Олон хүнд гай болсон “олон овоот”

2013-07-29
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ө.БАТХYY

Олон хүнд гай болж, олон банкны “толгойг залгисан” орд газар Өмнөговь аймгийн  Мандал-Овоо суманд бий. Энэ бол банк  дампууруулдгаар нь бараг хүн бүр мэддэг болох гэж буй “Олон  овоот” юм. Ингэхэд Олон-Овоот гэж ямар орд  вэ. Банкны барьцаанд тавьдгаар нь мэдэхээс бус өөрөөр энэ ордын талаарх мэдээлэл, тийм ч тодорхой бус ээдрээтэй аж.

Ямар боловч энэ алтны орд газар нь ганц бус нийт 16 лицензээс бүрддэг байна. Гэвч нийт  нөөц нь тун тодорхойгүй. Монгол Улсын эрдэс баялгийн санд бүртгүүлж, гадны экспертүүдээр тодорхойлуулснаар 18.5 тонн гэж үздэг ажээ.  Энэ ордоос болж хамаг юмаа тавиад туучихсан гээд байгаа “Жаст”-ын Ш.Батхүү энэ тоонд нь итгээд л тус ордыг авч хөрөнгө оруулсан нь “Хадгаламж” банкаа дампуурахад хүргэсэн гэж мэдэгдээд буй юм.

Гэтэл  Ш.Бат­хүүгээс  өмнө ордын эзэн  байсан  Ц.Мянганбаяр  2009  онд  хэвлэлд өгсөн  ярилцлагадаа “ Геологийн тогтоцоор “Олон овоот”-ын ордын алтны нийт  нөөц 100 тонн  хүрнэ  гэж  Канадын  компани  дүгнэлт  гаргасан”  хэмээн  ярьсан  байх юм. “Олон овоот”-ын бүлэг  ордын 16 лицензийн мэдээллийг   та дээрхи хүснэгтээс хараарай. Эдгээрээс  эхний 12  нь “Зоос”, “Анод” хэмээх түүх  болсон  банкуудын барьцаанд  байж  тэдний  “толгойг залгисан” байна.  Харин сүүлийн 4 лицензийг  нь  “Хадгаламж”  банкинд  барьцаанд  тавьж  их  хэмжээний зээл  авсан нь  тус банкны “ясыг  барихад” хүргэжээ. Лиценз эзэмшигчид буюу хэргийн эздийн тухайд  гэвэл  энэ ордын лицензийг анх 1997 онд  “Хотш”  банкны  нэр дээр  авч байсан  аж. Дараа  нь  “Бор хайрхан  уул”  гэдэг компанийнх байснаа “Монгол газар”-ын  Ц.Мянганбаярт  очиж  сүүлдээ  “Жаст”-д  ирсэн тухай  нэгэн  өдөр тутмын хэвлэлд  бичжээ.  Харин одоо  энэ  орд газар  Г.Алтан хатагтайд  ирээд буй.  Олон  талын эх  сурвалжийн яриад буйгаар 100, 25, 18,5 бүр  4 тонн алтны нөөцтэй гээд  буй энэ ордыг  эзэмшигч одоогоор 570  килограмм алт  олборлоод  байгаа нь л  үнэн ажээ.

Олон хүнд  гай  болсон “Олон овоот”-ын түүх  товчхондоо  ийм  аж. Уг  ордоос  алт олборлож  ашиг олохыг  зорьсон хүн бүр  зээл  аван дампуураад  байгааг нь харахаар чөтгөртэй орд ч  юм  шиг.  Яахаараа ч  гуравхан  тонн  алтны  нөөцтэй ордыг хэд дахин их  болгож  зээл аваад  байдаг юм, яагаад  ч  нэг нь хулхидуулаад, нөгөөх нь хулхидаад  байдаг юм бүү мэд. Гэхдээ  энэ бүхнээс  харахад гэнэн  тэнэгээсээ  илүү зориудаар  авсан зээлүүд, зориудаар  зохион  байгуулсан дампуурлууд гэж хардах нь  үнэнд  илүү  ойр  буух бололтой.  “Жаст”-ын Ш.Батхүү  дампуурлынхаа  дараа  хэвлэлийнхэнд  ярилцлага  өгөхдөө “ Ашигт  малтмалын газраас “Олон овоот”-ын  А лицензэд 18,5 тоннын  нөөцтэй, Ц.Мянганбаяр ч 25 тонн гэсэн баталгаа  гаргаад өгчихсөн  байсан. Бид хоёр жил  “Олон овоот”-ыг ухсан. Одоо тэр газарт ихээр бодоход гурван тонн л  алттай гэсэн дүгнэлт гарсан. Өнгөрсөн  оны  тайлангаар 97  тэрбумын  алдагдалтай  ажилласан гэжээ.

“Олон овоот”ын  ордыг  өмнө  нь “Голдман  сакс” хэмээх  гаднын банкинд  барьцаанд  тавьснаар, манай “Зоос” банк дампуурч гадныханд  алдахаа  дөхөж  байсан түүх бий. Арай ч алдчихалгүй өөрсдөө авч  үлдсэн  ч  лиценз нь  банкнаас банк дамжин барьцаанд явсаар, алтаа олборлосон  олборлоогүй хоёрын  хооронд  байсаар  өнөөг хүрчээ. Цаашид  Г.Алтан хатагтайн гарт  очсон “Олон  овоот”-ын хувь заяа одоо хэрхэх  бол. Хэвлэлүүд  ч эхнээсээ  таамаг дэвшүүлэн  бичээд  байна. Г.Алтан хатагтайн  цаана АН-ын  нэр  бүхий гишүүд байгаа гэх ч яриа гарчээ. Одоо “Олон овоот”-ын үйл ажиллагааг  үргэлжлүүлж ашгаа  олоход нэн  түрүүнд  30 сая ам.долларын санхүүжилт  хэрэгтэй байгаа гэнэ. Энэ мөнгийг Г.Алтан Хонгконгоос босгох нь, тэндээс менежментийн баг ажиллуулах нь” хэмээн бичжээ.

“Олон овоот”-ын арилжааны банк  болон банк санхүүгийн  байгууллагуудын дундын  өр, иргэн, аж ахуйн нэгж, татварын өртэйгөө  нийлээд 300 тэрбум  төгрөг гэж тооцож буй гэнэ. Тэгэхээр санхүүгийн хувьд  муугаас ч муу түүхтэй “Олон овоот гоулд”-ыг Г.Алтан хатагтай хэрхэн босгож  ирэхээр төлөвлөж байгаа бол...

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

5 цаг 25 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 42 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

9 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 45 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 51 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин