Б.Долгион: Ядаж түүхийн дурсгалт барилгаар битгий оролд

2018-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР Улсын их дэлгүүрээс Цирк хүртэлх өргөн чөлөө буюу Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг хууль бусаар эзэмшиж, ашиглах захиргааны актын талаар өчигдөр оршин суугчид мэдээлэв. Ингэхдээ түүнд оролцсон албан тушаалтнуудын хууль бус ажиллагаа, зүй бус байдлын талаар ярьсан юм.  Улсын их дэлгүүрийн өмнөх усан оргилуурын ойр орчмыг өнгөрсөн 2016 онд автомашингүй гудамж болгох шийдвэрийг хотын захиргаанаас гаргасан. Энэ захирамж нь манай хэд, хэдэн хуулийг зөрчиж батлагдсан хэмээн хуульч Д.Батсүх хэлэв. Тухайлбал, Үндсэн хууль, Газрын тухай хууль, Хот суурин газрын тухай хууль, Төрийн албаны хуулийг зөрчсөн аж. Нөгөөтэйгүүр энэ гудамжинд одоог хүртэл нэг ч бүтээн байгуулалт хийгээгүй байгаа юм. Энэ үеэр “Улаанбаатар иргэдийн форум”-ын тэргүүн Б.Долгион “Газар доорх байгууламжийн зургийг харахад миний барилцсан “BEATLES”-ийн хөшөө алга байна лээ. Бид хотын соёлын тухай ярьж байна. Гэтэл сүүлийн үед бүтээн байгуулалт нэрээр сүйтгэж, нурааж байна. Ядаж түүх дурсгалт байшин барилгаа битгий оролд. Хэрэв үнэхээр мөнгө нь ихдээд байвал Баянхошуу, дагуул хотоо янзал. Монгол Улсын Нийслэлийг тайван байлга” гэлээ. Шийдвэр гаргадаг хүмүүс өөрсдөө гадаад орноор явдаг л байх. Тэгвэл Нью-Йорк хотын Манхеттеныг хар. Америкчууд тэр байшингуудыг нураагаад байна уу. Москваг хар, бүх дурсгалт хуучин бай­шингууд нь яг хэвээрээ, бүр нэмж засч байна. Харин манайхан яагаад түүхт дурсгалт газраа зүгээр байлгаж чадахгүй сүйтгэж, нурааж байдаг юм хэмээн тэрээр бухимдаж буйгаа илэрхийлсэн юм. Харин уржигдар буюу энэ сарын 4-ний өдөр Хотын дарга С.Батболд Б.Цэрэндоржийн гудам­жийг хэвээр үлдээх шийд­вэр гаргасан. Энэ та­лаар  АТГ-ын дэргэ­дэх олон нийтийн зөв­лө­лийн гишүүн А.Саруул “Хотын даргын гаргасан захирамжинд “Монголын барилгын үндэсний ассоциаци”-тай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон. Тиймээс Сүхбаатар дүүргийн  дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрийг хэвээр нь үлдээх шийдвэр гэнэт гарсан” гэдгийг дуулгав. Ер нь анхнаасаа газар доорх байгууламж барих ямар ч боломжгүй гэдгийг мэргэжлийн  суд­лаа­чид хэлж, анхааруулж байсан. Гэвч хотын шинэ удирдлагууд дэмж­сэн нь буруу шийдвэр гэдгийг ойлгох хэрэгтэй. Тохижилтын зураг төслийг Т.Бадам­жунайгийн хүргэн Э.Анар хийсэн. Гэтэл түүнд газар доорх байгууламж барьж болохгүйг мэдсээр атал дахиад тохижуулах үүрэг өгсөн байна. Орчин үеийн тохижилт гэдгийг тэдгээр хүмүүс тайлбарлах учиртай. Нийслэлийн удирдлагуудаас гаргаж байгаа шийдвэрт огт итгэхгүй байна гэдгээ хурлын үеэр мэдэгдлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин