Бетон шалны “Лидойд флор” өнгөлгөөг нэвтрүүлжээ

2018-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Д.ОЮУН   “Зууны мэдээ” сонин “Барилга бүтээн байгуулалт” булангаараа барилгын салбарын шинэ технологи, шилдэг бүтээгдэхүүн, чанартай үйлчилгээний талаарх цогц мэдээллийг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ дугаараараа бид “Олл топ майнд” компанийн нэвтрүүлсэн бетон шалны өнгөлгөөний “Лидойд флор” технологийг онцоллоо.   “Олл топ майнд” компани бетон шалны “Лидойд флор” өнгөл­гөөний технологийг нэвт­рүүлжээ. Тус компани бетон шалны цутгалт, өнгөлгөө хийж байгаа бөгөөд Солонгос болон Швейцарийн алдарт “Сика” брэндийн мате­риалаар үйлдвэр­лэдэг юм байна. “Лидойд флор” нь гурван өөр технологийг нэгтгэсэн учраас чанар, эдэлгээ, үзэмжээрээ бусад шийдлүүдээс шинэ­лэг технологи гэдэг аж. “Лидойд флор” гэдэг нь Lithium гэх химийн элементээс үүдэн гарсан Грек үг бөгөөд бетон шалны гадаргууд Lithium silicat суурьтай нэмэлт бэхжүүлэлт хийгдэж, өндөр хатуулгатай, үрэлтийн коэффициент өндөртэй шал үүсгэдэг байна. Энэ дэвшилтэт технологи нэвтэрснээр бетон шал хэрэглэгчдийн урсгал зардал буурч, ховхрох, хагарах, тоос босох эрсдлээс хамгаалах боломж бүрджээ. Толь мэт толигор гадаргуу нь хальтиргаа үүсгэхгүй, цэвэрлэхэд хялбар, гэрлийн ойлт сайтай тул эрчим хүчний хэмнэлттэй, тос, масло, шатахуун, ус асгасан тохиолдолд 24 цагийн дотор цэвэрлэвэл толбо тогтдоггүйгээрээ давуу талтай хэмээн “Олл топ майнд” компанийн захирал Э.Ундармаа хэллээ. Энэхүү өнгөлгөөг граж, агуулах, үйлдвэрийн объект, худалдаа үйлчилгээний танхим, авто угаалгын газруудад ашиглах боломжтой. Энэ технологийг ашиглан шал цутгахад бетоны хольцоос шалтгаалан харагдах байдал нь янз бүр байх ба плаптинум, классик, гоулд, силвер, бронз хэмээн ангилдаг. Мөн захиалагч өөрийн ээлтэй чулууг хольцонд хийхийг хүсдэг тухай тус компанийн захирал Э.Ундармаа ярьж байв. Сүүлийн үед бетоны цутгалтын чанар сайжирч байгаа ч бетон цутгалтын шаардлага хангахгүй байх нь бий. Тиймээс шинэ технологийг ашиглан чанар, эдэлгээг нь сайжруулах боломжтой юм байна. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин