Дуулалт жүжигт мөнхөрсөн Өндөр гэгээн

2018-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Монголын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө өөрийн оюун ухаан, бие сэтгэлээ зориулсан Өндөр гэгээн Занабазарын түүх Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын тайзнаа мөнхөрлөө. Өндөр гэгээн нь 1640 онд таван  настайдаа анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд заларч, бурхны шашны таван их ухаанд нэвтэрчээ. Тэрээр 1686 онд үндэсний эв нэгдлийн бэлгэдэл Соёмбо үсгийг зохиож, 1696 онд монгол туургатны эвдрэл тэмцлийг амирлуулах Жанлавцогзол сургаалиа айлдаж, 17 насандаа Төвхөний хийд, 19 настайдаа Хэнтийн нуруунд Их хүрээг, 67 настайдаа Зүүн хүрээг тус тус байгуулж, Монголын түүхэнд тод мөрөө үлдээсэн ажээ. Өндөр гэгээн нь шашны тэргүүн төдийгүй, зураач, уран барималч, хэл шинжлэлч гээд олон талын авьяастай соён гэгээрүүлэгч юм. Жүжгийн зохиолыг Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж бичиж, найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, хөгж­мийн зохиолчоор урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од ажилласан бол төслийн ерөнхий удирдагчаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ажилласан байна. Жүжигт өндөр гэгээний билэг оюун, их бүтээн байгуулалтаас гадна хувь хүн, эгэл жирийн амьдралынх нь тухай өгүүлснээрээ онцлог байв. Өндөр гэгээний дүрийг Б.Лхагважав бүтээсэн юм. Бусад түүхэн дүрүүдийг Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын залуу уран бүтээлчид амьдруулжээ. Жүжгийн нээлтийн үеэр Завхан аймгийн засаг дарга, ерөнхий продюссер Д.Батсайхан “Сайхан жүжиг болж байгаа. Төрийн соёрхолт уран бүтээлчдийн хамтын бүтээл энэ цагаан уулын өвөрт бүтэж байгаа нь сайхан үйл юм. Зан үйл талаасаа ч бид бэлгэшээж байна. Мэдээж жүжгийн агуулга, зохиомж, илэрхийлэл нь Монголын ард түмэнд оюуны том хөрөнгө оруулалт болохуйц бүтээл болсон гэдгийг хэлмээр байна. Нөгөө талаасаа өвөг дээдсээс уламжлан ирсэн өв соёл, түүхээ бид хойч үедээ өвлүүлэн үлдээх учиртай. Ингэж өвлүүлэн үлдээх том үүрэгт хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна” гэсэн юм. Жүжиг 14 дэх удаагийн “Гэгээн Муза” наадамд зургаан төрөлд өрсөлдөх юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин