Зорчигч тээврийн нэгтгэлийн нэр хүндэд халдсан хүмүүсийг шүүхэд өгнө

2018-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захиргаанаас байгууллагын нэр хүндэд халдан, ташаа мэдээлэл тарааж буй иргэдийг шүүхэд өгөхөө мэдэгдлээ. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан А.Энхтүвшин "Манай хамт олон өнгөрсөн онд “Нийслэлийн нийтийн тээврийн шилдэг байгууллага”-аар шалгарсан. Мөн Нийслэлийн төрийн аудитын газраас өнгөрсөн оны санхүүгийн тайланд аудитын шалгалтаар ямар нэгэн зөрчилгүй гэсэн хариу гарсан. Гэтэл “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ -ыг төлөөлөх эрхгүй ажлаас гарсан, тэтгэвэрт гарсан, тэтгэмжээ бүрэн авсан иргэд удаа дараа улс төрийн зорилгоор ташаа мэдээлэл өгч байгууллагын нэр хүндэд шууд халдаж байна. Тиймээс шүүхэд хандах болсноо албан ёсоор мэдэгдэж байна" гэв.   Нэгтгэлийн Ахлах эдийн засагч А.Батболд: Үндэслэлгүйгээр ажилтны цалингаас хассан явдал байхгүй Нэгтгэл болсноор хөдөлмөр зохион байгуулалт, санхүүгийн сахилга батыг сайжруулж байгууллагын алдагдлыг бууруулан ажиллаж байна. Хөдөлмөрийн тухай хуулинд долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна гэж заасан байдаг. Нийслэлийн тээврийн газраас гаргасан цаг чиглэл графикийн дагуу ажилладаг. Нийтийн тээврийн байгууллага сахилга, хариуцлага өндөртэй байх ёстой. Нийтийн тээврийн стандарт зөрчсөн ажилтнуудад Хөдөлмөрийн хууль болон дотоод журмын дагуу тодорхой арга хэмжээ авдаг. Жишээлбэл, бэлэн мөнгө хураах, маршрутын дагуу явахгүй байх тохиолдлуудад хариуцлага тооцдог. Үүнээс өөрөөр эрхзүйн үндэслэлгүйгээр ажилтны цалингаас хассан явдал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Ухаалаг нийтийн тээврийн үйлчилгээ буюу смарт картад шилжсэн 2015 оноос хойш манай байгууллагын нэг ч хүний цалин өөрчлөгдөөгүй. Зарим хүмүүс байгууллагыг ашигтай ажилладаг гэж ярьсан. Энэ бол буруу ойлголт. 2015-2017 онд ашигтай ажиллаагүй. Харин 2017 онд 2 тэрбум төгрөгөөр алдагдлаа бууруулж ажиллаж санхүүгийн чадавхаа сайжруулж байгаа. Цалингаас бусад бүх зардал дээр танаж хэмнэж ажиллаж байна. Цалингийн зардал бол үйл ажиллагаа тогтмол явагдаж байгаа үед хэмнэх боломжгүй зардал юм. Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Дуламсүрэн: Ноцтой зөрчил гаргасан учраас ажлаас халсан Ташаа мэдээлэл тарааж байгаа хүмүүсийн нэг болох 3-р баазын үйлдвэрчний эвлэлийн дарга байсан П.Баттулга анх 2002 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тушаалаар жолоочоор ажилд ороод ажиллаж байгаад 2015 оны зургаадугаар сарын 29-ны өдрийн 1868 тоот тушаалаар үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажил хийхээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байдаг. 2015 оны аравдугаар сарын 14-ны Б/1501 тоот тушаалаар үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажлаас чөлөөлөгдөж, ажилдаа орох хүсэлт гаргасаны дагуу эргээд жолоочоор ажилд авсан.Үүнээс хойш ажлаа хийж байгаад 2017 оны тавдугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны зургаадугаар сарын 02-н өдөр хүртэл хугацаанд өвчтэй байгаа гэсэн эмчийн магадлагаа ирүүлсэн байдаг. Өнгөрсөн оны зургаадугаар сарын 03-ны өдрөөс хойш хоёр сарын хугацаанд хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүйгээр ажил таслаж хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан учраас ажлаас халсан. Мөн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар "Зорчигч тээврийн нэгтгэлээс өнгөрсөн онд 32 ажилтан албан ёсоор өндөр насны тэтгэвэрт хууль журмын дагуу гарсан. Эдгээр гарсан ажилтнууд маань бүгд үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээний дагуу 1-12 сарын цалинтай тэнцэх буюу 11 сая хүртэлх төгрөгийн мөнгөн дүнтэй тэтгэмж авсан байна. Ташаа мэдээлэл тараах хэвлэлийн бага хуралд оролцсон хүмүүс нь байгууллагаас өндөр насны тэтгэвэрт холбогдох хууль гэрээний дагуу гарсан хүмүүс байна. Тэдний тэтгэвэрт гарсан, тэтгэмжээ авсан гэх бүх баримтууд байгаа гэж хурал зохион байгуулагчид мэдээллээ. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин