Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагуудаас зарим сайт уучлал гуйжээ

2018-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагаа болон Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, тус газрын СТҮБГ-ын дарга Г.Өнөржаргал, ИГ-ийн дарга С.Ганцэцэг, ХЗХ-ийн дарга Д.Дамбасүрэн нарыг илтэд гүжирдсэн нэр хүндийг гутаасан мэдээллүүд сонин, сайтуудаар нийтлэгдэж байсан. Тэгвэл www.news.mn, www.zaluu.com, www.olloo.mn сайтууд нийтлэлдээ эх сурвалжаа тодорхой дурдаагүй, баримтыг эцэслэн нотлоогүй алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч залруулга гаргаж, уучлалт гуйсан байна. Түүнчлэн нийтлэлийг нягтлалгүй гаргасан сэтгүүлчид хариуцлага тооцно гэдгээ мэдэгджээ. Харин удаа дараа Стандарт, хэмжил зүйн газрын нэр бүхий албан хаагчдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ, нийтлэл гаргасан www.dorgio.mn сайт болон худал мэдээ тараасан этгээд (иргэн Б.Ариунаа)-г зохих журмын дагуу хариуцлага тооцуулж нэр төрөө сэргээлгэхээр шүүх, цагдаагийн байгууллагад хандаад байна. Иргэн Б.Ариунаа нь СХЗГ-ын Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газрын даргын албан тушаал хашиж байсан бөгөөд ажлын хариуцлага алдаж ажлаасаа халагдаж байсан юм.  Зөрчлийн тухай хуулийн 6.21 дэх хэсэгт заасны дагуу Хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэж гүтгэн доромжилж нийтийн сүлжээгээр тараасан бол иргэнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 сая, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 20 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай аж.  
Яруу найрагч Б.Алтанхуяг: Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна

Улаанбаатарын нам гүм үдшийн намуухан уур амьсгалд энэ цагийн шилдэг яруу найраг

5 мин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

6 цаг 50 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

7 цаг 17 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

13 цаг 13 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

13 цаг 13 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

13 цаг 13 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

23 цаг 29 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин