Ч.Чулуунцэцэг: Төрийн зохицуулалт, зохион байгуулалт алга

2018-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Бизнес, хөгжил” булангийн зочноор “National cashmere” компанийн гүйцэтгэх захирал Ч.Чулуунцэцэгийг урилаа. -Ноолууран бүтээгдэхүүн үнийн хувьд өндөр байгаа учраас тодорхой хэмжээний ноосыг хольж байгаа гэдэг шүү дээ. Танай компанийн хувьд? -Манай компанийн тухайд бүтээгдэхүүнийхээ дийлэнх хэсгийг экспортод гаргахаар төлөвлөсөн. Тиймээс 100 хувийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Ер нь дэлхийн зах зээл дээрх хэрэглэгчид 100 хувь ноолууран бүтээгдэхүүнийг илүү сонирхдог. Мэдээж дотоодын хэрэглэгчиддээ ч 100 хувь ноолууран бүтээгдэхүүнийг санал болгодог. Компанийн тухайд чанарыг илүү анхаарч, загварын өргөн сонголтыг үйлчлүүлэгчиддээ хүргэхийг зорьдог. -Ноолуурын салбарт эцсийн бүтээгдэхүүнийг экспортлох боломж нь өргөн байдаг. Тэгэхээр гадаад зах зээл рүү гаргах тал дээр ямар ажил төлөвлөсөн бэ? -Манайх Ази болон Европт болдог үзэсгэлэнд оролцож байна. Ингэхдээ тухайн зах зээлийнхээ судалгаа болон хэрэглэгчдийн сонирхлын чиг хандлагыг тандаж байгаа юм. Европын зах зээл дээр ноолууран бүтээгдэхүүнийг өдөр тутмын болон тансаг хэрэглээнд зориулан үйлдвэрлэх боломж бий. Азийн орнуудын хувьд ч ялгаагүй. Манай компани Монтинегрод болсон дэлхийн загварын хамгийн нэр хүндтэй шоу болох “Mercedes benz” болон Серб улсад болсон “Fashion week”-т оролцоод ирсэн. Ингэс­нээрээ Монголын ноо­луур зөөлөн, ду­лаан, тансаг гэдгийг сурталчилан таниулахаас гадна өдөр тутмын болон гоёлын загварын хувцас хийж болно гэдгийг харуулж байгаа хэрэг. Тухайн улс орнууд зөвхөн манай компанийн бүтээг­дэхүүнийг авах учиртай гэхээс илүү­тэйгээр манай улсын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд дэлхийн зах зээл рүү гарах нэг алхмыг хийж буй юм. Жишээлбэл, баруу­ны­хан оройн цагаар ноолуур өмсдөг юм билээ. Харин Азиуд өдөр тутамдаа хэрэглэдэг. Энэ мэтчилэн бүтээгдэхүүнээ ямар чиглэлээр үйлдвэрлэх, загварын хувьд ямар байх, хэдий хэм­жээгээр борлуулж болох зэрэг судалгааг хийсэн. -Сүүлийн үед дэлхийн зах зээл рүү бүтээгдэхүүн экспортлохын тулд аж ахуйн нэгжүүд олон улсын стандартыг нэвтрүүлэх хэрэгтэй гэдэг. Танай салбарын хувьд олон улсын стандартыг нутагшуулахад тулгамдсан асуудал бий юу? -Гадны хэрэглэг­чидтэй уулзаж захиалга авах үед монгол ноолуур мөн үү. 100 хувь ноолуур байж чадах уу, юугаар батлах вэ гэдэг. Тэгэхээр бид олон улсын стандартыг нэвтрүүлбэл барааныхаа чанар, стандартыг нотлох баримт болно. Нөгөөтэйгүүр Монголын ноос, ноолуурын хол­бооноос “Монголын хаан ширхэгт” чанарын тэмдгийг гарган олон улсад таниулахаар ажиллаж байгаа. Энэ нь бидний хувьд мөрдөх стандарт гэж ойлгож болно. Харин үүнийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх учиртай. Ер нь аливаа зүйл стандартын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл илүү үнэ цэнэтэй шүү дээ. -Ноолуурын сал­барынхан түүхий эдээ бэлтгэхэд тулгамдсан асуу­дал олон байгааг ярь­даг. Тухайлбал, хавар ноо­луур гарах үеэр хятадууд­тай уралдаж авах болдог. Энэ үед санхүүгийн бэрх­шээлээс үүдэн түүхий эдээ хангалттай бэлтгэж чадах­гүй байна гэдэг шүү дээ? -Жил бүрийн хавар малчдаас 8000 гаруй тонн ноолуур худалдаж авдаг юм билээ. Гэтэл түүнийх нь 80 гаруй хувийг нь хятадууд авчих­на. Ингэхдээ угаасан ноо­луурыг хилээр гаргадаг учраас хамаг лаг шаврыг нь энд цэвэрлэж байгаа юм. Хэдийгээр зөвхөн бизнес эрхлэгчийн хэрэг мэт боловч цаад талдаа олон мянган хүний амьжиргааны асуудал яригддаг. Том, жижиг, дунд гэж ялгахгүйгээр үйлдвэрлэгчид ажлын байрыг бий болгодог. Хэрэв түүхий эдээ нөөцөлж чадахгүй бол ажилтнаа цомхотгохоос аргагүйд хүрнэ. Нөгөөтэйгүүр, төр тодорхой төсөл хөтөлбөр боловсруулан ноолуурын салбарыг дэмжиж байгаа гэдэг ч хөрсөнд буухгүй байгааг анзаарах хэрэгтэй. Үнэн хэрэгтээ үйлдвэрлэгчид хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалд орсон байдаг. Адаглаад л эргэлтийн хөрөнгөө хэрхэн хямд төсөр босгох вэ гэдэг асуудал тулгамддаг. Монголын үйлдвэрлэгчид төдийгүй бизнесийнхэн өндөр хүүтэй зээлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх нь хүндрэл учруулдаг. Үүнийг анхаарах хэрэгтэй. Гэхдээ бүх зүйлийг төрөөс хамааралтай мэтээр харж бас болохгүй. -Төрөөс ноолуурын салбарыг дэмжиж малч­дад урамшуулал, үйлдвэрлэгчдэд “Ноолуур” хөтөлбөрөөр дамжуулан хөнгөлөлттэй зээл олгох боломж бүрдсэн гэж ойлгосон? -Энэ нь бодит дэмжлэг биш гэдгийг хэлмээр байна. Үнэхээр үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье гэж байгаа бол зээлийн хүүгийн дарамтыг бууруулах хэрэгтэй. Жишээлбэл, жил бүрийн хавар урд хөршөөс ченжүүд ирээд ноолуурыг үнэ цохиж авч байгаа нь учиртай. Яагаад гэвэл, Хятадад ч гэсэн ноолуурын үйлд­вэрлэл бий. Түүнийгээ дэмжихийн тулд үйлдвэрлэгчиддээ хүүгүй зээл өгөөд түүхий эдээ бэлтгэх боломжийг нь бүрдүүлж байна. Гэтэл манай улс бүтэн гурван жилийн турш “Ноолуур” хөтөлбөр боловсруулж байгаа тухай ярьсан. Тэгээд батлахдаа үйлд­вэрлэгчиддээ жилийн 12 хувийн хүүтэй зээл олгох гэж байна шүү дээ. Үндэсний үйлдвэрлэгчид бүгд тодор­хой хэмжээний зээл­тэй. Тэгтэл дахиад зээл ав гэж байгааг ойлгохгүй байна. Үүнийгээ энэ салбарыг дэмжиж буй хэлбэр гэж тайлбарлах юм. Энэ нь төр ямар ч зохицуулалт хийхгүй байгаагийн илрэл. -Санхүүгийн эх үүсвэр бүхий л салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж байна. Тэгэхээр танай салбарын тухайд санхүүжилт босгох боломжийг хэрхэн бүрдүүлж болох вэ? -Манай салбар онцлог ихтэй. Монгол Улсын тухайд дэлхийн зах зээл дээр ноолууран бүтээгдэхүүнээ таниулж чадсан. Тиймээс бид гадны улс орнуудтай хамтарч ажиллах гэрээ байгуулан бараагаа экспортлох боломж бий. Гагцхүү санхүүжилтийн асуудлаас үүдэн зарим нэг боломжийг алддаг юм шүү дээ. Нөгөөтэйгүүр, хувийн хэвшил өөрийн бололцоогоо дайчлан банк, санхүүгийн бай­гууллагаас зээл авч болно. Гэхдээ барь­цаа хөрөнгөтэй хол­боо­тойгоор хүссэн хэм­жээнийхээ зээлийг авч чадахгүйд хүрдэг. Тэгэ­хээр тодорхой эрсдэлийг нь харж байгаад худалдан авагч талтай хийсэн гэрээг үндэслэн зээл олгох боломжийг судлах хэрэгтэй гэж боддог. Бизнест итгэлцэл гэж том зүйл бий. Ялангуяа гадаад харилцагчдын хувьд төдийлөн эрсдэл үүсэхгүй. Яагаад гэвэл, тэд бизнесийн соёлд суралцсан, олон улсад үйл ажиллагаа явуулж сурсан байдаг. Тэгэхээр бидэнд санхүүжүүлэх механизмыг ямар зарчмаар хийх вэ, эрсдэлийг хэрхэн ангилах вэ гэдэгт судалгаа хийж, бодитой хандах учиртай. Магадгүй төр бизнесийг дэмжиж байгаа гэх болов уу. Гэвч хөрсөнд бууж, үйлдвэрлэгчдийг дэмжихээс илүүтэй боо­ми­лох хандлага байгааг анхаа­рах нь зүйтэй. Төрийн зохицуулалт, зохион байгуулалт үгүйлэгдэж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Даатгалын сангаас эмч нарын цалинг “тавьж” байгаа нь хуулийн зөрчил мөн үү?

Даатгалын сангаас эмч нарын цалинг “тавьж” байгаа нь хуулийн зөрчил мөн үү?

13 мин
ХҮН намыг Засгийн газраас гаргаж Үндэсний эвсэлтэй хамтрах уу?

Энэ хаврын улс төр халуухан болно гэдгийг бид биш учир мэдэх хүмүүс хэлж байгаа.

3 цаг 35 мин
Улс төрийн нэр хүндээрээ Н.Учрал тэргүүлж, Ерөнхийлөгч удаалаад Х.Нямбаатарынх огцом унажээ

Улс төр, нийгмийн чиглэлээр судалгаа хийдэг байгууллагууд ээлж дараалан ажлын

3 цаг 35 мин
Хуурамч архины нийлүүлэлтийн суваг “дижитал жижиглэн” хэлбэрт шилжсэн үү?

"“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор" нэртэй эрэн сурвалжлах бүтээлээ “Зууны мэдээ” сонины

3 цаг 35 мин
Мэргэжлийн 10 редакц хамтран “Эв эе” сар шинийн баярын хөтөлбөрөө хүргэлээ

“Эв эе” сар шинийн баярын хөтөлбөрийг мэргэжлийн 10 редакц хамтран баярын өдрүүдэд хүргэлээ. Энэ нь монголын мэдээллийн мэргэжлийн 10 сайт хамтран бэлтгэдэг үндэсний хэмжээний томоохон нэгдсэн хөтөлбөр юм.  

18 цаг 51 мин
“Өргөдөл, гомдол ирээгүй тохиолдолд М.Нарантуяа-Нара гишүүнд хариуцлага ярих боломжгүй“

“Өргөдөл, гомдол ирээгүй тохиолдолд М.Нарантуяа-Нара гишүүнд хариуцлага ярих боломжгүй“

19 цаг 51 мин
Ө.Шижир: Ерөнхий сайд аа, хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авья

Ө.Шижир: Ерөнхий сайдаа хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авья

20 цаг 2 мин
Өнгөрөгч өдрүүдэд 153 иргэн  угаарын хийд хорджээ

Өнгөрөгч өдрүүдэд 153 иргэн  угаарын хийд хорджээ

20 цаг 9 мин
АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ

АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ

21 цаг 27 мин
МАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно

МАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно

Өчигдөр 09 цаг 14 мин