Барилгынханд зөвлөе, та нар битгий хуц

2013-08-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Олон нийтэд хүргэж буй нийтлэлдээ  бүдүүлэг үг хэрэглэсэнд  уншигчдаасаа хүлцэл  өчье. Бичиж буй сэдэвт  маань холбогдох хүмүүс яалт байхгүй даварсаар  байгаа учир тэсэлгүй ийм үг хэрэглэчихлээ. Дураараа дургиж, дунд  чөмгөөрөө жиргэж байгаа барилгын компанийнхан арай хэтэрч буйг эрхэм   Ерөнхий сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Шударга өрсөлдөөний  дарга О.Магнай нар  анхааралдаа авна уу. Яг одоо зах зээлд Эрээнээс авчирсан чанар муутай  барилгын материалаар  боссон орон сууцны үнэ төв зам дагуу бол метр квадрат нь 2 сая төгрөгт хүрч галзуурч байна.

Ганцхан сарын дотор  хааш, хаашаа нэг метр дөрвөлжин талбайн үнэ  150-300 мянган төгрөгөөр өссөний шалтгааныг барилгынхнаас өөр хэн ч  олж харахгүй байгаа.

Ганцхан жишээ, нийслэлийн  Баянгол  дүүргийн нутаг дэвсгэр  Х хороололд орон сууцны барилга барьж  буй  “Буянпэл” энэ  сард байрныхаа  үнийг  метр  квадрат тутамд  нь  100  мянган төгрөгөөр нэмсэн бол,  өдгөө  ажилчид  нь “ Борлуулалт  хийхгүй, долларын ханш  өссөн учир үнэ нэмэхээр судалж  байгаа” хэмээн даналзаж байна. Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн 8 дээр нэмэх, хасах 1 хувийн  хүүтэй  орон сууцны зээл зах зээлд  эрэлт үүсгэснээс угаасаа  пээдгэр  байсан барилгынхныг  ийнхүү  хамраа сөхөхөд  хүргэчихэж. Монголбанкнаас орон сууцны зээлийн  хөтөлбөрийн эхний  36  хоногийн мэдээг уржигдар гаргажээ. Энэ хугацаанд  иргэд 285.5 тэрбум төгрөгийн орон сууцны  ипотекийн зээл  шинээр авах  хүсэлт  гаргаснаас банкууд 3977 иргэнд 212.7 тэрбум төгрөгийн орон сууцны зээл  олгосон  байна.  Банкууд иргэдийн хөлд дарагдаж  ачаалал ихэссэнээс зээлийн  хүсэлт авахаа  зарим  нь  түр  зогсоосон тухай мэдээлж  эхэллээ.  Энэ  нөхцөл байдлыг  овжин ашиглаж, чоно борооноор гэгч болж  шинэ, хуучин  орон сууцны үнэ  тэнгэрт хадлаа. Шинэ, хуучин ялгаагүй метр квадрат  нь хоёр саяд дөхөөгүй  байрыг  олоход бэрх болсныг зээл хөөцөлдөн замдаа гарсан, хуруу  хумсаа  хуйхлан байж хураасан хэдэн төгрөгөөрөө  орон сууц  авах гэсэн хүн  бүр  халаглан  ярьж  сууна.

Уг  нь  энэ  жил нийслэлд 34  мянган айлын  орон сууц ашиглалтад орно гэж  салбарын сайд нь удаа дараа мэдэгдсэн.  Тэгэхээр байрны эрэлт үүсч үнэ өсөхгүй гэж байв.  Гэвч орон сууцны үнэ нэгэнт  жолоогоо алдсаныг бид  нэг  их  удалгүй бодитоор мэдэрч сууна. Хамгийн харуусмаар  нь  ямар ч үндэслэлгүйгээр үнэ нэмэгдэж  байгаад  юм.  Яаж  ч бодсон ашиглалтад ороход  хэдхэн хоног дутуу  байгаа  барилгын  үнэд өнгөрсөн арав хоногт  өссөн долларын  ханшны өсөлт  нөлөөлнө гэж үү.  Одоо  ашиглалтад  орж байгаа  барилгын  материалуудыг  аль хэдэн  сарын өмнө татсан  байх нь  тэнэг, мангар нэгэнд ч ойлгомжтой байх бус уу. Гэтэл  ийм солгой тайлбар хэлчихээд үнээ  нэмж, шүлсээ  гоожуулж суугаа  барилгын салбарын гэмт  хэрэгтнүүдийг засаг, төр минь  одоо  яах вэ.  Тэд чинь  барилгын салбарыг хөгжүүлнэ  гээд баахан дэмжлэг, тэтгэлэг  аваад  байгаагүй бил үү.

Барилгын  салбарыг дэмжих, улмаар орон сууцны  үнийг тогтворжуулах гэсэн  дэд  хөтөлбөрийг  Засгийн газраас Монголбанктай  гэрээ  байгуулан  өнгөрсөн  нэгдүгээр  сард  баталсан. Үүний дагуу барилгын гол нэр төрлийн  материалын үйлдвэрлэлийг дэмжихэд 379, дотоодын нийлүүлэлтийн  тогтвортой байдлыг хангахад 64, зайлшгүй импортлох шаардлагатай барилгын  материалын улирлаас  шалтгаалах хязгаарлалтыг  арилгахад 265, барилгын материал  үйлдвэрлэх төслүүдийг дэмжихэд 50, орон сууцны  санхүүжилтийн урт  хугацааны тогтвортой тогтолцоог бий  болгоход  800 тэрбум төгрөгийг гаргахаар  болсон юм.  Энэхүү дэд хөтөлбөрийн хэрэгжилт  ямар байгааг Монголбанкнаас  хамгийн сүүлд өнгөрсөн  сарын 18-нд гаргажээ.  Үүгээр  бол нийтдээ 550  орчим тэрбум  төгрөгийг  барилгын салбарынхныг дэмжих зорилгоор бага хүүтэйгээр өгсөн байна. Харин энэ  бүхний  үр  дүн нь  орон сууцны  үнэ тогворжих бус метр  квадрат  нь хоёр сая  төгрөгт  хүртлээ  өсөхөд  нөлөөлжээ.

Ийнхүү  Монгол Улсын дундаж  орлоготой  иргэн толгой хорогдох  орон сууцтай болж,  амьдралын анхдагч  хэрэгцээгээ хангахын тулд 20  жил хойд хормойгоо, урд  хормойгоороо нөхөх хэрэгтэй боллоо. Иргэдийн  эрэлтэд дөрөөлсөн барилгын компаниуд араатан шиг мөнгөний  хойноос улангасч байна. Чанартай  барилгын талаар  бол  тэдэнтэй  ярилтгүй. “Авахгүй бол боль, цаана чинь  авах  хүн зөндөө” гээд л боллоо. Байдал ийм байхад дөрвөн хана  босгож  битүүлчихээд  дураараа  үнэ хэлж  суугаа  тэдэнд “Битгий  хуц” гэж зөвлөхөөс  өөр үг иргэдэд  үлдсэнгүй.  Барилга, орон сууц олноор нь барьж  ард  иргэдийг маань  байранд  оруулж өгөөч  хэмээн мөнгө төгрөгөө  гаргаж өгсөн засаг, төр  минь  одоо юу хийх вэ. Хуучин  байраа  зарж  байгаа хувь хүн хөрөнгөө хэд гэх нь  дүүрч. Харин улсаас  тэтгүүлчихээд ард түмнээ  мөргөж буй барилгын компаниудыг нийтэд  зарлаж, хэрэв үнэ нэмсэн  бол тусгай  зөвшөөрлийг нь цуцлах  арга хэмжээ  авах нь үнийн хөөсийг арилгах эцсийн арга байх. Төр  төмөр нүүрээ  харуулж  ингэж чадах  болов уу. Чадахгүй торгууль, шийтгэл гэж  нялцганавал  тэд  хариуд нь хэн, хэнийг маань  “Битгий хуц”  л  гэнэ  дээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

5 цаг 17 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 34 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

9 цаг 25 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 37 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 43 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин