“Эрдмийн түлхүүр-Багш” ур чадварын уралдаан маргааш болно

2018-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР                                        Багшлах боловсон хүчин бэлтгэх үйлсийн анхдагч уурхай болж 95 жилийн түүхээ угтаж буй Багшийн сургуулийн хамт олон “Эрдмийн түлхүүр-Багш” сэдэвт бага боловсролын багшлахуйн ур чадварын анхдугаар уралдааныг зохион байгуулж байна. Уралдааныг Багшийн сургуулийн захирал Ц.Дэлгэрсайхан нээж, оролцогчдод амжилт хүслээ. Энэхүү ур чадварын уралдааны зорилго нь бага боловсролын багш бэлтгэх сургалтын үр нөлөөг дээшлүүлэх, бага боловсролын багш бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг оновчтой шийдвэрлэх юм. Мөн энэ чиглэлээр санал бодлоо уралдуулж, оролцогч талууд цаашдын хамтын ажиллагаагаа тодорхойлоход оршино гэж зохион байгуулагчид хэлэв. Тус уралдаан, хэлэлцүүлэгт манай улсад байгаа бага боловсролын багш бэлтгэж буй төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулийн төлөөлөл болж Архангайн багшийн сургууль, МҮИС, ОУИЗИС, “Идэр”, “Хангай”, “Маргад” дээд сургууль болон МУБИС-ийн Багшийн сургуулийн оюутнууд оролцож заах арга зүй, илтгэх урлаг, мэндчилгээ гэсэн төрлөөр ур чадвараа сорино. Сургууль тус бүрээс шалгарсан 1 багш, 1 оюутан эцсийн шатанд өрсөлдөнө. Бага боловсролын чанарын асуудал хурцаар тавигдаж байгаа энэ нөхцөлд анх удаа болж байгаа нь энэ уралдааны онцлог юм. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин