Н.Алтанхуяг: Оюутолгойг УИХ-аар хэлэлцэхгүй

2013-08-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ЭНХТУЯА

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өчигдөр боллоо. Энэхүү уулзалтыг долоо хоног бүрийн пүрэв гаригт хийж байхаар, өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн юм. Баяр наадам, амралтын өдрүүд давхацсан тул Засгийн газраас ээлж дараатай зохион байгуулдаг уулзалтууд долдугаар сард үндсэндээ болоогүй. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн энэ удаагийн уулзалтаар ажилдаа орсноо зарлав.

 

ЧАДАХГҮЙГЭЭС НЬ АВААД ЧАДДАГТ НЬ ӨГНӨ

Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг амарч байхдаа зүүн баруун чиглэлийн замын ажлууд, очсон газрынхаа бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж явснаа тухай бүртээ цахим ертөнцөд мэдээлж байсан. Өчигдрийн мэдээллийн гол сэдэв ч зам байлаа. Тэрээр энэ онд болон ирэх хоёр жилд ашиглалтад авах төлөвлөгөөтэй байгаа замын дагуу явсан байна. Зүүн чиглэлийн замын гүйцэтгэлийг арваннэгдүгээр сард багтаан авах ёстой ч нэг компанид хэтэрхий олон киллометр замын тендерийг өгснөөс ажил урагшлахгүй байсан. Тиймээс “Насны зам” компанийн хариуцсан 220 шахам киллометр замаас 54 киллометр замыг хоёр компанид хувааж өгчээ. “Насны зам” компани 173 киллометр замын ажлыг хариуцан үлдсэнээс 50-аад киллометр замаа барьж дуусгажээ. Ерөнхий сайд “Замын компаниудын ажилтай танилцаж, ажлаа төлөвлөсөн хугацаанд хийж чадахгүй байгаад нь анхааруулга өгсөн. Компанийн удирдлагууд ажлаа төлөвлөсөн хугацаандаа хийнэ гэж амласан. Хэрэв амласандаа хүрч чадахгүй бол дараагийн компанийг оруулах боломж бий. Цаашдаа хийж чадахгүй байгаас нь авч чаддаг нь өгч ажиллах болно. Чадахгүй нэг компанид олон киллометр замын ажил даалгачихдаг. Түүнээс болоод хугацаа алдаж, өртөг нэмдэг байдлыг өөрчлөнө” гэв. Баруун чиглэлийн замуудын хувьд ирэх жил ашиглалтад хүлээн авах ёстой юм. Гэхдээ энэ чиглэлд Тосонцэнгэлээс Улиастай хүртэлх 114 киллометр, цаашлаад Хяргас хүртэлх нийтдээ 300 километр зам эзэнгүй байгааг эзэнтэй болгоно гэлээ.

 

ОЁДЛЫН МАШИНАА ҮЗҮҮЛЭЭД ОЁОРОЙ

Ерөнхий сайдыг ажилд ороход ирэх хичээлийн жилд сурагчдын өмсөх дүрэмт хувцасны загварыг сольж, үнийг нэмсэн тухай асуудал угтсан гэнэ. Сурагчдын хувцасны загварыг салбарын яамнаас “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас” нэртэйгээр баталж байсан. Сүржин нэртэй шигээ сүртэй хэл ам дагуулаад байгаа хувцасыг үйлдвэрлэх уран гартнууд таваас зургаан мянган монгол хүн байна, зарцуулах 51 тэрбум төгрөг нь Монголдоо үлдэнэ гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Шинэ загварын дүрэмт хувцасны худалдах үнийг 90-110 мянган төгрөг байх тухай мэдээлэл төрж, эцэг эхчүүд багагүй бухимдаж байсан. Харин Ерөнхий сайдын хэлж байгаагаар энэ үнэ нь пиджакны дотуур өмсөх ноосон хантааз зэргийн өртгийг нэмсэн дүн гэнэ. Дан өмд пиджак, охидын дүрэмт хувцасны үнэ өмнө нь зарж байснаас 2500-15000 төгрөгийн зөрүүтэй байна гэж үйлдвэрлэгчид түүнд танилцуулсан байна. Засгийн газрын тэргүүний хэлж байгаагаар дотооддоо, үндэсний үйлдвэрлэгчид энэхүү ажлыг хийх болсонд цөөн хэдэн хүн дургүйцээд байгаа. Тэд өмнө нь БНХАУ-ын Эрээн хотод оёулаад, зарж ашиг олдог байсан. Энэ удаад тийм боломж байхгүй. Хэрэв тэр хүмүүс оёдлын машинтай бол түүнийгээ үзүүлээд, хүсэлтээ гаргаад энэ ажилд гар бие оролцож, ашиг хүртэх боломжтой гэлээ.

 

 

Н.Алтанхуяг: МАНАЙ ТАЛ, БАС ДАХИД МАНАЙ ТАЛ ГЭЖ БИЙ

Уулзалтын үеэр сэтгүүлчид Засгийн газрын тэргүүнээс сонирхсон асуултандаа хариу авлаа.

 

-Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын санхүүжилтийн талаар УИХ-аар хэлэлцүүлэх тухай сүүлийн үед ярих боллоо?

-Энэ компанийн төлөөлөн удирдах зөвлөл дээр бүх асуудлыг яриад шийдэх бүрэн боломж бий. Манайх шийдвэр гаргадаг субьект биш. Ер нь бол Оюутолгой компанид ажиглагдаад байгаа сул тал нь төлөөлөн удирдах зөвлөл дээр асуудлаа их муу ярьж байна. Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд ажлаа ТУЗ-ийнхөө төвшинд сайн ярилцаад шийдээрэй л гэж байгаа. Тус компани гүйцэтгэх захирал Ц.Сэдваанчиг бичиг өгсөн байсан. Тэр бичигт хууль зүйн зөрчилтэй асуудлыг УИХ шийддэг юм гэсэн санаа байсан. Түүнээс биш  оролцоод эхэлсэн зүйл байхгүй. Харин хамтарч суугаад асуудлаа ярилцъя гэж байгаа. “Рио Тинто” компани ч ярилцаж, хэлэлцэхэд бэлэн гэсэн. Бид нэг зүйлд нэгдмэл ойлголттой байх ёстой. Танай, манай тал гэж байхгүй. Манай тал, бас дахин манай тал. Бид адилхан ашигтай ажиллах ёстой. Тиймээс Засгийн газар хамтраад ажиллахад бэлэн байна. Гэхдээ энэ нь өмнө үүссэн байгаа асуудлуудыг шийдэхгүй орхиод цаашилна гэсэн үг биш.

-Тэгэхээр хөрөнгө оруулалтын тухай УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй юу?

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол хууль. Бүх зүйлийг хуулийн дагуу шийднэ. УИХ-аар хэлэлцэхгүй.

-Таван толгой компани дампуурчихлаа гэдэг ярианд та ямар тайлбар өгөх вэ?

-Ер нь бол аль эрт дампуурчихсан. Гаргаагүй байгаа нүүрсээ зараад, 21 мянгыг тараагаад өгчихсөн. Харин ч өнөөдөр тэр дампуурал, алдагдлыг багасгаж байгаа. Анх 350 сая ам.долларын өртэй байсныг 180 сая орчим болгочихсон.

-Таныг амралттай байх үеэр Хадгаламж банкыг Төрийн банктай нийлүүлсэн?

-Банк бол Засгийн газрын хариуцах асуудал биш. Хянадаг, зөвшөөрөл олгодог байгууллага нь Монгол банк. Алдагдалд орж, харилцагчдаа хохироохоос өмнө арга хэмжээ авсан гэж ойлгож байна.

-Утаагүй түлшний үйлдвэр барих ажил зогсчихлоо?

-Энэ ч тендер зарлаад 18 тэрбум төгрөг үрчихсэн асуудал боллоо. Жилдээ 210 мянган тонн кокс гаргах төлөвлөгөөтэй байсан. Дэлхий дээр байдаггүй технологиор хийнэ гэж оролдоод бүтэлгүйтсэн шүү дээ. Ажиг сургаар ажил яриад яахав. Тэд нарыг авчираад асууна, танилцана. Одоо ч бараг найдваргүй боллоо. Энэ жил нүүрсээ түлдгээрээ түлнэ. Бид нар 2015 оноос л хагас коксжсон түлш түлэх боломж гарах бололтой.

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

6 цаг 49 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

Өчигдөр 10 цаг 39 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Өчигдөр 10 цаг 34 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18