Европын зөвлөлийн ерөнхийлөгчид итгэмжлэх жуух барив

2013-07-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Монгол Улсаас Европын Холбоонд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Даваадорж Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Херман Ван Ромпуйд бараалхаж, Итгэмжлэх жуух бичгээ  барилаа. Элчин сайд Х.Даваадорж Ерөнхийлөгч Херман Ван Ромпуйд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг дэвшүүлж, таатай үедээ Монгол Улсад айлчлахыг урьсаныг уламжлав.

Ерөнхийлөгч Херман Ван Ромпуй Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргэж буйгаа уламжлахыг хүсээд ардчиллыг төлөвшүүлэх болон эдийн засгаа хөгжүүлэх талаар Монгол Улсын олсон ололт амжилтыг өндрөөр үнэлэв. Тэрээр Европын Холбоо, Монгол Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжихийн хэрээр  Европын Холбооны бүрэн хэмжээний төлөөллийн газрыг Монгол Улсад бий болгох шаардлага нэмэгдэж байгааг тэмдэглэв.

Элчин сайд Х.Даваадорж манай улс Европын Холбоог “гуравдагч хөрш”-өө хэмээн үздэг бөгөөд ойр дотно харилцаа, хамтын ажиллагаагаа ямагт бататган өргөжүүлэхийн төлөө байдаг. Монгол Улс, ЕХ-ны хооронд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж гарын үсэг зурсан нь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах өргөн боломжийг нээлээ гээд удахгүй болох Монгол Улс, Европын Холбоо хоорондын Хамтарсан Хорооны хуралдаан харилцаа, хамтын ажиллагааны гол чиглэл, салбарыг тодорхойлон эл хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

Ерөнхийлөгч Херман Ван Ромпуй Элчин сайд Х.Даваадоржид Итгэмжлэх жуух бичгээ барьж буйд баяр хүргээд ажлын амжилт хүсэв гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

5 цаг 33 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

5 цаг 50 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

9 цаг 41 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

9 цаг 53 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

9 цаг 59 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин