Харилцааг шинэ шатанд гаргасан Астанагийн хуралдаан

2018-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.УНДРАМ Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит VII хуралдаан Астана хотноо боллоо. Хоёр жил тутам хийж байхаар тохирсон ч бүтэн дөрвөн жил өнжсөн хуралдаанаар хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагаа болон уул уурхай, тээвэр, байгаль орчин, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр талуудаас гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж харилцан тохиролцоонд хүрсэн юм. Засгийн газар хоорондын комиссын Монголын талыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Казахстаны талыг тус улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын сайд М.Е.Абылкасимова нар ахалсан юм. Астанад өвөл хараахан буцаагүй цаг агаар сэрүүхэн байсан ч хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны танхимд бие биенээ хүндэтгэсэн найрсаг дотно харилцааны халуу дүүгсэн уур амьсгал ноёлж байлаа. Хоёр талын ажлын хэсгийнхэн бэлтгэлийг нь сайн хангасны үр дүнд хуралдаан товлосон хугацаандаа амжилттай болж, төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэн, нэгдсэн шийдэлд хүрч чадсан гэдгийг комиссын гишүүд үнэлж байсан бөгөөд  хэлэлцсэн асуудлуудын талаар тоймлон хүргэж байна.   ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРТЭЙ ХОЛБООТОЙ МОНГОЛЫН ТАЛЫН САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ Монгол Улс, БНКУ-ын худалдааны эргэлт 2017 оны эцсийн байдлаар 36.6 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар өсчээ. Үүнээс Монголын экспорт 2.4 сая ам.доллар, Казахстанаас хийсэн импорт 34.2 сая ам.долларын дүнтэй гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт гурав дахин, импорт 16.6 хувиар өссөн дүнтэй байгааг талууд хангалттай биш хэмээн үзэж худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц бололцоо их бий гэдэгт санал нэгдсэн юм. Түүнчлэн хуралдаанаар экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, улмаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирч, харилцан экспортлох боломжтой бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг холбогдох аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн хамтаар солилцлоо. Монголын талын тавьсан худалдааны харилцаан дахь тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах, түүнчлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ач холбогдлыг судлах хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэх саналыг дэмжиж буйгаа Казахстаны тал илэрхийлж энэ тухайгаа Евразийн эдийн засгийн комисст ойрын хугацаанд мэдэгдэхээр болов.   АСТАНА-УЛААНБААТАР ЧИГЛЭЛД НИСЛЭГ НЭЭХ САНАЛ ТАВИВ Казахстаны тал өөрийн улсын хөрөнгө оруулалтын нөхцөл байдал болон хөрөнгө оруулалт шаардагдаж буй аж үйлдвэр, инновацийн төслүүдийн талаар Монголын талд танилцуулж хамтран ажиллаж, харилцан хөрөнгө оруулж болох хэд хэдэн чухал саналыг ярилцсан юм. Тухайлбал, “Цагааннуур” чөлөөт бүсийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Казахстаны туршлагыг судлах, мөн тус бүсэд мэргэжилтэн урьж ажиллуулах хүсэлтээ манайхан илэрхийлсэн бол Казахстаны тал чөлөөт бүст үйлдвэр, худалдаа эрхлэх, хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн талаарх мэдээллийг Монголын талд хүргүүлэхээр тохирсон. Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын нэг нь тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх байсан бөгөөд ОХУ-ын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг авто замаар Казахстан болон Монгол Улсыг холбох оновчтой хувилбарын талаар болон Астана-Улаанбаатар, Усть-Каменогорск-Өлгий-Ховд чиглэлийн нислэг нээх асуудлыг хэлэлцээд Нислэгийн хайлт болон аврах салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн байгуулах ажлыг үргэлжлүүлэхээр болов.   УРАНААР ХАМТАРСАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ Монгол Улсад уран боловсруулах үйлдвэр байгуулах боломжийн талаар хамтарсан судалгаа хийx, ураны олборлолт, боловсруулалтын чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, ураны салбарын инженер, техникийн ажилчдыг бэлтгэх, давтан сургах зэрэгт хамтран ажиллах боломжтой тухай нухацтай ярилцлаа. Казахстаны тал мах, махан бүтээгдэхүүн импортлохтой холбоотой мэдээллийг манай улсын холбогдох байгууллагад ирүүлэхээр болов. Казахстаны цагаан толгойт үүлдрийн үхрийг сайжруулагчаар импортлох, гүн хөлдөөсөн үр авах,  үр тариа, жимс жимсгэнийн таримлын сортуудыг нутагшуулах чиглэлээр хоёр улс хамтын ажиллагаа эрчимжүүлэхээр болов.   ОЮУТНЫ ТООГ НЭМЖ, ХАМТАРСАН СУДАЛГААНЫ БАГ АЖИЛЛУУЛНА Талууд “Дээд боловсролын баримт бичиг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг 2018 ондоо багтаан эцэслэх чиглэлээр ажиллахаар болж Казахстаны Засгийн газрын зардлаар суралцагч монгол оюутны тоог хоёр дахин нэмэх хүсэлтийг Монголын талаас тавьсан. Шинжлэх ухааны салбарт хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, туршлага солилцох зэрэг ажлыг хийх замаар хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов. Тодруулбал, 2018-2020 онд VI, VIII зууны Түргийн соёлд хамаарах Шивээт улаан цогцолборт археологийн судалгаа явуулах,  Казахстаны нутаг дэвсгэрт буй Зүчи хааны бунхныг хамтран судлах, Монголд байгаа эртний түрэг үндэстний соёлын өв болох Майхан уул /Шатыртау/ газар доорх бунхны археологийн олдворуудыг сэргээн засах, хадгалах зэрэг ажлыг хийх боломжтой юм байна. Мөн хоёр улсын хил орчмын аялал жуулчлалын маршрут гаргах, газар хөдлөлт, барилгын материалын лаборатори, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар ярилцаж, Казахстаны тал Астана хотын төлөвлөлт, Алматы хотыг нүүлгэн шилжүүлсэн туршлагыг судлах Монголын талын хүсэлтийг дэмжсэн юм. 2014 оноос хойш хуралдаагүй Засгийн газар хоорондын комиссын энэ удаагийн хуралдаанаар хоёр орны харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах олон чухал асуудлыг хэлэлцлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

Ормузын хоолой хаалттай байсаар байгаа нь дэлхийн эдийн засгийг хямрал руу түлхэж байна.

3 цаг 12 мин
УИХ-ын дарга С.Бямбацогт намын дарга нартай уулзжээ

УИХ-ын дарга С.Бямбацогт өчигдөр Улсын Их хуралд суудалтай таван намын удирдлагыг хү

3 цаг 27 мин
Зургаан дэд сайдтай ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий чиг үүргийн яамдыг дэд сайдтай ажиллуулж, бусдыг нь чөлөөлнө гэ

3 цаг 27 мин
Улс төрийн "гал" дундаас байгуулагдсан Засгийн газрыг эдийн засгийн хүндхэн сорилтууд хүлээж байна

Улс төрийн хүндхэн тохиролцоо, олон талын ашиг сонирхлын огтлолцол дундаас байгуулагдсан Н.Учралын Засгийн газр

3 цаг 27 мин
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

20 цаг 52 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

21 цаг 1 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

21 цаг 6 мин
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

21 цаг 12 мин
С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

21 цаг 17 мин
"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?

“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн.

Өчигдөр 06 цаг 00 мин