Найман хувийн зээл удахгүй нь

2013-08-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.ЦОГЗОЛМАА

Баттай эх сурвалж ийнхүү мэдээлж буйгаар орон сууцны найман хувийн хүүтэй зээл сайд, дарга нарын хэлээд байгаа шиг урт наслахгүй нь. Энэ зээлийг анх Засгийн газрын олж ирсэн Чингис бондын 1.5 тэрбум төгрөгийн бондын мөнгөөр олгожээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард энэ бондыг гаргаснаас ганцхан сарын дараа гэхэд орлого нь Төвбанкин дахь Засгийн газрын дансанд орсон байдаг. Шинэчлэлийн Засгийн газар бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдээ хойш тавиад орон сууцны зээлийг санхүүжүүлэхээр шулуудсан нь энэ байв. Өнгөрсөн зургадугаар сард найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн тууз хайчлах ёслол сүр дуулиантай эхэлснээс хойш хоёр сарын нүүрийг үзэж байна. Энэ зуур гадаадаас орох хөрөнгө оруулалт буурсаар одоо бүр ч тодорхойгүй байдал үүсчихлээ. Анхнаасаа манай зах зээлд олигтой тоолчих валют байхгүй, тэр нь гадаадаас орж ирэх нь нэгэнт ховордчихсон байхад Засгийн газар олсон жаахан хөрөнгөө Төвбанкаар дамжуулан арилжааны банкуудад тараачихсан гэсэн үг.

Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг олгож эхлэх үед буюу өнгөрсөн зургадугаар сард ам.доллар 1392 төгрөгтэй тэнцэж байж. Харин одоо 1600 даваад арай чамай 1580-д тогтож байна. Арилжааны банкууд бондын мөнгөөр орон сууцны найман хувийн хүүтэй зээл тарааснаас хойш валютын ханш 15 хувиар өсчихөж. Тэгэхээр банкууд авсан зээлээ буцааж төлөхийн тулд ийм хэмжээний зөрүү мөнгийг нэмж гаргахаас аргагүй болсон юм байна. Асуудлын гол нь энд байгаа тухай эх сурвалж хэллээ.

 

НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД...

Орон сууцны найман хувийн хүүтэй зээл тараахдаа шинэчлэлийн Засгийн газар өмнөх сайд нарын алдааг давтахгүй хэмээн амлаж байв. Ам нь ажил болохдоо эсрэгээрээ хэрэгжиж, зургаан хувийн зээлийн өмнөх балгийг давтахгүй гэх газаргүй болчихлоо. Уг нь энэ орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд барилгын материалын нийлүүлэлтэд Засгийн газар, Монголбанктай хамтран 350 гаруй тэрбум төгрөг гаргажээ. Тэгвэл энэ талаар Барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал “Засгийн газраас гаргасан хөнгөлөлттэй зээлийн хүүг одоогийн зах зээлийн  хүүгийн хэмжээнд өсгөж барилгын компаниудад санал болгоод шалгуур үзүүлэлт, хэрхэн хуваарлахыг хувийн хэвшилтэй зөвшилцөөгүйгээр арилжааны банкуудаар дамжуулан өндөр хүүтэйгээр санал болгож байгаа гэж манай гишүүн компаниуд хэлж байна. Энэ талаар бид мэдээлэл авч чадахгүй байна” гэж байна. Ерөөсөө л энэ зээлийг анхнаасаа хэрэгжүүлэхдээ “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр хувийн хэвшил болоод иргэдээ хий горьдлогод унагажээ. Энэ зээлийг арилжааны банкууд өндөр хүүтэй гаргаж байгаа талаар байр сууриа илэрхийлэхийг барилгын компаниуд Барилга хот байгуулалтын яам, Монголбанкинд тавьсан ч мэдээлэл олж чадаагүй аж. Дараагийн нэг бэрхшээл бол энэ зээлийг зөвхөн бэлэн болсон барилгад олгоно гээд заачихсан явдал. Гэтэл манай улсын барилгын салбар хавар зундаа завгүй ажиллаад, оны эцсээр барилгууд нь ашиглалтад ордог. Энэ зуур ченжүүд ашиглалтад ороогүй барилгыг нь урьдчилж захиалаад үнийг нь хэд дахин хөөрөгдөөд зарж байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд валютын ханшийн өсөлтийг далимдуулж ганц долоо хоногийн дотор орон сууцны үнэ 5-10 сая төгрөгөөр нэмэгдсэн жишээтэй байна.

 

ЗЭЭЛ АВАХ ГЭЖ ЯАРАХ УУ, БОЛИХ УУ?

Ойрын хугацаанд найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгох боломжтой талаараа арилжааны банкууд мэдэгдэж байна. Зарим банк нь шинэ барилгын ам метр талбайн үнийг 1,8 саяас дээшгүй гэж төгрөгөөр үнэлээд 70 хувьд нь зээл өгч байгаа талаар ч зарим нь хэлж байна. Харин энэ талаар Барилгын үндэсний ассоциацийнхан яаран хуучин байр худалдан авснаас хүлээсэн нь дээр хэмээн зөвлөж буй. Уг нь энэ жил барилгын үндсэн хийцэд ордог цемент, арматурын үнэ буурсан үзүүлэлттэй байна. Даанч ченжүүд урьдчилаад орон сууцыг захиалчихаад зах зээлд валютын ханшийн өсөлтөөр түрий барьж өсгөсөөр байгааг барилгын компаниуд хэлж байгаа.

 

“БАНКУУД ХҮССЭН ХҮСЭЭГҮЙ ЗЭЭЛЭЭ БАГАСГАНА”

Эдийн засагчдын олонх нь энэхүү найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийг тооцоо, судалгаа багатайгаар мөнгөний нийлүүлэлтийг нэмснээс өөрцгүй зүйл боллоо хэмээн шүүмжилж байна. Энэ зуур Засгийн газарт ойр нэгэн эх сурвалж “Банкууд хүссэн хүсээгүй энэ зээлийн олголтыг удахгүй бууруулна. Төвбанк, Засгийн газраас олгосон мөнгө нь ч багасч байна. Гаднаас орж ирэх хөрөнгө оруулалт ч буураад байна” хэмээлээ. Бодит байдал дээр зарим банк энэ төрлийн зээлээ эргэж харна, үр дүнг нь судална гэх шалтгаанаар түр харзнах тийшээ хандаж эхэлжээ. Бас дотооддоо бараа, үйлчилгээний үйлдвэрлэл гэхээр зүйлгүй зөвхөн экспортын орлогоороо эдийн засгийн өсөлтөө тодорхойлсоор ирсэн манай улсын хувьд мөнгөний нийлүүлэлт нэмэгдэх нь тэгтлээ сайн зүйл биш гэж эдийн засагчид бас тайлбарлаж байна. “Эдийн засаг ачааллаа даахаа байгаад ирэхээр мөнгөний нийлүүлэлтийг хумихаас аргагүй. Ингэснээр орон сууцны эрэлт багасч, үнэ тогтворжино” гэж эдийн засагч М.Пүрэвцогт хэлсэн юм.

 

АМЕРИКИЙН АЛДААГ ДАВТАХ ВИЙ

Өрийн хямралаараа дэлхийг доргиогоод байгаа хөгшин тивийнхэн, бас АНУ ч тэр халаасаа тэмтчээд байгаагийнх нь анхны шалтгаан орон сууцны чанаргүй зээлээс эхтэй байдаг. Хүмүүс нь байр худалдан авах чадваргүй байсаар атал сайн хүн болох гэж Засгийн газар нь баахан зээл өгчихсөн. Эцэстээ зээл нь төлөгдөхөө байж, хариуд нь эзэнгүй орон сууц, дампуурсан банкуудаас өөр зүйл үлдээгүй. “Орон сууцны зах зээлд мөнгө нийлүүлэх нь зөв боловч их хэмжээний мөнгө үнийн хөөрөгдөл бий болгож, цаашдаа хямрах эрсдэлийг бий болгодог. Манай улсад бол он гарснаас хойш Монголбанк бодлогын хүүгээ олон удаа буурууллаа. Өөрөөр хэлбэл, анх удаа бууруулснаас хойш үр дүн нь сул байсан болоод л дахин дахин бууруулсан хэрэг. Их хэмжээний мөнгө зах зээлд гаргасан. Тэгэхээр одоо мөнгөний нийлүүлэлтийг хумих хэрэгтэй. Үгүй бол валютын ханшийн өсөлт улам даамжирч, төсвийн алдагдалтай харшсанаар байдал хүндэрнэ” гэж МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Ч.Хашчулуун хэлж байна.

 

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

6 цаг 48 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Өчигдөр 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Өчигдөр 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18