Ц.Дэлгэрсайхан: Багш мэргэжлийг төр анхааралгүй орхисон нь алдаа

2018-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР Бага боловсролын багш бэлтгэх талаар МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал Ц.Дэлгэрсайхантай ярилцлаа.   -Одоогоор манай улсын бага боловсролын систем ямар төвшинд байна вэ?       -Өмнө нь найман наснаас эхэлж бага боловсрол олгодог байсан. Харин одоо зургаан наснаас эхэлж байгаа. Энэ нь нэг талаасаа арван хоёр жилээр төгссөн хүүхэд дээд сургуульд элсэж ороход илүү дөхөм байх олон улсын жишгийг дагасан. Нөгөө талаас, хүүхдийн сурч хөгжих үе нэлээд бага наснаас эхэлдэг болсонтой холбоотой. Жишээлбэл, дөнгөж хоёр настай хүүхэд хэн ч заагаагүй байхад ухаалаг утсаар оролдож байгаа нь эрт суралцах чадвартай  байна гэсэн үг.  Харин энэ насны хүүхдийн хөгжих, төлөвших суурийг бага ангийн багш өгдөг. Өмнө нь голчлон монгол хэл, математикийн хичээл заадаг байлаа. Харин одоо хүн төлөвшүүлэх, хүн орчин, хүн нийгэм, хүн байгаль гэсэн хичээлүүд орж байна. Эцэг эхчүүд тоо тоолох, бичиг үсэг таниулахыг бага боловсрол гэж ойлгодог. Гэтэл дэлхий нийт хүний хөгжлийн суурь тавигдаж байдаг гэсэн утгаар өндөр ач холбогдол өгч байна. Тиймээс хүүхдийн суралцах, хөгжих орчинг зөв зүйтэй бүрдүүлэх хэрэгтэй. -Багшийн сургууль бага ангийн багшийг хэрхэн бэлтгэдэг вэ?  -Бага ангийн багшаар суралцах оюутан хувь хүний төлөвшил сайн, чадварлаг сурагч байх ёстой. Манай сургууль боловсролын системийн чанарт анхаарах гол зүйл бол үнэт зүйл, суралцахуй, үр дүн гэсэн гурван суурьтайгаар хөтөлбөрөө шинэчилсэн. Үнэт зүйлд суурилсан гэдэг нь багш болох гэж байгаа хүүхдэд бага ангийн багш болох итгэл үнэмшил, зорилго байх ёстой. Хүүхдэд хайртай, тэднийг ойлгох чадвартай хүмүүс л боловсролын салбарыг авч явна. 1-12 дугаар анги төгссөн, бүрэн дунд боловсролтой сурагч бага ангийн багш бэлтгэх сургуульд сурна. Тиймээс багш болохоор ирж байгаа сурагчдын суурь боловсролыг эргэж харах хэрэгтэй. Гэтэл зөв бичих дүрмээ мэдэхгүй, гүйцэт уншиж сураагүй хүүхэд сургуулиа төгсөөд багш болно гээд ирдэг.  Тэгэхээр тэр сурагчид их дээд сургуулийн суурь мэдлэг олгох гэхээсээ илүү дахиад арван жилийн хичээлийг нь сэргээж, заах шаардлага гардаг. Үүнийг зааж сургасаар байтал оюутны кредитийн цаг дуусна. Тиймээс багш, сурган хүмүүжүүлэгч нар их бухимддаг юм шүү дээ. Хүүхдүүдийг суурь боловсрол муу байна гэхэд ЕБС-ийн багш нар төгсөөд ирж байгаа багш нарын чанар муу байна гэж тайлбарладаг. Тэгэхээр үүнийг системийн талаас нь шийдэх хэрэгтэй. -Сүүлийн жилүүдэд дунд сургууль төгсөгчид чанаргүй боловсрол эзэмшсэн талаар шүүмжлэл байнга гарч байгаа шүү дээ? -Багшийн сургуульд 400 оноотой хүүхэд ирдэг бөгөөд ерөнхий шалгалтын 30 хувьтай дүйцнэ. Үнэн хэрэгтээ энэ нь “F” буюу муу үнэлгээтэй гэсэн үг. Үүний шийдлийг бид бодож үзсэн. Өндөр хөгжилтэй оронд багшийн мэргэжлийн үнэлэмж өндөр. Манай нийгмийн хандлагаар хуульч, эдийн засагч бол өндөр үнэлэмжтэй. Харин багш гэдэг мэргэжлийг төр анхааралгүй орхисон учраас нэр хүндгүй болж байгаа юм. Соц нийгмийн үед хамгийн сайн хүн багш болж, хамгийн өндөр цалин авдаг байлаа. Одоо тийм зүйл алга. Тэгэхээр багш хүний нэр хүндийг өсгөх, шалгуурыг өндөр болгож, чанартай боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй. Тиймээс бид энэ зорилгын хүрээнд ажилладаг. -Танай сургууль одоогоор нийт бага ангийн багш нарын хэдэн хувийг бэлтгэж байна вэ? -Сүүлийн үеийн статистик судалгаагаар 2017-2018 оны хичээлийн жилд бага ангийн багш хөтөлбөрөөр нийт 21 дээд сургууль бага ангийн багш бэлтгэж байна. 2012 оны эрэлттэй 20 мэргэжлийн хоёрдугаар байранд багтсан байдаг. Энэ нь нийгэмд эрэлт байна гэдгийг харуулж байгаа юм. Хүн амын тоо өсч бага ангийн сурагчдын тоо жилд 7.6 хувиар нэмэгдэж байна. Үүнээс болж зарим Ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг. Тиймээс зах зээлийн зарчмаар эрэлт байгаа учраас нийлүүлэлт хийхийг эрмэлзэх нь зайлшгүй. Тэгэхээр хувийн сургууль багш бэлтгэх эрх авч, мэргэжилтэй боловсон хүчнийг зах зээлд нийлүүлж байгаа хэрэг. Одоогоор манай сургууль нийт бага ангийн багш нарын 50 хувийг нь бэлтгэж байгаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

1 цаг 38 мин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

3 цаг 48 мин
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

Уржигдар 15 цаг 36 мин
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

Уржигдар 15 цаг 33 мин
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Уржигдар 09 цаг 31 мин
Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр

Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг таван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд дотуур байранд амьдран сургуулиа

Уржигдар 06 цаг 00 мин
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

2025-08-21
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

2025-08-20
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

2025-08-20