Нийслэлийн прокурор: С.Баярыг яллагдагчаар татсан

2018-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг хуулийн хяналтынхан шалгаж, баривчилгаа үргэлжилсээр байна.   Хоёр хоногийн өмнө эрх баригч намын лиде­рүүдийн нэг Ерөнхий сайд асан С.Баярыг баривчилж, хорих 461 дүгээр ангид саатуулсан. Түүнийг 2009 онд хүчин төгөлдөр болсон Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар сэжигтнээр татаж, шалгаж эхэлсэн байна.   2018.03.12: С.БАЯРЫГ 10 ГАРУЙ ЦАГ БАЙЦААЖЭЭ Ерөнхий сайд асан С.Баярыг өнгөрсөн сарын 12-нд АТГ-аас дуудаж, 10 гаруй цаг байцаасан байдаг.  Тэрээр байцаалтаас ердөө 10 хоногийн өмнө  Монголд ирээд байсан юм. ИБУИНВУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байгаа бөгөөд Элчингийн ажлаа өгөхөөр болсон гэдгээ ч ирэнгүүтээ мэдэгдсэн.  Тухайн үед түүнийг зөвхөн Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар биш “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний  зээл авсан гэх хэрэг холбогдуулан байцаалт авсан гэдгийг хуулийн байгууллага мэдээлсэн байдаг.   2018.04.10: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР СААТУУЛАВ Байцаалт авснаас яг сарын дараа АТГ-аас С.Баярыг саатууллаа. Түүний тэргүүлсэн Засгийн газар 2009 онд  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн байдаг.  Тухайн үед С.Баяр “Ерөнхий сайдынхаа хувьд зүтгэсээр байгаад энэ гэрээг байгууллаа. Ажил хийвэл хүн ам тосдоно гэж бидний монголчууд ярьдаг. Иймээс бид өнөөдөр хэрэгжүүлж эхлэх гэж байгаа энэ томоохон төслийг бодит ажил хэрэг болгон, улс орныхоо эдийн засаг, улмаар айл өрх бүрийн аж амьдралд илүү ахиц дэвшил гаргахын төлөө шаргуу хөдөлмөрлөнө” хэмээн мэдэгдэж байлаа. Харин өнөөдөр түүний байгуулсан уул уурхайн гэрээ  монголчуудыг сайн сайханд хөтөлж чадсангүй.  Өөрийг нь хуулийн байгууллагын хаалга татаж, монголчуудын өмнө  хариуцлага хүлээлгэх хэмжээнд тулж ирлээ.   АТГ: МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА АТГ-аас дараах үндэслэлүүдээр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг саатуулан  шалгаж байгаагаа мэдээлэв.  Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” компани, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар  сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ,  2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн гэрээ зэрэгт холбогдуулан шалгаж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.  Тэднийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй гэж үзэж , мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэлээ.   СҮХБААТАР ДҮҮРГИЙН ШҮҮХЭД ҮРГЭЛЖҮҮЛЭН ХОРИХ САНАЛЫГ ХҮРГҮҮЛЖЭЭ Тэгвэл өчигдөр Нийслэлийн Прокурорын газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан яллагдагчаар татсан талаар мэдээлэв. АТГ-аас дээрх хоёр эрхмийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх үүсгэсэн байж болзошгүй гэсэн үндэс­лэлээр анх сэжигтнээр татан, таслан сэргийлэх арга хэмжээг авсан гэсэн. Харин яллагдагчаар татах саналыг нийслэлийн Прокурорт ирүүлжээ. Энэ асуудлыг нийслэлийн Прокурорын газар хянан хүлээн авч, үргэлжлүүлэх хорих саналыг мөн Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн байна. Ийнхүү Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага санасныг бодоход нэлээд шуурхай шийдвэрлэж байна. Үүний хажуугаар энэ асуудал улс төрийн шоу байх вий гэсэн болгоомжлол ч олон нийтэд байгаа юм.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

6 цаг 3 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

6 цаг 29 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

12 цаг 26 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

12 цаг 26 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

12 цаг 26 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

22 цаг 42 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Өчигдөр 12 цаг 55 мин