Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулав

2018-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчит болон, төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын удирдах ажилтнуудад зориулсан сургалт, семинар өнөөдрөөс эхэллээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх сургалтад Үндэсний аудитын газар, Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар,  Удирдлагын академи, “Мэдээлэл технологийн үндэсний парк”, ТӨҮГ-аас холбогдох албан хаагч, багш нар оролцон лекц унших юм байна. Сургалтын үеэр “Төрийн өмчийн бүргтгэл, ашиглалт, захиран зарцуулалт, хяналт шалгалтын асуудал”,  “Худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам”, ”Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүү, удирдлагын менежментийг оновчтой зохион байгуулахад анхаарах асуудлууд” сэдвээр оролцогчид санал солилцов. Энэ удаагийн сургалтаар одоо боловсруулж байгаа төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын асуудлыг танилцууллаа. Тухайлбал, -Орон нутаг өмчтэй байх уу эсвэл орон нутагт байгаа төрийн өмчийг эзэмших, ашиглах гэсэн ойлголт байх уу гэх асуудал -Төрийн өмчийн байгууллагуудын бүрэн эрхийг оновчтой болгон тодорхойлж, өнөөгийн нөхцөл байдалтайгаа уялдуулах, ТӨБЗГ-ын эрх зүйн статусыг бэхжүүлэх -Төрийн өмчит хуулийн этгээд гэдэгт ямар байгууллагыг хамруулахыг шинээр тодорхойлох, хуулийн этгээдийн ангилалыг шинэчлэх -Хөрөнгийн хөдөлгөөн зохицуулалтын асуудал (ямар нэгэн асуудлыг УИХ, Засгийн газар эсвэл тухайн байгууллагууд шийдэх эсэх талаар нарийвчлан судалсан байна.) -Өмчийн эзэмшил, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах. Мөн өмч эзэмшүүлэх гэрээний асуудал гэх мэт шинэчлэлүүд хийж байгаа аж.    
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин