Ө.Хишигжаргал: Хувь хүний зурлага нь насан туршийн хөтөч нь болдог

2018-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Азийн Фэнг-Шүйгийн холбооны тэргүүн Ө.Хишигжаргалтай ярилцсан юм.   -Цагаан сар, жилийн засал гээч зүйл мартагдах шахаж байхад фэнг-шүйгийн засал аль ч өдрүүдэд үргэлжилсээр л байх юм аа? -Фэнг-шүй ямар нэгэн шашны урсгал биш шүү дээ. Орчин үетэйгээ зохицож амьдрах амьдралын ухаан гэж хэлж болно. Монголчууд гэлтгүй дэлхий нийтээрээ фэнг-шүйг шинжлэх ухаан, амьдралын ухаан талаас нь хүлээж авдаг болсоор удаж байна. Тиймээс фэнг-шүйгийн айл гэр, албан байгууллага, хувь хүний засал хэдийд ч үргэлжилж л байдаг. Жишээ нь, манайхны олонх нь шинийн 15-нд багтаад засал номоо хийлгэхыг хичээдэг. Эсвэл ажил үйлс бүтэхгүй болохоор гандан гарч ном уншуулдаг. Даллага авахуулаад, хийморийн сан тавиулаад гарч ирдэг. Би ч бас тийм л байсан. Харин фэнг-шүйг судалж эхэлснээс хойш бүх зүйлийг сохроор даган дуурайхаа больсон. Юм бүхэнд учир утгатай хандахыг хичээдэг болсон. Хүмүүст ч бас энэ арга ухаанаасаа зааж өгч, амьдрал ахуйг нь яавал аз жаргалтай, өөдрөг байлгах вэ гэж хичээдэг болсон. Ямартай ч ажилд маань үр дүн гарч, олон хүний ажил үйлс, амьдрал ахуй тэгширч байгаад баяртай байдаг. -Таныг “Фэнг-шүйгийн Хишгээ” гэхээр хүмүүс анддаггүй. Олон ч хүн фэнг-шүйгийн ач тусыг ярьдаг. Ер нь та хэзээнээс судалж эхэлсэн юм бэ? -Би 2002 оноос фэнг-шүйг судалж эхэлсэн. Түүнээс хойш 15 жил болжээ. Азийн фэнг-шүйгийн холбоо 2006 онд байгуулагдсан. Мөн 12 жилийн нүүр үзэж байна. Би олон улсын фэнг-шүйгийн сургалтад сууж, мастерын зэргийн диплом гардсан. Мөн далд ухамсар, домын талаар суралцаж ирсэн.Фэнг-шүй бол ерөөсөө л амьдралаас урган гарсан зүйл байдаг. Гэхдээ миний туйлын зорилго бол цаашаа улам бүр судлахыг хүсдэг. Хүмүүсийн сонирхсон асуултад хариулаад, учир утгыг нь тайлбарлаж, таниулж өгөхыг хүсдэг. Яавал энэ хүнд тус болох вэ, яавал хүмүүсийн асуусан бүх асуултад хариулдаг болох вэ гэж.  Жишээ нь, эхнэр, нөхөр хоёрын мэнгэ таараагүй хүмүүст яаж тус болох вэ, тэрийг фэнг-шүйгийн аргаар яаж засах вэ, нэгэнт суучихсан хүмүүсийг ямар сал гэлтэй нь биш, яавал илүү урт удаан, эв найртай,  аз жаргалтай амьдруулах вэ гээд фэнг-шүй талаас нь их судалсан. Тэгээд монгол зурхай, фэнг-шүй хоёрыг хослуулсан хуанли гаргасан. -Таныг зурхай суд­лалын чиглэлээр суралцсан гэж сонссон. Фэнг шүйг монгол зурхайтай хослуулах бас сонирхолтой шийдэл байсан байх? -Би айлын том охин. 1998 онд 27 настай эрэгтэй дүүгээ гэнэт алдсан. Дүү минь долоо, наймуулаа явж байгаад Улаан-Үдэд өвдгөөр татсан гүехэн усанд живээд өнгөрчихсөн. Наадмын үеэр зуны халуун өдрүүдэд сэрүүцэж яваад ганцхан манай дүү өнгөрчихсөн, их харамсалтай. Тэгээд алтан хайрцгийг нь нээлгэх үед лам хүртэл халаглаж байсан. “Даанч яав даа, насных нь тоо гүйцээгүй байна. Мэнгэ голлосон заслаа хийлгэчихгүй дээ” гэж байсан. Ээж, бид хоёр дүүд зориулаад дандаа ном уншуулдаг байсан. Дүү маань тухайн үед Москва, Бээжин рүү явж наймаа  хийдэг байлаа. Тэгээд судлаад үзсэн чинь бид нарт бас их буруу байсан. Нэгдүгээрт, учраа мэдэхгүй ном уншуулдаг байж. Хоёрдугаарт, яаснаа мэдэх ухааныг зурхай судлалаас  олж авсан. Бие, эрхтэний мэнгэ  голловол бие өвдөнө, өвчин эмгэг орооно, сүлд зайлна, эд агуурсын гарз гарна гээд бүх юм нь болохоо байчихдаг юм байна. Гэтэл бид  тэр мэнгэнийх нь заслыг хийлгэж чадаагүй л байсан. Тийм болохоор дүүдээ зориулаад мэнгэ голлосон хүн ямар засал хийх тухай номыг 2010 оноос гаргаж эхэлсэн. Зурхайн ухаанаа бүр нарийн судлах гээд шашны дээдийн зурхайн ангийг төгссөн. Зурхай гэж аугаа ухаан байна.Тийм болохоор фэнг-шүйг зурхайн ухаантай холбож, зөвхөн монголчууддаа зориулсан цаг тооны бичиг гаргаж эхэлсэн. Одоо 10 дахь жилдээ гаргаж байна. -Таны энэ цаг тооны бичигт ном уншуулах өдөр, уншуулах ёсгүй өдөр гэж заасан байх юм. Энэ ямар учиртай юм бэ? -Би энэ цаг тооны бичиг дээр бага зайд их зүйл багтааж өгөхийг хичээсэн. Криллээр бич­сэн хэр баргийн но­мон дээр байхгүй зүйл­сийг фэнг-шүйгийн зураглалаар, дүрсээр  багтааж өгсөн. Хоёрдугаарт, хүмүүс янз бүрийн зүйл асууж орж ирдэг. Маргааш нөгөөдөр чухал  гэрээнд гарын үсэг зурах гэсэн юм. Газраа яаж хурдан зарах вэ гэх мэтчилэн. Тийм болохоор энэ календараар дамжуулж хүмүүсийг өөрсдийг нь бүгдийг нь зурхайч болгох зорилготой, хялбаршуулсан, энгийн ойлгомжтой байдлаар хуанлигаа гаргасан. Тухайлбал, цагаан бич өдөр, ном уншуулахад сайн гээд номын зураг тавиад заагаад өгчихсөн байх жишээтэй. Цагаан бич өдрийн учир утгыг аваад үзвэл, цагаан бич, цагаагчин тахиа өдөр Сигма бурханы ном номлосон өдөр. Энэ өдөр нэгэн ном хурваас мянган ном уншсантай тэнцэнэ. Нэгэн биед цаглашгүй буян хураана гэсэн байна. Энэ хуанли дээр ном уншдаг, уншдаггүй өдөр, аян замд гардаг, гардаггүй өдөр, үс засуулдаг, засуулдаггүй өдрүүдийг бүгдийг нь зааж өгсөн. -Шашин шүтэх, эс шүтэхээсээ үл хамаараад хүн бүр үс засуулах өдрийг хардаг. Гэтэл таны энэ хуанлид шинийн 3-ны сайн өдрүүдийг үс засуулахад муу гэсэн байх юм? -Шинийн 3-нд үс засуулбал ядуурдаг. Үүнийг би ч бас зохио­гоогүй. Эрдэнийн хаш хайрцаг гэж Гаанжуур дот­роос иш аваад түүнийгээ сийрүүлэн бичсэн судар байдаг. Энэ мэтчилэн мундаг мэргэдийн бичсэн номоос судалгаа хийгээд олж мэдсэн хэрэг. Энэ хуанли дээрх өдөр бүрийн утга учрыг өнгөт дүрсээр орлуулаад, харахад ойлгомжтой хялбар аргаар нарийвчлан зааж өгсөн. Мөн сар бүрийн мэнгэ тухайн хүний жилийн мэнгэтэй хэр зохицож байна вэ, сайн уу, муу юу гэдгийг бас энэ хуанли дээр зааж өгсөн. Сайн бол тухайн сард ажил үйлс бүтэмжтэй сайхан, бие эрүүл явна. Муу бол бие, эрхтэний мэнгэ голлосон саруудад уншуулах номыг нь дурдаад заагаад өгчихсөн байдаг. -Бие эрхтэний мэнгэ голлох нь өвдөх, ажил үйлс бүтэлгүйтэхээс эхлээд амь насаа алдах аюултай гэлээ. Энэ бүхнийг засах аргуудыг таны хуанлигаас мэдэх боломжтой юу? -Бие мэнгэ, эрхтэн мэнгэ, амин мэнгэ голлосон сар жилүүдэд өвдөх, хулгай дээрэмд өртөх, амь насаа алдах аюултай байдаг. Тиймээс засах аргуудыг нь заслын номтой нь зааж өгсөн. Тухайлбал, хийморийн мэнгэ голлосон сар, жилүүдэд тухайн хүний хийморь лундаа доройтож, ажил үйлс бүтэлгүйтнэ, төрийн цаазад өртөнө гэж заасан байх жишээтэй. Тийм болохоор хийморь мэнгэ голлосон тухайн саруудад Чогжүмүнсэл, Сундуй гэсэн заслын номуудыг уншуулах хэрэгтэй байх нь. Сар болгон өөрийн гэсэн мэнгэтэй.Тиймээс тухайн сар бие эрхтэний мэнгэ голлосон эсэхээ мэдээд, засал номоо хийлгүүлэх, уншуулах номын нэр, ном уншуулахад сайн муу өдөр гаригаа харах боломжтой. Миний хувьд, Эрдэнийн хаш хайрцагт судар оршвой гэсэн энэ номын учир утгыг л баримталж, фэнг-шүйгийн хуанлидаа судалж, нарийвчлан тусгаж өгсөн байдаг. Хувь хүний зураг төөргөөр амжилтыг нь тодорхойлж болдог. -Буян ном үйлдэхэд муу өдрүүд байдаг уу? -Хар нохой, харагчин гахай өдөр, энэ өдөр хамаг бурхан сайн үйлийг үзэхгүй өдөр. Энэ өдөр  ном буян үйлдэхэд их муу. Улаан луу, улаагчин могой өдөр, энэ өдөр их мэдэгч ертөнцөд ирэх өдөр. Энэ өдөр алив сайн үйлийг үйлдвээс муу байх жишээтэй. Хөх луу, хөхөгчин могой өдөр дөрвөн эвэрт тайсуг ертөнцөд эргэн ирэх учир энэ өдөр ном буян үйлдвээс сайн үйл муу болно, малд өвчин тохиолдох муу өдөр гэсэн байх жишээтэй. Улаан морь, улаагчин хонь өдөр үхэр толгойтой эрлэг хаан ертөнцөд эргэж ирнэ. Энэ өдөр ном, буян үйлдвээс гурван жил болтол үхэл зовлон ирэх муу өдөр гэсэн байна.  Жил, сар өдөр бүрийн учир утгыг ингэж нарийвчилж өгсөн хуанли Монголд байхгүй. Би энэ календарь дээрээ оюуны өмчийн эрхийг нь авсан. Дэлхийн фэнг-шүйгийн холбоо яг ийм календарь гаргадаг. Би энэ календарь дээрээ зурхай судлалын ухааныг нарийвчлан зааж өгснөөрөө илүү онцлог болсон. -Сонирхож асуухад сая нэг ээж хүүхэд нь элсэлтийн шалгалт өгнө, хувь хүний зурлага гаргуулъя гэх юм. Ямар учиртай юм бэ? -ЕБС-ийн ахлах ангийн сурагчид мэргэжил сонгох болдог шүү дээ. Өөрөө урлаг уран сайханд сонирхолтой байдаг, эцэг эх нь эдийн засагч бол гэж шахаад байна гэдэг. Тэгэхээр хувь хүний зурлаган дээр хэрхэн гарч байна, түүнийг л хэлж өгдөг. Манай төв хувь хүний зурлагыг насан туршдаа нэг л удаа гаргаж өгдөг. Хувь хүний зурлагыг гаргахад төрсөн он, сар, өдөр, хаана төрсөн, цаг минут тодорхой байх хэрэгтэй байдаг. Энэ зурлагыг нэг гаргуулчихсан байхад оюуны хүчээр ажиллах уу, биеийн хүчээр ажиллах уу гэдгээ мэдээд авна. Энэ зурлага үнэхээр үр дүнтэй байдаг. Төрсөн өдрийн зураг төөргөөр маш нарийн тодорхойлж гаргадаг. Хүн бүрийн зурлага өөр. Тиймээс мэргэжил сонгоход хүртэл учиртай хандах хэрэгтэй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

14 цаг 34 мин
“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

14 цаг 44 мин
Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

14 цаг 49 мин
Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

Нүүрсний сонсголоос Ухаахудаг, оффтейк гэрээ хоёр яагаад “хасагдсан”-ыг нэхэн сөхөх үү?!

14 цаг 54 мин
Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

Гашуунсухайтын нээлтээс хойш нүүрсний үнэ “гэрлийн хурд”-аар унаж байна

14 цаг 59 мин
16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

16 жил үргэлжлэх нүүрс тээвэрлэлт анхны тээврээ хийлээ

Өчигдөр 19 цаг 10 мин
Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Өчигдөр 17 цаг 47 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа

Өчигдөр 14 цаг 20 мин
Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшин дэх анхны төрийн айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёевагийн хамт төрийн айлчлал хийхээр манай улсад өчигдөр хүрэлцэн ирлээ. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Золжаргал: Нэртэйгээр нь үйлдвэрлэл, аж ахуйгаа зогсоогоод түлш бүх юмаа Хятадаас оруулж ирэхгүй юу

УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин