Халаа сэлгээ... УУХҮЯ

2018-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН У.Хүрэлсүхийн  багт УУХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар томи­логдон ажиллаж байна.   Энэ  Засгийн газар сал­бар бүр­тээ халаа сэлгээ хийхгүй гэсэн бодлого  баримталж байгаа. Гэсэн ч сайдууд тодорхой хэм­жээнд томилгоо  хийж байна.  УУХҮЯ-ны хувьд дэд сайд Д.Загджавыг солино, солихгүй гэсэн яриа гараад өнгөрсөн.  Бүр салбарын сайд нь “Зас­гийн газрын эсрэг ажиллаж байгаа Д.Загджавыг хална” гэдгээ мэдэгдэж байв. Гэхдээ тэдний зөрчил одоо түр намжаад байна.  УУХҮ-ийн сайд  Д.Сумъяабазар Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг ажлаас нь чөлөөлжээ.  Түүний  оронд  М.Баярааг томилсон байна.  М.Баяраа нь өмнө нь  УИХ-ын Тамгын газар, олон улсын байгууллага, СХД-т удирдах албан тушаал хашиж байсан юм. Харин Б.Махбал Зам тээвэр, хөгжлийн яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар шилжин ажиллаж байна.  Мөн Уул уурхайн бодлогын газрын дарга  Ж.Ганбаатарын ажлаас нь чөлөөлж, Б.Дэлгэржаргалыг то­мил­­жээ. Тэрээр уул уур­хайн хувийн хэвшилд таван жил, 2008-2018 он хүр­тэл АМГТГ-т уул уур­хай хариуцсан мэргэ­жилт­нээр ажиллаж байв. Түүнчлэн Геологийн бод­ло­гын газрын даргаар Б.Мөнхтөрийг томил­жээ.  Б.Мөнхтөр нь  1995 онд Дорнодын Гео­ло­гийн экспедицээс ажлын гараагаа эхэлсэн, мэргэжлээрээ 15 жил ажиллаад, 2010 оноос төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа юм.  Өмнө нь энэ албан тушаалд 2016 оноос Д.Ганбат ажиллаж байжээ.  Ийнхүү УУХҮЯ-ны хувьд өнгөрсөн хуга­цаанд дотооддоо нэлээд халаа сэлгээ хийсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин