урсгал сөрүүлж явуулахгүй бичиг баримт нтр хурааж,хэдэн хоногоор зам дээр зогсоож чаддаг хүмүүс урд шөнө 00-06 цаг хүртэл бүгд бараа сураг алга байлаа. Говийн замын шөнийн эргүүл нь унтаж байгаа жолооч нарыг сэрээгээд л явуулж байх юм. Үргэлж ажилаа ингэж хийдэг байгаасай. Бодит байдалыг газар дээрээс нь харуулах л ёстой байсан юмсан. -Нүүрсний ачилтыг зогсоож, таталтаа ихэсгэж оочер байхгүй юм шиг харагдуулсан. -Яг одоо оочер байхгүй. Яагаад гэвэл сайд ирнэ гээд богино-н ачилт зогссон дээрээс нь оочергүй харагдуулах гээд хамаг машинаа татсан паркалсан л байна.Энд махаа зулгааж байгаа жолооч нар л үнэнийг хэлнэ. Гэхдээ зарим нэгэнд нь мөнгө өгчихсөн байдаг юм билээ. Энэ цагдаа нар болон албан тушаалтангууд нь  хэний талд ажилладаг юм аль болох асуудлыг шийдэх гарц хайхгүй зүгээр л сайдынхаа нүдэнд л оочер байхгүй юм шиг харагдуулж байна. Ёстой тэнэг харагдуулж чадаж байна. Сайд дарга нар нь ирээд буцахаар хаа сайгүй хөл толгойгүй оочер зах замаа алдаж хэд хоног улам ихээр зовдог. Сумъяабазарыг ирээд явахад бас л тэгсэн. Ирээч гэж гуйгаагүй байхад ирж байж үнэн бодит байдлыг хараач ядаж энэ тэрүүгээр яригдаж байгаа оочерийг ямар хэмжээнд байсныг нэг өдрийн дотор сайд ирэх сургаар яаж алга болгосоныг үнэн бодитоор харуулаад өгөх ТВ, сонин  байдаггүй юм байхдаа...Жолооч нар цөхөрч байна хотод очоод ажил хийе гэхэд ажил нь олдлхгүй болохоор л энд бүтэн 20,30хоног оочерлож байна даа.Үнэхээр шийдэж чадахгүй бол сайд нь өдөр болгон ирдэг байгаасай тэгвэл ядаж л оочергүй харагдуулан гэж хэсэг хэсгээрээ хурдан яваад байх байхдаа. Эх сурвалж: www.polit.mn
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

36 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

51 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

51 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

51 мин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

18 цаг 16 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

18 цаг 25 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

18 цаг 31 мин
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

18 цаг 37 мин
С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

18 цаг 42 мин
"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?

“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн.

Өчигдөр 06 цаг 00 мин