Ц.Нямдорж: Ерөнхий прокурор ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эрх зүйн боломжгүй

2018-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар Д.Гантулга гишүүнтэй холбоотой Халдашгүй байдлын дэд хорооны хурлын тайланг сонсов. Тайланг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав. Тэрээр “Халдашгүй байдлын дэд хороо таван гишүүнтэй. Энэ удаагийн хуралдаанд Н.Энхболд гишүүнээс бусад нь суусан. УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дүгээр заалтыг Үндсэн хуулийн Их суудлын хуралдаанаар  хүчингүй болгосон байтал хууль дотор баахан 6.9.1 дүгээр заалтыг дурдсан байна. Ийм байдлаас болоод хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлага гарч байна. Түүнээс гадна Ерөнхий прокурор ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эрхзүйн боломжгүй болж хувирчээ. Энд нэг зүйлийг сануулахад Д.Гантулгыг хамгаалаад байгаа юм байхгүй. Хуулиа ойлгомжтой болгохгүй бол УИХ өөрөө хууль зөрчих нөхцөл байдал үүснэ. Тиймээс хуулийн ойлгомжгүй байдлыг яаралтай засахгүй бол дахиад нэг гишүүнийг яллагдагчаар татсан асуудал орж ирж мэдэх юм” гэв. Ийнхүү Халдашгүй байдлын дэд хорооны тайланг сонссон гишүүд Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар гаргасан тогтоолыг хэдий хугацаанд хүлээж аваад засах ёстойг хуульд заасан эсэхийг тодруулсан юм.  Ингэхэд цэцийн дүгнэлтийг хэд хоногийн дотор хүлээж авах ёстой гэсэн заалт байхгүй. Тиймээс одоо хуулийн мухардлыг арилгах боломж байгаа гэдгийг УИХ-ын Тамгын газраас тодотгов.  Ингээд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хуулийн мухардлыг арилгахаар ажиллаж байгаа тул тэр болтол Д.Гантулгын өргөдлийг хэлэлцэх боломжгүй гэдэгт санал нэгдсэн юм. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин