Эрдэс баялгийн салбарынхан хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэв

2018-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Эрдэс баялгийн салбарын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төс­лийн хэлэлцүүлэг өчигдөр УУХҮЯ-нд болов. Энэ үеэр хуульд ямар өөрчлөлт оруулж байгаа талаар УУХҮЯ-ны уул уурхайн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Т.Зууннаст танилцуулга хийсэн юм. Хэлэлцүүлэгт салбарын мэргэжилтнүүд, судлаач, геологич, Төрийн бус байгууллага, салбарын холбоод болон Ажлын хэсгийнхэн оролцлоо. Ажлын хэсгийн хү­рээнд Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын хэвлийн тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай, “Урт нэртэй” хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зэрэг 10 гаруй хуульд дүн шинжилгээ хийж 267 давхардал, 150 хийдэл, 150 зөрчил байгааг тогтоожээ. Тухайлбал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 212 заалт Ашигт малтмалын тухай хуультай давхардсан байна. Хэлэлцүүлгийн үеэр судлаач болон геологичид Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар давхардсан хэсгийг арилгаж байгаа юм байна. Түүнчлэн гол мөрний урсац бүрдэх хэсэг гэдгийг тайлбарласныг усны тухай хуулийн заалтаар ишлэл болгохоор оруулсныг харах хэрэгтэйг сануулав. Түүнчлэн Уул уурхайн хуулийн үзэл баримтлал батлагдсан эсэхийг сонирхож байлаа. Ажлын хэсгийн зүгээс “Уул уурхайн тухай хуулийн төсөл боловсруулагдаж байгаа. Тодорхой хугацаанд нарийн судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай” гэдгийг хэлэв. Эрдэс баялгийн тухай хуулийн өөрчлөлтийг хийх болсон шалтгаан нь хуулийн үзэл баримтлал гарахдаа давхардал, хийдэл, зөрчил байгаагаас үүдэлтэй аж. Мөн энэ удаагийн багц хуулийн төслийн хэлэлцүүлэг нь анхных гэдгийг албаны эх сурвалж онцлон тэмдэглэсэн юм. Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер С.Арслан “Хуучин хуультай харьцуулахад төдийлөн өөрчлөлт оруулаагүй байна. Зарим хуулийн заалтын нэр томъёог тайлбарласан байдлаар явсан байна. Тэгэхээр сайжруулах хэрэгтэй. 1996-2015 он хүртэл найман төрлийн бүтээгдэхүүн гаргасан байдаг. 20 жилийн хугацаанд нийт 62.5 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн ч улсын төсөвт найман их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байгааг статистикаас харж болно. Тэгэхээр энэ чиглэлд ямар хамгаалалт хийх вэ. Тэгэхээр ул суурьтай нухацтай байдлаар хандах хэрэгтэй” гэдгийг сануулав. Салбарын мэргэжилтнүүд, судлаач, геологичид өөрсдийн санал бодлыг хэлж, харилцан санал солилцлоо. Ингээд Эрдэс баялгийн салбарын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг дахин хэлэлцүүлэх болно хэмээн Ажлын хэсгийнхэн хэллээ. Энэ үед дахин идэвхтэй оролцон санал, шүүмжлэлээ ирүүлэхийг хүслээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин