Марк Цукерберг Сенатын нээлттэй сонсголд оролцож байна

2018-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Facebook” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг фэйсбүүк хэрэглэгчдийн мэдээлэл алдагдсантай холбоотойгоор АНУ-ын Сенатын сонсголд оролцож байна. Тэрээр “Компани нийгмийн сүлжээг өөрийн зорилгодоо ашиглах гэсэн Оросын интернэт операторуудтай тасралтгүй тэмцсээр ирсэн” гэжээ. Түүнчлэн 2016 оны Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын талаас нөлөөлсөн гэх хэргийг мөрдөж буй тусгай зөвлөх Роберт Мюллер Facebook компанийн ажилчдаас байцаалт авсан талаар ярьсан байна” мэдэгджээ. Марк Цукерберг “Манай компанийн тусгай зөвлөх Роберт Мюллертэй хамтран явуулсан үйл ажиллагаа нь нууцын зэрэглэлтэй, тийм ч учраас энэхүү нээлттэй сонсголын үеэр би нууцын зэрэглэлтэй ямар нэг мэдээлэл хуваалцахгүй” гэжээ. Түүнчлэн Марк Цукерберг Facebook компани хуурамч аккаунтыг тодорхойлох шинэ технологи боловсруулж байгаа талаар мэдэгдсэн байна. Тэрээр, “Орост манай нийгмийн сүлжээ болон өөр бусад цахим системийг өөрсдийн эрх ашгийн төлөө ашиглах тодорхой зорилготой ажилладаг хүмүүс бий. Бид тэднээс илүү байхын тулд сайжрах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна.   Өнгөрсөн хэдэн долоо хоногуудад Их Британийн Кэмбриж Аналитика маркетингийн компани Фэйсбүүк нийгмийн сүлжээний 87 сая хэрэглэгчийн  мэдээллийг хэрэглэгчдийн зөвшөөрөлгүй авч, ашигласан талаарх мэдээлэл ил болсон билээ. Компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг “Би Facebook-ийг үүсгэн байгуулсан, би уг компанийг удирддаг, энэ бол миний алдаа, болсон үйл явдалд би хариуцлагатай хандах ёстой, намайг уучлаарай.” хэмээн мэдэгджээ. Сенатын нээлттэй сонсгол эхэлснээс хойш Facebook компанийн хувьцааны үнэ бараг таван хувиар нэмэгдсэн нь Марк Цукерберг Сенатчдын асуултуудад хангалттай сайн хариулж чадаж байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин