МАН-ын Бага хурлаар намын даргын тухай хэлэлцсэнгүй

2013-08-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.МӨРӨН

МАН-ын Бага хурал өчигдөр хуралдлаа. Хурлын ирц 71 хувь хүрсэн гэж албаны хүмүүс мэдээлсэн. Төвийн болон, зүүн бүсийн гишүүдийн ирц хамгийн өндөр байсан бол өвчтэй, гадаадад томилолттой, амралттай, хөдөө орон нутагт ажиллаж байгаа гэсэн шалтгаанаар Улаанбаатар хотын гишүүдийн ирц хангалтгүй бүрджээ.

МАН 2012 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялагдагдсаны шалтгаан нөхцөл, алдаа, онооны тухай ярилцах нь хурлын тов гарахаас өмнө тодорхой болсон байсан.

Намын гишүүд удирдлагын төвшинд алдаа гарсан гэж үзэж “Шинэчилье” хөдөлгөөнийг байгуулсан. Тэдний тавьж байгаа гол шаардлага нь Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой гэсэн юм.

Намын Бага хурлыг зарлан хуралдуулах товыг намын Удирдах зөвлөл удаа дараа хойшлуулж байсан. Үүнд “Шинэчилье” хөдөлгөөний залуус дургүйцэж намын дүрмэнд заасан ёсоор Бага хурлын гишүүдийн гуравны нэгийн гарын үсгийг цуглуулж, хурлаа зарлах тухай асуудал дэвшүүлсэн. Энэ бүхний эцэст намын Удирдах зөвлөл Бага хурал ху­ралдуулах хугацааг товлосон юм.

 

ҮҮРЭЭР АЛДААД, ҮДЭЭС ХОЙШ ОЛСОН ШИНЭЧЛЭЛИЙН ГЭР

 

Бага хурлын ирц хүрээгүй учир хурал эхлээгүй байх цагийг ашиглан хоёр дараалсан хэвлэлийн хурал Тусгаар тогтнолын ордонд болсон. Г.Баярсайхан нар эхний хурлаар МАХН-аас гарч МАН-д элсэж байгаа тухайгаа мэдэгдлээ. Тэд тавуулаа ирсэн байсан бөгөөд 30 гаруй иргэний төлөөлөл болж байгаагаа хэлсэн. Эдгээр хүмүүс МАН уугуул нэрээ сэргээсний дараа МАХН-д элссэн бөгөөд өдгөө тэр шийдвэрээ буруу байсан тул сонголтоосоо ухарч байгаа гэлээ. Г.Баярсайхан “МАН-аас гарсан нь буруу шийдвэр байсан. Эргээд намдаа ирлээ” гэсэн юм. Бусад төлөөллүүдийн хувьд “МАН гоё нам. Хүнийг эхийн хэвлийд байхаас нь эхлээд насан туршид нь нийгмийн халамж үзүүлдэг. Бид хуучинсаг хүмүүс тул хуучин намдаа эргэж ирлээ” гэсэн юм.

Энэ хурлын дараа МАН-ын шинэчлэлийн хорооны зохицуулагч Т.Сайнжаргал, гишүүн Х.Болдмандал нар шинэчлэлийн өргөөгөө үүрээр алдчихлаа гэж мэдээллээ. Тэдний хэлж байгаагаар МАН-ыг үүдэнд нь барьсан гэр бус хувийн болон бүлэглэлийн эрх ашгаа бодсон олигархиуд муухай харагдуулж байгаа гэнэ. Хэн гэрийг буулгаж ачсан талаар тэдэнд ямар нэгэн мэдээлэл байхгүй. Тусгаар тогтнолын ордны харуул хамгаалалтынхан тэдэнд “Та нарыг өөрсдөө нүүлгэж байна гэж бодсон” гэсэн хариу өгсөн байна. Энэ хэргийг шалгуулахаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдлоо гаргаад байгаа тухайгаа мөн хэллээ. Шинэчлэлийн хорооноос 50 гишүүн урилгаар Бага хуралд оролцож байгаа. Тэд эцэст нь шинэчлэлийн гэрээ хулгайд алдсан ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, 21 аймгийн МАН-ын хорооны үүдэнд 21 гэр нэмж барихаар болсон тухайгаа энэ үеэр дуулгалаа. Харин үдээс хойш 16.00 цагийн үед намын байрны ард хураасан байсан гэ­рээ Шинэчлэлийн хо­рооныхон зөөж барьж эхэлсэн юм.

 

С.БАЯР ИРЖ, БАГА ХУРАЛ ХОЙШЛОВ

 

Товлосон цагтаа эхлээгүй Бага хурлын ирц 10 цаг 40 минутын байдлаар 36 хувьтай байлаа. Нийт 300 гаруй гишүүдээс бүрддэг хурлын ирц хангалтгүй байгаа шалтгааныг албаны хүмүүс цаг агаарын байдлаас болж хөдөө орон нутгийн нислэг саатсан, найр наадам, амралтын цаг давхцсан зэргээр тайлбарлаж байсан бол шинэчлэлийн хорооныхон санаатай үйлдэл байхыг үгүйсгэхгүй байна. Бага хурлын гишүүд долдугаар давхрын хаалгаар танхимд орж байсан бөгөөд тэднийг ямар нэгэн яриа өгүүлэхгүй байхаар зохион байгуулж, намын дотоод ажил хариуцсан ажилтнууд хэвлэлийнхнийг гурван давхарт байлгах үүрэг хүлээж байсан.

09.00 цагт эхэлсан Удирдах зөвлөлийн хурлын үйл явцыг харзнасан байдалтай байсан гэдгийг ч дурьдахгүй өнгөрч болохгүй юм. Удирдах зөвлөлийн хуралд эх орондоо удтал ирээгүй С.Баяр оролцсон. С.Баярыг хэвлэлд нээлттэй улс төрч гэдэг. Гэтэл энэ удаад тэрээр ярилцлага өгөхгүй гэдгээ намын хэвлэлийн албаараа дамжуулан мэдэгдсэн. Үүнийгээ тэрээр мэдээлэлгүй байгаа учир гэж тайлбарласан сурагтай. Удтал хүлээлгэсний эцэст С.Баяр, М.Энхболд, шинэчлэлийн хорооны залуустай хамт зүүн талын цахилгаан шатаар, Ж.Энхбаяр, Н.Номтойбаяр, О.Содбилэг нар баруун талын шатаар гарч ирж танхимд орсноор цагийн өмнө 40 хувьд хүрэхгүй байсан Бага хурлын ирц гэнэт хүрч хурал эхлэхээр боллоо гэсэн мэдээллийг өгсөн. Үүнээс таван минутын дараа Бага хурал 15.00 цаг хүртэл хойшиллоо гэж, гишүүд гарч явж эхэлсэн юм.

 

НАМЫН ДАРГЫН ӨРГӨДЛИЙГ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХЭЛЭЛЦСЭНГҮЙ

 

Хурлын өмнөх орой намын дарга Ө.Энхтүвшин огцрох өргөдөл өгнө гэдгээ албан ёсоор мэдэгдээд байсан. Ө.Энхтүвшин дарга 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа С.Батболд нар огцорсоны дараа Бага хурлаар сонгогдсон нь намын дүрмээ зөрчсөн шийдвэр болсон гэж шинэчлэгчид тайлбарладаг. Намын дүрмээ зөрчсөн гэх дээрх үйлдлийг Бага хурал давтан гаргах уу гэдэг асуулт олны дунд байсан. Ө.Энхтүвшин дарга огцрох өргөдөл өгсөн ч Удирдах зөвлөл хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. Тэдний хэлэлцсэн дараагийн асуудал нь намын Их хурлыг хуралдуулах өдрийг товлох байсан. Тэд аравдугаар сарын 27-нд Их хурлаа хуралдуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд тэр хүртэл 40 хүрэхгүй хоногт Ө.Энхтүвшин намын даргын үүргээ гүйцэтгэх нь зүйтэй гэж үзжээ.

Үдээс хойш үргэлжилсэн Бага хурлын эхлэл буюу намын даргын илтгэл, УИХ-ын гишүүн, “Шинэчилье” хөдөлгөөний зохицуулагч Ж.Эрдэнэбатын намыг шинэчлэх талаарх байр сууриа илэрхийлсэн илтгэл хэвлэлийнхэнд нээлттэй байсан. Үүнээс цааш болсон хурлын үйл ажиллагаа хаалттай боллоо.

Намын дарга Ө.Энхтүвшин “Алдаа онооны нэг жил-Ухаарал цаашдын зорилт” илтгэлээрээ хэд хэдэн санааг онцолсон. Түүний хэлэхийг хүссэн хамгийн гол санаа нь ялагдана гэдэг сүйрэл биш, 2016, 2017 онд манай гудамжинд “Галын наадам болж л таарна” гэж хэлсэн нь намын байраа галдуулж байсны тэдний хувьд баярын цугларалтыг хэлсэн гэхэд арай л ахадсан зүйрлэл байлаа. Мөн тэрээр илтгэлдээ  дарга шиг даргатай болоорой гэсэн тунирхал, захиасын утгыг давхар агуулсан үгийг ч унагаад авсан. Тэрээр энэ үгээрээ нэг жил намын дарга гэдэг сэтэртэй ч эрх үүрэг тодорхойгүй явсан гэдгээ хэлэхийг хүссэн бололтой.

МАН-ын Бага хурал дугаар шилжих үед үргэлжилж байсан бөгөөд өдөртөө багтаан дуусна гэсэн чиглэлтэй байв.

 

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Өчигдөр 17 цаг 11 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

Өчигдөр 17 цаг 09 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

Өчигдөр 13 цаг 53 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

Өчигдөр 11 цаг 09 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

Өчигдөр 11 цаг 00 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

Өчигдөр 06 цаг 00 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

Өчигдөр 06 цаг 00 мин