Уяачдын холбооны солиорол

2013-08-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Цэндийн ДОРЖГОТОВ

Наадмаар солиордог монгол өвчин хэрээс хэтэрлээ. Энэ өвчнийг Уяачдын холбоо эмчилгээгүй шатанд нь оруулчих шиг байна. Тэгтэл бас бөх морь гэх монгол солиорол багадсан аятай Гиннесийн солиорлоор ухаангүй уралдаж, хөл гарынхаа хумсыг хэдэн төө ургуулсан гажиг этгээдтэй мөр зэрэгцэж нэрд гарахаар монголчууд жолоо цулбуургүй тэмүүлж гарлаа.

Хэдэн мянган бөх барилдаж, мянган морин хуурч зэрэг хуурдахад уран мэх, гоц авъяас тоос, бужигнаан дундаас нь мэдэгдээгүй. Зөвхөн тоон үзүүлэлт л сонсогдох төдий өнгөрсөн. Бөөн хар ажил, зардал, чирэгдэл. Хэдэн мянган бөх цуглуулах гэж аргаа барж, арай л хөгжлийн бэрхшээлтэй хүн зодоглуулаагүй байх. Хүн төрөлхтөний чадаагүй юмыг гайхалтай ухаан авъяасаар чадаад Гиннесийн номд орвол гайхах юм алга. Гэтэл Уяачдын холбооныхон 10 мянган морьтон хөдөө хээр тоос манарган жагсааж, 3000 морь уралдуулж, Монголын нэр цууг Гиннесийн номд мандуулна гэж телевизээр сагаж байх юм. Телевизийнхэн ийм мангар юмыг цэнхэр дэлгэцээрээ гайхамшигт нээлт мэт цацаад хачин. 10 мянган морьтон нэг довон дээр бөөгнөрөөд, тэгээд яах юм бэ, юу хийх юм бэ? Ямар ч ой тэмдэглээгүй, ямар ч шаардлага тавиагүй цугларалт чинь 10 мянгуулаа эзгүй хээр нэгэн зэрэг хүндэрч Гиннест гайхуулах юм уу? Улсын ажил задчаад байхад хийх юмаа олж ядах гэж.

10 мянган морьтны жагсаалын дараа талхлагдсан бэлчээр л үлдэнэ. 10 мянган морьтонг мориноос нь буулгаад 10 мянган мод тариулж, 10 мянган хүнээр уул овоо ганга жалганд хаясан хур хогийг түүлгэх сэн. 3000 морины уралдаанд хүүхэд осолдохгүй гэсэн баталгаа байхгүй. 10 мянган морьтонд хийх ажил, гурван мянган уралдааны хүүхдэд сурах хичээл гэж бий дээ. Том хүн хүүхэд нийлсэн 13 мянган хүн ажил хийвэл овоо хүч шүү.

Уяачдын холбооныхны энэ солиоролтой зэрэгцээд хог новшиндоо дарагдаж буй нийслэлдээ санаа зовсон хүмүүс Улаанчулуутын хогийн цэгийг зүлэгжүүлж байна. 1975 оноос нийтдээ 19 га орчим талбайд 50 сая тонн хог хуралдсаныг цэвэрлэж, Японы “Жайка” байгууллагын төслөөр хөрсийг эрүүлжүүлэн хучилт хийж, 500 ширхэг улиас тарьж, өнгөрсөн долоо хоногт зүлэгжүүлжээ. Тэгэхэд хурдан азнайгаар бизнес хийгч Уяачдын холбоо хаврын хайруу өвлийн тэсгим жаварт дараалсан уралдаан зохиож, хүүхэд хүлэг хоёроо хайрлахгүй зовоож, хэтэвчээ түнхийлгэж байдаг. Жил тойрон уралддаг уралдаан манай уламжлалт ёс заншил огт биш. Санал асуулга явуулж болих нь зүйтэй. 

Хэдэн жилийн дараа нийслэл хот маань цэвэр усны гачаалд орох аюул нүүрлээд буйг Гиннесээр донтоод буй уяачид бөхчүүд мэднэ. Тэдний толгойд хөөрөг хэмээх атганд багтахгүй бөөрөнхий чулуу, балиар хийцтэй мөнгөн бүснээс ондоо юм ордоггүй байх. Марзан шовгор малгайнхаа арын том бүчийг энгэр лүүгээ албаар унжуулж гайхуулахаас ондоо улсын хөгжилд тэднээс аваад нэмэрлэчих юу байна. Монголын том улстөрч, Монголын толгой бизнесменүүд бүдүүлэг уяачид бөх нараа дуурайгаад чулуун хөөрөг балиар бүсээр нь гангараад хамраа сөхөж явааг харахад гутамшигтай.

“Их уст Туул” ТББ-гаас санаачилсан “Ойжуулалтын аян” эхлээд цаана чинь явж байна. “Их уст Туул” ТББ-гын тэргүүн А.Оюунсаран  аяны хүрээнд Туул голын урсац, орчныг нөхөн сэргээх үндэсний хэмжээний ойжуулалтыг зохион байгуулжээ. Иргэн А.Оюунсаран салбарын яамтай гэрээ байгуулж, Туул голыг ойжуулж, сая таван зуун мянган оршин суугчтай нийслэл хотын цэвэр усны хангамжийг нэмэгдүүлэхээр, өөрөөсөө ахадсан том төсөлд хүчээ сорьж явна. Уг аяныг дэмжиж, “Оюу толгой” компани 60 мянган ам.доллар хандивласныг мөнгөөр гулгиж явдаг бөх, уяачдад татвар төлөгчдийн мөнгөнөөс хайр гамгүй байлж байдаг удирдагчдын сонорт хүргэе. Гадаадын нэг ч компани бөх морь байлаагүй атлаа ойжуулалтыг ивээн тэтгэж буй нь Монголын ногоон бүс мөхлийн ирмэгт тулсанд харь хүний сэтгэл хүртэл эмзэглэсний нотолгоо энэ. Тэгэхэд бид өөрсдөө яаж мангарлаж байна.

Эх оронч ажил сэдэж явдаг иргэд цөөхөн ч гэсэн байгаа нь яамай даа. Тэгэхэд Уяачдын холбоо 10 мянган морь хүн цуглуулах, 3000 морь уралдуулах гэж сүр бадруулж яваагаа Монгол Улсдаа асар их юм бүтээж, эх орныхоо алдар сууг мандуулж байна гэж телевизээр ичих ч үгүй биеэ магтаж байх юм. Гиннест бүртгүүллээ гээд ямар ч шагнал байхгүй, харин мөнгө төлдөг гэнэ. Юу ч гэхэв дээ. Гиннест бүртгүүлэх гэж улайрч буй тэнэг, харанхуй, бүдүүлэг зан чинь ганц Гиннест бус бүтээн байгуулалт, гэрээ хэлцэлд ноцтой уршиг, үр дагавар тарьж байдгийг олж хараач. Тийм ч учраас би ганц Гиннес гэлгүй тэнэгээс үүсдэг гайг илчлэх санаатай мунгинаж сууна. Монголчууд хоцрогдлоосоо болж асар их боломж алддаг. Хойшид ч зөндөөн алдах нь зөгнөгдөөд байна. Бидний хөгжихгүй байгаа гол шалтгаан бол бидний хоцрогдол. Бидний ухаан хөгжөөгүй байна. Гиннест бүртгүүлэх гэж тэмүүлж байгаа чинь чиний хоцрогдлын өчүүхэн тусгал. Боловсролтой хүн тэгэхгүй. Ирээдүйн овсгоотой монгол бизнесмен, ухаалаг улс төрчдийг би том хөөрөг, хурдан морь, болхи мөнгөн бүсээр төсөөлөхгүй.

Жаахан ухаантай байгаач. Тэгвэл 10 мянган морьтны жагсаал, 3000 морины уралдаан, хэдэн мянган бөх, мянган морин хуурч, биелгээч маань Гиннесийн номонд байдаг завсаргүй хамгийн олон хэхрэгч, хамгийн олон амьд мэлхий залгигч, суганыхаа үсийг ханцуйгаараа цухуйтал ургуулсан гажиг этгээдүүдтэй ижил харагдах болно. Эцэст нь цагаан мангар бөх уяачдаасаа хүлцэл өчье. Намайг өршөөсөн ч эс өршөөсөн ч бүдүүлэг харанхуйгаасаа даруй сал. Нүүр тахалдаг гайхамшигт хурдан ажнай, хүчит бөхөө Гиннес рүү мянга, арван мянга гэх тоон үзүүлэлтээр бус, үндэсний уламжлалт өвөрмөц Монгол шинж, чансаа өөд хөгжүүл. Сайхан морь, гоё эмээл хазаар, монгол дээл хувцсаар гангарсан хосуудыг шалгаруулж байсан биз дээ. Ижил зүсмийн морьд хуарлуулсан хосууд шалдан бүсгүйн моодноос шал ондоон харагдсан. Жинхэнэ монгол гоо сайхан гадны жуулчдыг алмайруулж байв. Ямар гоё харагдсан гээч. Өөрийн эрхгүй Монголоороо бахархах сэтгэл оргилж билээ.

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

Өчигдөр 17 цаг 44 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

Өчигдөр 17 цаг 04 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

Өчигдөр 06 цаг 00 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин