“Тархиа амрааж, системтэйгээр давтлага хий”

2018-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Сурагчийн ширээнээс босч, амьдралынхаа хамгийн анхны алхмаа хийх хариуцлагатай мөч хаяанд иржээ. Энэ бол элсэлтийн ерөнхий шалгалт. Хэрэв та ирээ­дүйн мэргэжлээ сон­гож, хэн болох тухайгаа төлөвлөсөн бол одоо өөрт хэрэгтэй мэдлэг олгох сургуулиа сонгох л үлдэж. Хамгийн шилдэг сургуульд орохын тулд мэдээж элсэлтийн шал­галтын оноо тань өндөр байх хэрэгтэй. Анх удаа шалгалт өгч буй хүүхдүүд сандарч, тулгамдсанаас болж хуудсаа буруу бөглөх, бие нь эвгүйрэх зэрэг олон асуудалтай тулгардаг. Тэгвэл бяцхан зөвлөгөө хүргэе.   ШАЛГАЛТАА АМЖИЛТТАЙ ӨГӨХӨД СЭТГЭЛЗҮЙ ХАМГИЙН ЧУХАЛ Өнгөрсөн жил 38 мянган сурагч элсэлтийн шалгалт өгсөн бол энэ жил 45 мянга болж нэмэгдсэн байна. Тэгвэл сурагчид шалгалт өгөхдөө эхлээд юуг анхаарах ёстой вэ. Хүссэн 800 оноогоо авахын тулд нэгдүгээрт сайн унтаж амрах хэрэгтэй аж.  Манай зарим сурагч элсэлтийн шалгалт гэдгийг шалгалтын өмнөх хэдхэн өдөр давтаад өгчихдөг зүйл мэтээр ойлгох нь бий. Тэгвэл энэ бодлоо таягдан хаяах хэрэгтэй. Учир нь шалгалтаа амжилттай өгөхөд сэтгэлзүй хамгийн чухал юм байна. Энэ тухай “Оюуны нахиа” ахлах сургуулийн сэтгэлзүйч Б.Амаржаргал “Төгсөх ангийн сурагч болсон бол хүүхдүүд есдүгээр сарын 1-ээс хариуцлагаа ухамсарлах ёстой. Энэ нь өдөр бүр хичээлээ давт гэсэн үг биш. Харин тархиа сэргээж, амрааж, системтэйгээр давтлага хийх хэрэгтэй. Зарим эцэг эх шалгалт дөхөхөөр хүүхдэдээ цагийн багш авах нь элбэг. Үүнийг буруутгахгүй. Гэхдээ өглөө хичээлтэй байгаа хүүхэд өдөр амрах хэрэгтэй. Тиймээс цагийн хуваарийг нь бодолцох нь зүйтэй. 16-18 насанд сэтгэл санаа их тогтворгүй байдаг. Тиймээс багшийн хичээлийг 100 хувь гэж авч үзвэл үүнээс 70 хувийн ойлголтыг л энэ насныхан авдаг.  Харин шалгалтын өмнөх өдөр хичээл давтаад хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Үүний оронд сайн амарч, сэтгэлээ өөдрөг байлгах хэрэгтэй. Ингэснээр шалгалттай өглөө тархины үйл ажиллагаа сэргэг байна” гэсэн юм. Мөн өглөө гарахдаа заавал цайгаа уух хэрэгтэй гэнэ. Учир нь өлсөх мэдрэмж нь таны оюун санааг тогтворгүй болгодог тул өглөөний ундаа уугаад гараарай гэж сэтгэлзүйч Б.Амаржаргал зөвлөсөн юм.   ШАЛГАЛТЫН ДЭВТЭР, ХАРИУЛТЫН ХУУДАСТАЙ ТАНИЛЦ Та сэтгэлзүйгээ бэлдээд гэрээсээ гарах гэж байгаа бол замын түгжрэлийг тооцоолоод шалгалт эхлэхээс 30 минутын өмнө сургууль дээрээ очно гэж төлөвлөөрэй. Энэ нь яаралгүй ангидаа орж, өөрийгөө бэлтгэхэд тань тустай. Таны ширээн дээр шалгалтын дэвтэр байх болно. Энэ нь тухайн хичээлийн агуулга бүхий даалгавруудтай, А4 хэмжээтэй 4-8 хуудас материал. Даалгаврууд сонгох болон нөхөх гэсэн хоёр төрөлтэй. Сонгох даалгавраар сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх гэнэ. Ингэхдээ хариулт нь өгөгдөх тул зааврын дагуу гүйцэтгэж, олон хариултаас зөвийг нь сонгох хэрэгтэй аж. Нөхөх даалгаврыг гүйцэтгэхдээ хариуг бодож гаргах учиртай болохоор зөв хариу өгөгдөхгүй. Шалгалт 80 минут үргэлжилнэ. Даалгавар бүр өөр, өөр оноотой байх тул шалгалтын дэвтэр дээрх гүйцэтгэх зааврыг сайтар уншиж, хугацаагаа зөв зарцуулах хэрэгтэй. Үүний дараа хариултын хуудсаа бөглөнө. Энэ нь тусгайлан бэлтгэсэн загвар бүхий хариулт тэмдэглэх зориулалттай, А4 хэмжээтэй хуудас юм. Хуудсыг тусгай программ ашиглан, засагч машинаар дүгнэх учир засалтад хүний оролцоо орохгүй гэж Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн М.Болдсайхан санууллаа. Тэрээр “Даалгавруудаас зөвхөн нэг хариуг сонгож хариултын хуудас дээрх даалгаврын дугаараар будаж тэмдэглэ. Хариултын хуудсыг бөглөхдөө үзгэн бал агшиглаарай. Будах талбайгаас илүү гаргалгүй нямбай тэмдэглэх хэрэгтэй. Хэрэв хариултын хуудас дээр зааснаас өөр давхар тэмдэглэгээ хийх тохиолдолд хариулт хүчингүй болно” гэж анхааруулсан юм.   2019 ОНООС  ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ЗАСАХ СИСТЕМТЭЙ БОЛНО Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 16-нд дуусна Энэ жил Ерөнхий боловсролын сургуулийг 42 мянган хүүхэд төгсөнө. Өмнө их дээд сургуульд элсэхэд босго оноогүй байсан учраас төлбөрөө төлсөн нь ордог байв. Харин 2013 оноос босго оноог 400 болгосон. Харин энэ сарын 6-ны өдрийн сайдын А/195 тушаалаар босго оноог 480 болгон өөрчилжээ. Энэ жилээс эхлэн  бүртгүүлэгч регистрийн дугаараа хийхэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй бүх мэдээлэл гарч ирэх юм. Ингэснээр шалгуулагчийн хувийн мэдээлэл алдаагүй байх, батламж хуудас дээрх хувийн мэдээлэл үнэн зөв бичигдэх, их дээд сургуульд элсэхэд асуудал гарахгүй байх давуу талтай болсон тухай ахлах мэргэжилтэн М.Болдсайхан онцоллоо. Шалгалтын бүртгэлийн хураамжийн төлбөрт өөрчлөлт ороогүй нэг шалгалтын үнэ 5800 төгрөг хэвээр байна. Харин монгол, англи, орос хэлний шалгалтын хугацааг уртасгажээ. Математик, хими, физикийн хичээлийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, бусад хичээлийнх 80 минут юм байна. Тавдугаар сарын 15-наас хойш өөрсдийн бүртгэлийн дугаараар Боловсролын үнэлгээний төвийн  цахим хуудсанд нэвтэрч шалгалт өгөх байр, суудлын хувиараа мэдэх боломжтой. Мөн шалгалтын материалыг газар дээр нь засч, дүнг гаргадаг системийг нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд энэ нь 2019 оноос бүрэн хэрэгжинэ гэж  Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат хэллээ.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

МАН-ын Бага хурал өнөөдөр товлогдсон. Энэ хурлаас Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдыг тодруулна.

13 мин
Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

Томоохон төсөл хөтөлбөрүүдийг төрийн нууцад оруулж байгаад том хулгай хийдэг. Төрийн нууцаар халхавчилдаг том хул

13 мин
Н.Энхбаяр: Дангаараа Засгийн газраа байгуулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцнэ

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар өнгөрсөн баасан гарагт хэвлэлд ярилцлага өглөө.  Түүний байр суурийг хүргэе.

13 мин
Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

11 цаг 25 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

16 цаг 15 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

2025-06-06
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

2025-06-06
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

2025-06-06
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

2025-06-06
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

2025-06-06