Нэг компанийн аманд багтахгүй гэв

2013-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ЭНХТУЯА

Шинэ долоо хоногийн Бүтээн байгуулалтын цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Сангийн сайд Ч.Улаан, Эрчим хүчний сайд М.Сономпил, Зам тээврийн сайд А.Гансүх, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.

“НАСНЫ ЗАМ”-ЫН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ БАЙНА

Энэ удаагийн бүтээн байгуулалтын цагаар Улаанбаатар хоттой аймгуудыг холбох автозамын ажлын явцын талаар ярилцсан. Зам тээврийн сайд А.Гансүх баруун чиглэлийн замын ажилтай, харин яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа зүүн чиглэлийн замын байдалтай танилцаад ирсэн байна. Зүүн чиглэлийн автозамын ажилд “Насны зам” компани асуудал тарьсан хэвээрээ байгаа бололтой. Б.Батзаяа төрийн нарийн бичгийн дарга “Насны зам компани 170 гаруй километр замын ажил хийж байна. Нийтдээ 200 гаруй ажиллах хүчинтэй, 160 тооны тоног төхөөрөмжтэй ажиллаж байгаа юм байна” гэх мэдээллийг өгсөн. Хяналтын зөвлөх компанийн хувьд энэ компанийн хариуцсан ажлын гүйцэтгэл хугацаандаа бэлэн болно гэдэгт эргэлзэж байгаагаа хэлсэн. Энэ тухайд Ерөнхий сайд чаддагаар нь хийлгэх үүрэг өгч, хатуухан сануулсан. Ерөнхий сайдын сануулга анхны удаагийнх биш бөгөөд тэрээр өөрийн биеэр тус компанийн ажилтай өмнө нь танилцаж, тэд хугацаандаа хийнэ гэсэн амлалтыг өгч байсан юм. Засгийн газар тус компанид замын ажлын санхүүжилт 10 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтыг олгосон учир өнөөдөр ажлынхаа гүйцэтгэлийг нэхэх нь зүйн хэрэг. Харамсалтай нь нэг компанид хэтэрхий урт замын ажил өгч, дараа нь нэг компани нэмэлт санхүүжилт шаарддаг жишиг тогтсон байдал ажил цалгардуулах нэг шалтаг болчихоод байгаа. Тиймээс Ерөнхий сайд нэг компанийн “аманд багтдаг” байдлыг өөрчлөхийг салбарын сайд, дарга нарт дахин анхаарууллаа.

 

ЗАМЫН-ҮҮДЭД ТҮГЖРЭЛ ҮҮСЭХГҮЙ

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Чингис” бондын зарцуулалтын талаар мэдээлэл хийлээ. Эдийн засгийн хөгжлийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Голомт банк, Хөгжлийн банкны дөрвөлсөн гэрээгээр эхний ээлжинд 178 сая амерки долларын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх бололцоо бүрдсэн байна. Ажлын явцад Хөгжлийн банкны удирдлага өөрчилсөн нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэлээ. Гэрээний хүрээнд хэрэгжих төслүүдийг өнгөрсөн долоо хоногт Голомт банкинд хүргүүлсэн гэдгээ Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны дэд сайд Ц.Туваан хэллээ.

Мөн Замын-Үүд боомтод өргөтгөлийн нээлтийг хийгээд ирсэн. Өргөтгөлийг нээснээр суудлын болон ачааны машинд тусдаа үйлчлэх болж, боомтын үйл ажиллагааг чирэгдэлгүй болж байгаа гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр онцоллоо. Ямартай ч намрын ачаалал ихтэй цагаар Замын-Үүдэд түгжрэл үүсэхээргүй болсон бололтой.

 

СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ЗАСВАР ЭНЭ САРД ДУУСНА

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийлээ. Улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа Нисэхийн чиглэлийн 16.6 километр замын нэг урсгалыг нээсэн байна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу талбай суурийн ажил хийж байгаа. 2013-2014 оны хичээлийн жил эхлэх дөхөж байгаа энэ үед иргэдийн хамгийн их анхаарал хандуулж байгаа сургууль, цэцэрлэгийн засварын ажил 45 хувьтай явж байгаа ч энэ сардаа ажлаа амжуулна гэж хотын захирагч хэллээ.

Нийслэлд хамгийн их түгжрэл үүсгэдэг Ботаникийн, Мишээл экспогийн замуудын ажлын талаар Ерөнхий сайд тодорхой мэдээлэл авахыг хүслээ. Он дамжин хийж байгаа Ботаникийн замыг хариуцаж байгаа компанитай байгуулсан гэрээ арваннэгдүгээр сард дуусах юм байна. Бусад замуудын хувьд ажил эхэлсэн гэж албаныхан хэллээ. Засгийн газар мөнгө өгөөд байгаа ч түүнийг нь ашиглахгүй байгааг Ерөнхий сайд санууллаа. Хотын дахин төлөвлөлтөд зориулах ёстой 85 тэрбум төгрөг одоо болтол ашиглалтгүй байгаа юм байна.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

5 цаг 17 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 34 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

9 цаг 25 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 37 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 43 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин