Т.Гантуяа: Дэлхийн өндөр хөгжилтэй орны боловсролыг хүүхдүүддээ олгох боломжийг заана

2018-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ХАТАН “Америкт суралцах миний төлөвлөгөө” зөвлөгөө, мэдээллийн онлайн хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлэгч, “Америкт сурч амьдрах боломжууд” номын зохиолч Т.Гантуяатай онлайнаар ярилцсанаа хүргэе. Тэрээр АНУ-ын Вашингтон ДС хотод амьдардаг юм.   -Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач. Таны онлайн хөтөлбөр олон хүний сонирхлыг татаж байна? -Намайг Т.Гантуяа гэдэг. Би АНУ-д ирээд таван жил болж байна. Энд ирэхээсээ өмнө Монголдоо хоёр их сургууль дүүргэж, 2004-2013 онд Хас банкинд зээлийн эдийн засагч, “Дөчин мянгат тооцооны төв”-ын захирлаар ажиллаж байсан. 2013 онд АНУ-д ирж, Кентаки мужийн Campbellsville University ESL англи хэлний сургуульд сурч, 2014-2016 онуудад Виржиния мужийн Арлингтон хот дахь “California University Management and Science” сургуульд бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалж, менеж­ментийн чиглэлээр сур­гуулиа төгссөн. Төгсөөд мэргэжлээрээ нэг жил ажиллах эрхийн дагуу энд мэргэжлийн дадлага хийсэн. Харин 2017 оны долдугаар сард нь “Америкт суралцах миний төлөвлөгөө” зөв­лөгөө мэдээллийн онлайн хөтөлбөрөө санаач­лан явуулж, өнгөр­сөн гуравдугаар сард “Америкт сурч амьдрах боломжууд” номынхоо нэгдүгээр дэвтрийг ун­шигчдын хүртээл болгоод байна. -Та олон хүний хүсэл­тээр “Америкт суралцах миний төлөвлөгөө” хөтөл­бөрийг санаачилсан гэсэн. Гол зорилго нь юу вэ? -Анх АНУ-д суралцахаар ирсэн мөчөөс эхлээд Америкт хэрхэн суралцах талаар өөрийн мэдсэн сурсан бүхнээ ойр дотны найз нөхөд, танилууддаа  зөвлөж, мэдээлэл хүргэж байсан. Үнэн бодит мэдээлэл авсан хүмүүс АНУ-д суралцахаар ирж, надтай зэрэгцэн сурч, сургуулиа төгсч байгааг харж, урам зориг авдаг байлаа. Мөн танихгүй хүмүүс ч цахимаар холбогдон, суралцах боломжийн талаар асуудаг байсан учраас энэ хөтөлбөрийг санаачилсан юм. АНУ-д сурч байхдаа сургалтын төлбөрөө ажил хийж олсон тул миний оюутны амьдрал тийм ч амар хялбар байгаагүй. Тиймээс тэтгэлгээр сурах боломж олон байдгийг мэдэж, судалж, энэ талаар монгол хүүхэд залуустаа зөвлөх болсон. Мөн сургалтын төлбөрөө өөрөө олох, тэтгэлэгтэй сурах хоёрын ялгаа, хөдөө оюутны хотхонд сурах, хотод бие даан амьдарч сурахын ялгааг “Америкт сурч амьдрах боломжууд” номондоо бичсэн. -Зөвлөгөө мэдээллийн онлайн хөтөлбөр ямар онцлогтой, хэр үр дүнтэй байна вэ? -Хөтөлбөр маань турш­лага мэдлэгт тул­гуур­ласан “Менторын хөтөл­бөр” юм. Би Мон­голдоо нэртэй ментор дасгалжуулагч болон Америк Канадын нэрт ментор, дасгал­жуу­лагчийн хөтөлбөр сур­галтад байнга хамрагдаж, үүнээс олж авсан мэд­лэгээ хөтөл­бөртөө оруулж өгд­гөөрөө давуу тал болдог. Мөн Монголд анхдагч шинэлэг онлайн хөтөлбөр, АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотоос монголчууддаа зо­риулж үнэн бодит мэдээл­­лүүдийг цаг алдалгүй хүргэдэг. Хөтөл­бөрийн төгсгөлд оролцогчид маань АНУ-д суралцах төлөвлөгөөгөө боловсруулаад, түүнийхээ дагуу алхам, алхмаар урагшлах урам зоригийг авч, гүйцэтгэлийг нь гурван сар тутамд нь дүгнэж явдаг. Нэг сарын турш дөрвөн шинэ модуль судалж, гэрийн даалгавартай байдаг гэх мэт олон давуу талтай. Ер нь үнэхээр өндөр боловсрол эзэмших, АНУ-д суралцах чин хү­сэлтэй хүмүүст давуу тал, үнэ цэнэ нь үгүйлшгүй их дээ. Хөтөлбөрт хам­рагдсанаар тэтгэлэгтэй сурах боломж, суралцах хугацаандаа юуг анхаарах, хэрхэн амжилттай төгсөх, төгсөөд хэрхэн ажиллах эрхээ ашиглах зэрэг олон талын зөвлөмж, мэдээллийг цогц байдлаар авах юм. Нэг ёсондоо миний таван жилийн хугацаанд олж авсан мэдлэг, туршлагыг хөтөлбөрт оролцогчид маань нэг сарын хуга­цаанд эзэмшинэ гэ­сэн үг. Хөтөлбөр маань амжилтад хүрэх сэтгэлзүйн зөвлөгөө, хувь хүний хөгжил, Америкт суралцах сургуулиудын мэдээлэл, тэтгэлэг олж авах боломжууд, мөн практик гэсэн хосолсон байдлаар явагддаг цаг хугацаа, мөнгө санхүүгээ хэмнэх мэдээллийн бааз юм. -АНУ-д сурахад сур­гуулиа сонгоод, визээ авбал бүх зүйл болох юм шиг санадаг. Гэтэл таны хөтөлбөр илүү өргөн цар хүрээтэй мэдээлэл өгөх юм байна? -АНУ-д суралцана гэдэг хүн амьдралынхаа хамгийн чухал өөрчлөлтийн шийдвэрийг гаргаж байгаа юм. Гэвч суралцахаар зорьсон ч хангалттай мэдээлэлгүй ирсэн хүмүүс замаасаа хазайдаг. Учир нь шинэ орчин, хэл соёлд орсон хүн бие болон сэтгэлзүйн хүнд шоконд орох үе бий. Ядаж л бие нь өвдлөө гэхэд хаана хандахаа мэддэггүй. Банкны өндөр хүүтэй кредит картны өрөнд орохгүйгээр санхүүгээ зохицуулах, сэтгэлзүйн хүнд дарамтууд, ганцаардал гээд олон саад бэрхшээл тохиолдоно. Үүнээс урьдчилан сэргийлэх, амьдралд хэрэгцээтэй бүхий л мэдээлэл, зөвлөмжүүдийг хөтөлбөрөөс суралцах боломжтой. Ерөөсөө хэн мэдээлэл, мэдлэг сайтай байна, тэр хүн Америкт амжилттай суралцах боломжтой цаг үед бид амьдарч байна. Тиймээс хүүхэд залуус маань дунд сургуулиасаа эхлэн өөрийгөө бэлдэж, англи хэлээ сурч, төвшингээ тогтоолгож, эссэ бичиж, өөрийн давуу талаа танилцуулсан өргөдлөө АНУ-ын сургуулиудад явуулахад тэтгэлэгтэйгээр аль ч сургуульд суралцах бүрэн боломж бий. Үүнийг аав, ээжүүд нь ч маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ цагийн аав ээжүүд бид маш хариуцлагатай цаг үед амьдарч байна. Цөөнхөд цөөн байхын давуу тал гэж бий. Үүнийг бид дэлхийн өндөр хөгжилтэй орны боловсролыг хүүхдүүддээ эзэмшүүлэхэд ашиглах хэрэгтэй. Ингэж байж улс эх орон маань хөгжиж, ирээдүй хойч үе маань сайхан амьдрах болно. Тиймээс эцэг эхчүүдэд зориулсан “Америкт суралцах миний хүүхдийн төлөвлөгөө” хөтөлбөрийг ч мөн эхлүүлээд байна. -Хүн өөрт тохирсон зөв мэргэжил, сайн сургуулийг сонгоно гэдэг хамгийн чухал зүйл. Энэ сонголтоо зөв хийхэд нь таны явуулж буй сургалт туслах нь ээ? -Тийм ээ. Хамгийн түрүүнд хүн бүр заавал мөрөөдөлтэй байх ёстой. Дараа нь мөрөөдлөө биелүүлэх тууштай зүтгэлтэй, хөдөлмөрч байх хэрэгтэй. Үнэхээр Америкт сурах хүсэлтэй бол англи хэлийг сайн эзэмш, тууштай байж, зорилгодоо хүрэх сэтгэлийн их тэнхээтэй байгаарай. Аливаа зүйлд зориод, хөдөлмөрлөж байхад зүтгэлийг чинь үнэлээд, чамд туслах сайхан сэтгэлтэй хүмүүс таардаг юм шүү. Зоригтой, зорилготой, түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрч байгаарай гэж залуустаа зөвлөх байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

саяхан
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

Уржигдар 15 цаг 36 мин
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

Уржигдар 15 цаг 33 мин
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Уржигдар 09 цаг 31 мин
Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр

Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг таван хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд дотуур байранд амьдран сургуулиа

Уржигдар 06 цаг 00 мин
Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

2025-08-21
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

2025-08-20
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

2025-08-20
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

2025-08-20