Ө.Энхтүвшин: Намын дүрмийг сөрөг хүчин байхад зориулан өөрчилнө

2013-08-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ЭНХТУЯА

Өчигдөр хуралдаж дууссан Бага хурлынхаа талаар УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад харилт өгсөн юм.

-Бага хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар товч танилцуулаач?

-Бага хурлын VIII хуралдаан өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүллээ. Нэг жилийн хугацаанд болж өнгөрсөн хоёр шатны сонгуульд хэрхэн оролцсон, үр дүн, ялагдлын шалтгааны талаарх улс төрийн илтгэлийг авч хэлэлцлээ. Хоёрдугаарт намыг шинэчилье гэсэн залуусын хөдөлгөөн өрнөсөнтэй холбогдуулан тэдний илтгэлтэй танилцаж, ярилцсан. Мөн түүнчлэн намын Хяналтын Ерөнхий хорооны илтгэлийг сонссон. Хамгийн гол зорилт бол намын Их хурлын товыг тогтоох тухай асуудал байсан.

-Намын Их хурлыг нэлээд дээр хуралдуулах ёстой байсан гэх танай намын гишүүд цөөнгүй байдаг?

-Намын Их хурлыг хуралдуулах цаг болсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хуралдуулах тухай яриа байсан ч цаг хугацааны хувьд давчуу, сонгуульд бэлтгэх, оролцох нь тэргүүн зэргийн зорилт учир хойшлуулахаар болсон. Тэр дагуу ажил явж ирсэн.

-Хурлаа аравдугаар сард хийхээр товлосон байна?

-Тийм ээ. Манай намын XXVII их хурал аравдугаар сарын 27-нд болохоор Бага хурлаас шийдвэрлэсэн. 27  дугаар их хурлыг 27-ны өдөр хийхээр таарчихсан байгаа нь сонин шүү. Төлөөлөгчдийн тооны асуудал дээр нилээд тогтож ярьсан. Өмнөх хурлуудаас нилээд өргөн бүрэлдэхүүнтэй хийхээр болсон. Намын анхан шатны байгууллагаас оролцох төлөөлөгчдийн тоог нэмэх нь зүйтэй гэж үзээд нийт 1134 төлөөлөгчтэй байхаар шийдвэрлэсэн. Мөн төлөөлөгчдийг сонгох журмаа баталсан.

-Намын дотоод асуудлуудаас өөр асуудлуудыг ярина гэж байсан?

-Улс орны нийгэм эдийн засгийн байдал, ард иргэдийн амьдрал, ялангуяа энэ жилийн төсөв мөнгөний талаар ярьсан. Энэ тухай олон нийтэд тодорхой мэдээлэл хийх шаардлагатай гэдэг шийдвэр гаргалаа. Тиймээс УИХ дахь намын бүлгийг нэн даруй ажилд оруулж, намрын чуулганд оруулах асуудлуудынхаа бэлтгэлийг сайн хийх чиглэл өглөө. 

-Хурлын өмнө олон нийт та бүхнийг их анхааралтай ажиглаж байсан?

-Биднийг асуудлаа шийдэж чадахгүй  бужигнана гэж харж байсан байх. Гэхдээ бид тавьсан зорилтоо амжилттай шийдвэрлэлээ.

-Танай нам асуудлыг хайрцаглаж сурсан?

-Яралзтал гараа өргөөд асуудлаа шийддэг цаг өнгөрсөн. Намын даргын илтгэлийг сонсоод санал шүүмжлэлээ өрнүүлсэн. Харин ч хамгийн их ардчилалтай, асуудлаа ярьж, мэтгэлзэж, шүүмжилж чаддаг шигээ олонхийнхоо шийдвэрийг дагаж чаддаг нам бол МАН.

-Их хурлаар намын дүрмэнд өөрчлөлт оруулах тухай яриад эхлэх шиг боллоо?

-Би энэ тухай илт­гэл­дээ хэлсэн. Бид хамгийн гол нь үйл ажиллагаа, бүтэц, сэтгэлгээгээ шинэчлэх гэж байна. Үйл ажиллагаа, зохион байгуулалтаа шинэчлэх зайлшгүй шаардлага байна. Манай намын өнөөдрийн дагаж мөрдөж байгаа дүрэм улс төрийн олонхи байх үеийн нөхцөл байдалд зохицсон байсан. Одоо бид үүнийг сөрөг хүчин байх үеийн нөхцөл байдалд зохицуулж өөрчлөх шаардлагатай гэдэгт намын Бага хурал санал нэгдсэн. 

-Та намын удирдах төвшинд ажиллах гишүүдийн тоог цөөлөх тухай илтгэлдээ хэлсэн?

-Намын Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог цөөрүүлж, оновчтой сонголт хийдэг байх тухай ярих ёстой. Бүрэлдэхүүнийг чанаржуулах, нэг сонгосон бол дөрвөн жил гээд байлгаад байдаггүй болох талаар хэлсэн. Тэдний оролцоог харж байгаад сэлгэдэг, өөрчилдөг баймаар байна. Намын Удирдах зөвлөл өнөөдөр төлөөллийн байгууллага болоод хувирчихсан. Угтаа бол энэ байгууллага намын уураг тархи нь байх үүрэгтэй. Намын аппарат, УИХ дахь бүлгийн бүтэцтэй уялдаа холбоотой ажилладаг байх, намын даргын үүрэг, эрхийг тодорхой болгох зэрэг олон асуудлуудыг Их хурал хэлэлцэж тодорхой болгоно гэдэгт итгэлтэй байна.   

-Шинэчлэлийн залуусын хувьд таныг огцруулах ёстой гэж байсан?

-Нэгэнт сонгуульд хүлээж байсан үр дүндээ хүрээгүй учир би огцрох өргөдлөө өгсөн. Намын Удирдах зөвлөл, Бага хурал хүлээн авсангүй. Намын дүрмээрээ намын даргын асуудал Их хурлын онц бүрэн эрхийн асуудал. Шаардлагатай гэвэл Бага хурлын гуравны хоёрын саналаар шийддэг босго өндөртэй.

-Намын даргыг сонгох шалгуур, журмын талаар дүрмэнд томоохон өөрчлөлт оруулах ёстой гэж Шинэчлэлийн хорооныхон үзэж байгаа юм билээ. Энэ талаар тодорхой шийдэлд хүрсэн үү?

-Энэ талаар дүрмэнд яг ямар өөрчлөлт оруулах талаар одоогоор хэлж мэдэхгүй байна. Их хурлын бэлтгэл ажлын хэсгүүд гарна. Тэнд тодорхой ярих байх. XXVII  их хурлаар намын дарга, Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, Бага хурал бүхэлдээ шинэчилэгдэх нь тодорхой. Зарим гишүүдийн хувьд анхан шатны байгууллагуудаар сунгаа явуулдаг байх зэрэг саналуудыг дэвшүүлж байгаа юм билээ.

-Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа нэр дэвшигчийн эсрэг ажилласан хүмүүст хариуцлага тооцох талаар энэ удаад ярихгүй өнгөрчих шиг боллоо?

-Намын Хяналтын ерөнхий хороо энэ асуудлуудыг хянаж үзэж байгаа. Намаас хөөх, хариуцлага тооцох эрх энэ байгууллагад байдаг.

 

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

6 цаг 49 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Өчигдөр 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Өчигдөр 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18