Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгохоор уулзана

2018-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп  Хойд Солонгосын удирдагч Ким Чён Унтай Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох талаар гэрээ байгуулах уулзалт ирэх сард эсвэл зургадугаар сарын эхээр болно гэдэгт итгэлтэй байна гэжээ. Тэрээр энэ талаар Цагаан ордон дахь ажлынхаа өрөөнд хийсэн хурлын үеэр  хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Мөн “Хоёр тал бие биедээ хүндэтгэлтэй хандана гэж бодож байна. Түүнчлэн Солонгосын хойгийг  цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох гэрээг хийнэ гэдэгт  итгэж байна” гэв. Үүнээс гадна тэдний энэ удаагийн уулзалт нь олон жилийн турш хийж ирсэн хурал, уулзалтаас өөр болно гэдэгт  итгэж байгаагаа илэрхийлжээ.  Мөн “Энэ уулзалт нь  бүхний сонирхлыг  татсан уулзалт болно” гэснийг “EFE” агентлаг мэдээлсэн байна. Ерөнхийлөгч Дональд Трамп энэ мэдэгдлээ удирдагч Ким Чён  Ун Хойд Солонгосын ажилчдын намын хурлын үеэр Вашингтон, Пхеньяны ирээдүйн харилцааны үр дүнг шинжлэн хэлэлцэхээс өмнө хийсэн байна.  Харин одоогоор тэдний уулзалт хаана болох нь тодорхойгүй байгаа юм   Ойрын өдрүүдэд олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэдний хийх уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох боломжтой гэж яригдаж эхэлжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ”  сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин