Барак Обама захидал ирүүлжээ

2013-08-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Ерөнхийлөгчөөр  дахин сонгогдож, тангаргаа өргөсөнд баяр хүргэж захидал ирүүлжээ.

Ерөнхийлөгч Б.Обама захидалдаа “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож долдугаар сарын 10-нд тангаргаа өргөсөнд баяр хүргэе. Улс орноо хоёр дахь удаагийн бүрэн эрхийн хугацаанд удирдан жолоодох хүндтэй үүрэг хариуцлагыг манай хоёр орны иргэд хүлээлгэж, ардчилсан сонгуулиар дахин сонгосон нь бидэнд олгож буй эрхэм боломж юм.

Таны удирдлага дор Монгол Улс ардчилсан шинэчлэлийг хийх, эдийн засгаа хөгжүүлэхэд чухал ахиц дэвшлийг гаргаж, дэлхийн шинэ тулгар ардчилсан орнуудад үлгэр дууриал болж байна. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Тантай ажиллахдаа миний бие баяртай байна. Хоёр орны худалдааны өсөлт нь эерэг хандлагатай байгаа бөгөөд Монгол Улс дахь АНУ-ын хөрөнгө оруулалтыг  нэмэгдүүлэх замаар эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийг хүсч байгаагаа илэр­хийлье. Ил тод байдлын хэлэлцээрийг байгуулах, түүнчлэн манай улсын шилдэг технологи, туршлага зэрэгт суурилсан уул уурхайн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих чухал арга зам болно. Миний бие Цагаан ордонд 2011 оны зургадугаар сард тантай уулзаж байснаа эргэн дурсахад таатай байна. Ерөнхийлөгчөөр ажиллах хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд Танд амжилт хүсье” хэмээгээд гарын үсэг зуржээ. Ерөнхийлөгч Б.Обама Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж, зургадугаар сарын 27-нд мөн мэдэгдэл гаргасан билээ.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

5 цаг 25 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 42 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

9 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 45 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 51 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин