Н.Алтанхуяг даргын  арга барагдаагүй байгаа даа

2018-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр /04.04/ цахим хуудаснаа нэгэн бичлэгийг оруулжээ.  Тэрээр хоёр жилийн өмнөх яг энэ өдөр Монголд улс төрийн хэлмэгдүүлэлтийн хонгил бий болсныг зарлаж байснаа хэлжээ. Мөн энэ хэлмэгдүүлэлтийн хонгилыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нар тэргүүлэн, удирдаж байгаа гэдгийг тухайн үед зарласан байна.  Хонгилыг бий болгогчид АТГ, ТЕГ, Прокурор, Шүүхийн байгууллагыг атгаж, улстөрчдөд зохиомол хэрэг үүсгэн, тэднийг  мөрдөн шалгах, намнах үйл ажиллагааг  явуулж байна гэжээ.  Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг  хоёр жилийн өмнө мэдэгдэж байсан зүйлийг өнөөдөр яагаад дахин олон нийтэд зарлах болов.  Тэгэхдээ үйл явдлуудыг самбарт зурж, ихэд нухацтайгаар улс төрийн хэлмэгдүүлэлтийн хонгилыг тайлбарлажээ. Н.Алтанхуяг дарга ингэж дахин хонгил ярьсаар гарч ирсний учир юу вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Н.Алтанхуягийн Ерөнхий сайд байх үеийн үйл ажиллагаатай холбоотой, тодруулбал, түүний эргэн тойронд ойрын хүрээнд нь ажиллаж байсан зарим хүнд хамааралтай хэд хэдэн хэргийг хуулийн байгууллага шалгасан, зарим ч шалгагдах шатандаа яваа.  Тухайлбал “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө завшсан гэх хэргээр Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх шүүхээс ял сонссон, хоригдсон. Хүргэн Г.Дэнзэн мөн л хуулийн байгууллагаар шалгагдаж, шүүгдэгчийн сандалд суусан. Хүргэн Дэнзэнгээс гадна Алтанхуяг даргын хамаатнуудтай холбоотой асуудлууд ч хуулийн байгууллагад шалгагдаж байгаа тухай мэдээлэл олонтаа гарч байсан. Тэрээр өөрөө ч АТГ-т дуудагдаж, байцаалт тодруулга өгсөн. Үүнийг тэрээр улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн тайлбарлаж ирсэн. Одоо ч тайлбарласаар байна.  Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг албан тушаалынхаа хүрээнд төдийлөн олны өмнө гарч ирэхгүй байгаа Н.Алтанхуяг дарга гэнэт цахим орчинд нухацтайгаар дахин тайлбарласан нь бодлого зорилгогүй ажил биш гэдэг нь лавтай. Арай Н.Алтанхуяг дарга хууль шүүхийн байгууллагын өмнө арга барагдаагүй байгаа даа. Эх сурвалж: www.polit.mn      
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин