Д.Гантулга гишүүнд хаягласан Ч.Саранзаяагийн захидал юу өгүүлэв

2018-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ-ын гишүүн Д.Гантулга Ч.Наранзаяа гэх бүсгүйг хүчиндсэн гэх хэрэг сөхөгдөөд жил тойрч байна. Анх хэргийн талаар Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяа олон нийтэд хандсанаар ил болсон юм. Түүнээс хойш хууль хяналтын байгууллагууд хэргийг мөрдөж улмаар Д.Гантулгыг яллагдагчаар татахаар болсон ч 2-3 сар хөөцөлдөж байж тогтоолыг гардуулсан. Үүний дараа Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулах саналаа намдаа өгсөн ч “Хуулийн мухардалд” орсон гэх тайлбарыг Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлээд байгаа юм. Сүүлдээ Д.Гантулгын түдгэлзэх саналыг шийдэхийн тулд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй хэмээн эрх баригчид үзжээ. Сүүлийн үед өрнөж буй эдгээр үйл явдалтай холбогдуулан хохирогч бүсгүйн эгч Ч.Саранзаяа Д.Гантулга гишүүнд хаяглаж захидал илгээжээ.  Захидлыг хүргэж байна. Гантулга гишүүнд ингээд ч болсон захидал хүргүүлье. Одоо болноо. Гантулга гишүүнээ. Төөлвөл бие тэнцүү тоолвол нас чацуу. Би ч залуу хүн. Чи ч залуу хүн. Гэвч өөрийн алдаанд өрөөлийг чирсээр ирсэн чинь багадаад ЗАЛУУ ҮЕИЙН ТӨЛӨӨЛӨЛ гэж өөрийгөө өргөмжилж залуу үеийг хуугаар нь бүү хөлдөө чирээ. Миний Монголын залуус бүгд чам шиг увиагүй болчхоогүй ээ. Бас улс төр чамаар оролдох шаардлага байхгүй байсан байх. Харин чи Монгол төрийн нэрийг унагахад үнэтэй хувь нэмэр оруулсан байх. Алдаагаа өөрөөсөө хайж нэг удаа ч болов бодож үзсэн үү? Гантулгаа. Би ч хангалттай бодсон. Миний алдаа найз гэх дүрд хувилсан Цэрмаа бүсгүйг гэртээ оруулсан явдал. Найз найз гэж явсны хар гай. Би Цэрмааг найзаа гэж боддог байсаан. Тэр хүн найз байхдаа найз байж, дайсан байхдаа ч дайсан байж чадлаа. Чи найзуудыг хооронд нь дайсан болгож ч чадлаа. Гэвч энэ бүхэн үнэндээ ямар ч хамаагүй. Чамаас болж, Цэрмаагаас болж миний дүү хохирсон. Чамайг хэн гэдгийг ч танихгүй хүүхэд ш дээ. Хүүхэд аав ээждээ үргэлж нялхаараа байдаг шиг миний дүү хэдий 25 настай ч надад бол амьдрал ч үзээгүй хүүхэд. Эгчдээ ханьтай байг гэж ерөөгөөд аав ээжийн минь надад төрүүлж өгсөн охин дүү. 3 хүүгийн араас хүсч ирсэн аав ээжийн хоёр охин. Би үхтэл үрээ гэдэг шиг үхтэл дүүгээ өмөөрнө, хамгаалнаа. Миний гэр бүл аав ээж, ах нар минь ард АСАЖ УНТРАН өдөр хоногийг өнгөрөөж байгаа. Чи мэдэхгүй. Шаардлага гарвал би гурван ахыгаа чамтай танилцуулна. Ах хүн ш дээ тэд ч бас. Чамтай уулзъя гэж удаа дараа хүссэн юм шүү❗️❗️❗️Би л энэ асуудлыг дуусгана гэж гэр бүлийнхнийхээ өмнө том зориг гарган дуугарч би ганцаараа өнөөдрийг хүрч байгаа шүү. Учир нь надад бас ХАРИУЦЛАГА гэж бий. Би гэр бүлийнхнийхээ өмнө хариуцлагаа хүлээж яваа минь энэ. Гантулга гишүүнээ Толинд хар. Өөртөө итгүүлсэн Хуурамч дүрээсээ гар. Хийсэн бүхэн чинь чиний л үйл. Өөр хэн ч энд буруугүй. Битгий өөрийгөө улс төрийн золиос мэт төсөөлөн төсөөллийн дүрдээ хэт итгэ. Төсөөллийн дүрийн хар гайгаар чинь шүүх эмнэлгийн 2 эмч дэд даргатайгаа, дагаад тэр байцаагч хүртэл хэрэгтэн болсон. Гэхдээ тэд ч буруутай. Бусдад нь ч сургамж болох болтугай. Гантулгаа ЭР ХҮН шиг энэ хэргээ ГАНЦААРАА ДААГААД ч явчихаж чадахгүй хүн юм даа чи. Би эмэгтэй хүн дээ. Чи эрэгтэй хүн дээ. Гантулгаа. Эргэн тойронд чинь зөвлөдөг найз нөхөд чинь ямар хүмүүс байдаг болоод чи ийм харалган муйхар хатуу хүйтэн болсон хүн бэ? Эргэн санаач Гантулгаа ❗️❗️❗️ 2017 оны 6 сарын 12-ны өглөөний 10 цагийг САНА. Юу харагдаж байна. Татаж чангааж байгаад хүслээ хангаад зугтаах чи харагдаж байна уу? Танилцаж тохироод инээж ханиагаад сууж байгаа охин харагдаж байна уу? Миний дүү анх удаа амьдрал зохиох гээд 6 сарын 1-нд нь Аав Ээждээ очиж амьдрах залуугаа танилцуулсан үе юм шүү дээ. Баталж нотлох зураг хөрөг нь ч байна. Харамсалтай нь тэр залуу ч хэрэг гарсны дараа нүүрээ буруулсан. Чи миний дүүгийн амьдралын бүхий л баяр баясал, хайртай залууг нь ч булаасан. Новш гэж. Би уйлж байна. Гантулгаа чи өөртэйгээ нэг ярьдаа. Чи хүн мөн үү? Одоо болноо ГАНТУЛГАА Гэмээ УХААААР. Миний аав ээжээс очиж өвдөг сөгдөөд УУЧЛАЛ ГУЙ. Харин миний дүү чамайг харахыг ч хүсэхгүй байгаа. Болдог бол чи очоод миний дүүд цусаа гартал зодуулаад ч хамаагүй урсахаа байсан нулимсыг нь урсгаадхаач. Ямар буруутай гэж миний дүү ийм их хат үзэж, амьдралд эр хүнд итгэх итгэлээ алдаад уйлъя гээд ч нулимс нь гарахгүй болтлоо зовох ёстой юм бэ! Чи миний дүүд ямар байгааг нэг удаа бодож үзсэн үү? Хажууд нь байх би ч бүрэн ойлгож, тайтгаруулахад хэцүү байна. Одоо болноо Гантулга гишүүнээ. Би гишүүн гээд байгаа нь бусад гишүүдэд ч хамааралтай шүү. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж. 75 гишүүн та нар ёс бусыг хамгаалж байгаагаасаа ичээч. Надад айх юм байхгүй болсоон. Ичих ч үгүй. Ард түмний хамгаалалтыг авах гэж би өөрийгөө зольсон юм. Амь нас минь энд БАЙНА. АВБАЛ АВ. АЛВАЛ АЛ. ГАНТУЛГА тийм л их төрд хэрэгтэй зайран юм бол намайг эхлээд цааш нь харуулчихаарай. Та нар хамгаалсаар байвал хамгаалах хүнгүй ч би ясаа тавьтал ГАНТУЛГАА ЧИНИЙ ХИЙСЭН ҮЙЛ ЛАЙГ ҮҮРҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЯВНА. ЗААВАЛ НЭРЭЭ ЦЭВЭРЛЭНЭ. Ард нь харин ард түмэн харж байгаа шүү. Өнөөдрийг хүртэл дүүгийнхээ болон өөрийнхөө, гэр бүлийнхээ НЭР ТӨРИЙГ СЭРГЭЭХ гэж тэмцэж ирлээ. УИХ-ын гишүүн гэхээр л нэртэй төртэй байдаг юмуу. Үндсэн хуулиар олгогдсон эрх адилхан ХҮН бишүү. Бид ч адилхан нэртэй төртэй биш үү. Гантулгаа чи ЭРЭГТЭЙ хүн дээ. Хоёр эмэгтэйрүү ямар их цохилт хийвээ? Чи яааасан ичдэггүй эр вэ? Тэр цохилтонд чи ч өөрөө өртсөөр ирсэн дээ. Гантулгаа ӨӨРТӨӨ ИТГҮҮЛСЭН ХУУРАМЧ ДҮРЭЭСЭЭ ГАР. ТОЛИНД ХАР. 6 САРЫН 12-НЫ ӨДРИЙГ САНА. ӨӨРТЭЙГЭЭ НҮҮР ТУЛ. ГЭМЭЭ УХААР. ШҮҮХ ШУДАРГА АЖИЛДАГ ЮМ БОЛ ЧАМАЙГ НАМ УЛС ТӨР БИШ МИНИЙ ГЭР БҮЛ АВАРНА ГЭДГИЙГ САНААРАЙ. ТОЛИНД 6 САРЫН 12-НЫ ӨГЛӨӨХ ӨӨРИЙГӨӨ ХАР Эх сурвалж: www.polit.mn
Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

10 цаг 48 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

15 цаг 37 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

2025-06-06
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

2025-06-06
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

2025-06-06
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

2025-06-06
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

2025-06-06
“Шувуу”-нууд наадмын өмнө наашлах уу?!

Монголоосоо дүрвээд гадаадад амьдардаг төр, нийтийн томоохон албан тушаалтнууд олон болсон.

2025-06-06
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-06-05
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

2025-06-05