
Т.САЙХАН
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэлээ. Шүүх хурлын талаар түүний өмгөөлөгч Л.Данзанноров “Хууль бус шийдвэр гарлаа. Гэрчийн мэдүүлэг авна гэж дуудсан. Бид дараагийн шатны шүүхэд хандана. Өөр нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Үргэлжлүүлэн Ерөнхий сайд асан С.Баярыг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хуралдаан эхэлж байна.
Эх сурвалж:www.polit.mn