Б.Батсүх: Хотын дарга С.Батболдыг огцрохыг шаардаж байна

2018-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Гэр хороолол” хөдөлгөөний гишүүд Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцрохыг шаардаж байгаагаа илэрхийллээ. Тус хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх хотын даргыг огцруулах шаардлагаа ингэж тайлбарлав. “Гэр хороолол хөдөлгөөнөөс 2018 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Соёлын төв өргөөнд гэр хорооллын иргэдийн гуравдугаар чуулганыг зохион байгуулсан. Тус чуулганаар гэр хорооллын газрыг эргэлтэд оруулж, хашааны эздэд бизнес хийх боломж олгох, дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн. Мөн чуулганд оролцсон иргэд Сүхбаатарын талбайд “Эсэргүүцэж байна” нэртэй жагсаал хийж,  гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлэх, иргэдийн газрыг орон сууцны зээлийн 30 хувийн урьдчилгаанд тооцно гэсэн луйвраа зогсоох, хотын захиргааг Яармагт нүүлгэх шийдвэрээ цуцлах зэрэг найман шаардлага бүхий албан бичгийг Нийслэлийн Засаг дарга С.Батболдод хүргүүлсэн. Улмаар энэ сарын 9-ний өдөр шаардлагынхаа хариуг авахаар очсон биднийг хотын захиргааны үүднээс эхлэн хүн бус мэтээр харьцаж, хотын дарга гадаадад томилолттой гэсэн хариу өгсөн. Гэр хорооллын иргэдийн чуулганыг зохион байгуулсан гуравдугаар сарын 9-ний өдөр ч гадаадад томилолттой гэсэн шалтгаанаар эзгүй байсан. Доод албан тушаалтнууд нь хүнд суртал гаргаж, удаан хүлээлгэсний эцэст гэр хорооллын иргэдийн тавьсан асуудлаар биш огт өөр асуудлаар хариу албан бичиг өгсөн. Гэр хороололд амьдарч байгаа 220 мянган өрх айл Улаанбаатар хотын газар нутгийн 78 хувийг эзэлдэг. Гэтэл гэр хорооллыг хөгжүүлэх асуудлыг нэн тэргүүнд тавихгүйгээр бидний гаргаж тавьсан шаардлагыг үл ойшоосон. Иргэдээ сайн сайхан амьдруулах үүргээ умартсан. Гадаадад ажиллахаас өөр ажилгүй С.Батболдыг огцруулах шаардлагыг бид нэгдэн тавьж байна. Ажлаа аваад хоёр жил өнгөрчихөөд байхад гэр хорооллын иргэдийн төлөө юу ч хийсэнгүй, дахин төлөвлөлтийн ажлыг зогсоосон. Мөн иргэд орон сууцаар хашаагаа сольж байсан, газар нь үнэ цэнэтэй байсан. Гэтэл ердөө банкны зээлийн урьдчилгаа 30 хувьд газрыг нь  тооцож авна гэж луйвар хийж байна.  Энэ мэт шалтгаануудаас бид хотын даргыг огцруулах шаардлагыг тавьж байна. Су.Батболдыг огцруулсны дараа л бид үр шимийг нь хүртэнэ. Түүнийг огцруулах нь гэр хорооллынхны хувьд нэр төрийн хэрэг байх болно” гэв. “Гэр хороолол” хөдөлгөөний бусад гишүүд мөн энэ үеэр үзэл бодлоо илэрхийллээ.  

Ш.Цэцэгмаа /Хөдөлгөөний тэргүүлэгч гишүүн/: 216 мянган айлын газрыг эргэлтэнд оруулах хэрэгтэй

-Бид ямар ч байсан гэр хорооллынхноо төлөөлөөд хөдөлгөөн үүсгээд ажиллаж байна. Бидэнд 216 мянган айлын газрыг эргэлтэд оруулж, 7,2 тэрбум төгрөгийг эдийн засагт оруулах боломж байна.  Хэрэв ингэж чадвал гэр хорооллынхон төдийгүй Монгол Улс хөгжинө.  Эдийн засгийн хямрал, агаарын бохирдол зэрэг асуудлаа цогцоор нь шийдэх боломж байна шүү дээ.  Үүнийг төр засаг дэмжээсэй. Өмнөх Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлээсэй л гэж хүсч байна.

И.Чулуунбат / Чингэлтэй дүүргийн 12-р хорооны иргэн/: Гурван өрөө байраар газраа солихоор байлаа

-Гэр хороолллын дахин төлөвлөлтийг өмнөх Засгийн газар аятайхан хэрэгжүүлж, бидэнд их таалагдаж байсан. Би  512 ам метр талбайтай газартай. Өмнөх Засгийн газрын үед гурван өрөө байраар газраа солих үнэлгээтэй байсан. Одоо бол миний газрын үнэлгээ навс уналаа. Найман хувийн зээл авлаа гэхэд газраа урьдчилгааных нь 30 хувьд төлөх юм гэнэ. Үлдсэнийг нь над шиг тэтгэврийн насны хүн төлж амжина гэж үү. Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан ажил маш их таалагдаж байсан. Орон сууцтай болох нь гэж горьдож байлаа. Одоо бол тэр горьдлого талаар өнгөрлөө л дөө. Тиймээс орон сууцаар хангаж чадахгүй бол бохир, цэвэр ус, дулааныг нь ойртуулаад өгвөл умгар амбаараа өөд нь татаад амьдрах боломж бидэнд байна.  Хэрэгжүүлж өгөх эсэх нь л эргэлзээтэй байна.

Эх сурвалж: www.polit.mn

Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

36 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

51 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

51 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

51 мин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

18 цаг 16 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

18 цаг 25 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

18 цаг 31 мин
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

18 цаг 37 мин
С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

18 цаг 42 мин
"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?

“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн.

Өчигдөр 06 цаг 00 мин